Thursday, December 3, 2009

Нимбэгний шvvс сэвх арилгана

Та муудсан жимсийг хаях гэж бvv яараарай. Киви -С витаминаар баялаг энэ жимсний хальсыг хаялгvй, цэвэрлэсэн нvvрэн дээр тавихад 10-15 минутын дараа нvvрний арьс мэдэгдэхvйц зөөлөрдөг. Жимсний хальсыг хөргөгчинд байлгаж хоёроос гурван удаа хэрэглэж болно. Ялангуяа хуурайшиж цахлайтсан арьсанд нэн тустай. Лийр-Энэ жимс төмөрлөгийн зvйлээр баялаг, агшаах vйлчилгээ vзvvлдэг. Тарагтай хольж нvvрэндээ тvрхвэл царай зvс өнгөлөг болно. Нимбэг-Өдөр бvр шvvсийг нь нvvрэндээ тvрхвэл сэвх арилдаг. Дангаар нь тvрхээд хатсаны дараа
угааж арилгана. Мандарин-Мандарины шvvс нөсөөт толбыг арилгадгийг Та мэдэх vv? Ихэнхдээ шvvсийг нь /тал аяга байхад болно/ тараг, гашилсан сvv зэрэгтэй холиод маск хэлбэрээр нvvрэндээ 10-15 минутын турш тавина. Сарын хугацаанд тавихад толбо мэдэгдэхvйц бvдгэрч цайрдаг. Алим -Шим тэжээлээр арвйн төдийгvй нvд, арьсанд маш ашигтай. Нимгэн хэрчиж, нvднийхээ дор наагаарай. Нvдийг тойрсон хар хvрээ арилах болно.

No comments:

Post a Comment