Monday, October 19, 2009

ХӨСҮТ-ийн эмч гахайн томуугаар өвчилжээ...

Томуугийн А хүрээний H1N1 вирусын өвчлөл 7 хоногийн дотор 28 тохиолдолд хүрч хот хөдөөд тархаад байна. Хэдийгээр эхний өвчилсөн хүмүүсээс эдгэрч эхэлсэн

Японы хөрөнгө оруулалтын бодлого

Японд хөрөнгө оруулахыг зорьж буй компани, аж ахуйн нэгж байгуулагуудад экспортыг тэнвэржүүлэх болзлыг тавьж, мөн худалдааны чиглэлд хөрөнгө оруулахад төдийлөн хязгаарлалт тавьдаггүй. Мөн бусад олон оронд байдаг хөрөнгө оруулалттай холбоотой өмч хөрөнгийг хураах, үндсэрхэг үзэл гаргах зэрэг эрсдлүүд Японд байдаггүй. Түүнчлэн экс

Японы хаан нь улс төрийн амьдралд оролцдоггүй

Япон улс нь Үндсэн хуульт Парламентын Хаант засаглалтай орон хэмээн төрийн байгууламжийн тогтолцоогоо тодорхойлжээ. Өнөөдөр Хаан нь улс төрийн амьдрал оролцолгүй, уламжлалт ёс жаяг соёлынхоо их өвийг хадгалан үлджээ.

уншаарай

Япон улс нь дэлхийн 2-р дайны дараа, 1950-60 онуудад эхэлсэн 1970-аад оны хямралын үеийг эс тооцвол нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийг амжилтай бүтээн өрнүүлж байна.

мэдүүштэй хэрэг шүү

Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр, Япон Улсын Ерєнхий сайд Т.Асо нар Ерєнхий сайдын єргєєнд хэлэлцээ хийлээ.

сониуч булан

Арлын Шилдэг Самурай Юу? Талын хүчит Баатар уу? PDF Хэвлэх Имэйл
Бичсэн Б. Оргил
Лхагва, 2009 Наймдугаар сар 26 10:58

sumoЯпончуудын олон жилийн дотоод өрсөлдөөн, нийгмийн хувьслын дундааас үүссэн эли анги нь самурай нар билээ.

äóóëèàí

17-нд болсон цасан шуурганы үеэр 4 хүн амь насаа алджээ... 10-р сарын 17-ны өдөр Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар цасан шуурга 16-20 метр секунд хүрч шуурсаны улмаас малдаа явж байсан 4 хүн осгож амь насаа алдсан байна. Онцгой байдлын ажилтнууд сураггүй болсон хүмүүсийн араас эрэл тавьж 11 хүнийг эсэн мэнд гэрт нь хүргэж, осголтын байдалтай 2 хүнийг эмнэлэгт хүргүүлжээ. Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт малдаа явсан таван хүн сураггүй болж эрлийн гурван хэсэг гарч 78 настай эрэгтэй, 7 настай эрэгтэй хүүг сумын төвөөс 4 км зайд Хөшөөтийн бууц гэдэг газар осгож нас барсан байсныг, үлдсэн гурван хүнийг эсэн мэнд олж гэрт нь хүргэжээ. Сүхбаатар аймгийн хувьд 18-ны өдрийн 05-09 цагийн хооронд шуурсан хүчтэй шуурганы улмаас Төмөртэйн уурхай гэдэг газраас 3 хүн, шороот гэдэг газар 2 хүн малдаа яваад алга болж, оцнгой байдлыхан сумын удирдлагууд хэсэг болон эрж хайж эсэн мэнд олжээ. Нийт аймаг сумдыг багцалбал 2009 оны 10 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас Дундговь аймагт 4, Говь-Алтай аймагт 5, Дорноговь аймагт 2, Сүхбаатар аймагт 5, нийт 16 хүн малдаа яваад сураггүй болсноос эрлийн бүлгүүд 2 хүнийг осголтын байдалтай, 11 хүнийг эсэн мэнд, 4 хүнийг осгож нас барсан байсныг олсон байна. 10 –р сарын 20-ны өдрөөс эхлэн цаг агаар дахин муудаж, цасан шуурга шуурах тул ард иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлж бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. 20-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун зүгийн нугийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Энэ үеэр салхи 7-12 секунд, зарим үед 16 метр секунд болон шүрүүсэх юм байна.

øèëäýã 25

“UNIVERSE BEST SONGS-2009”
“UNIVERSE BEST SONGS-2009” уралдаант нэвтрүүлгийн гол зорилго бол ирээдүйн монголын рок поп урлагийн халаа болох шинэ залуу дуучдыг нээн илрүүлэх явдал. Тэмцээний ялагчаар тодорсон авъяастан монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлаг хийгээд гадаадын улс орны хөгжмийн ертөнцөд хөл тавих гараагаа эхлүүлэх юм. “UNIVERSE BEST SONGS-2009” уралдаанд оролцогчид ЭВ НЭГДЭЛ, ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ “НОГООН ДЭЛХИЙГЭЭ АВАРЪЯ” гэсэн уриан дор өөрсдийн авъяас билгийн илэрхийлэл болсон дуу хоолойгоороо нэгдсэн нь энэхүү нэвтрүүлгийн цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна.
“UNIVERSE BEST SONGS-2009” уралдаант телевизийн шоу нэвтрүүлэг олон улсын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа монголдоо анхдагч. Нэвтрүүлгийг гадаадын элчин сайдын яамдуудтай хамтран зохион байгуулж байгаа учраас хамрах цар хүрээ ч өргөн. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгийн ялагч авъяастан гадаадад уран бүтээлээ туурвих гарцыг элчин сайдын яамдуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах боломж бүрдэх юм. Харин шагналын сангийн хувьд:
1-р байр: Хоёр сая төгрөг, клип хийлгэх эрх, гадаадын аль нэг оронд алдартай дуучны тоглолт үзэх эрх2-р байр: Нэг сая таван зуун мянган төгрөг, клип хийлгэх эрх3-р байр: Нэг сая төгрөг, мэргэжлийн дуу бичлэгийн студид дуу бичүүлэх

Áèí Ëàäåíû ãýðãèé

Бин Ладены анхны эхнэр ном бичжээ


Бин Ладены анхны эхнэр ном бичжээ

Олон улсын зартай алан хядагч Осама бин Ладен манго жимс идэж, "Мерседес" унан, "Би-Би-Си" радио сонсох дуртай гэнэ.

Энэ талаар зургаан эхнэрийнх нь анхных болох Найва Бин Ладены тухай бичсэн номондоо өгүүлжээ. Найва Осаматай хамаатан боловч 15 настайдаа түүний эхнэр болжээ. Харин нөхөр нь 17 настай байсан аж. Тэд зургаан хүү, дөрвөн охинтой.

Найва номондоо бичснээр Усама 1980-аад оны эхээр Америкт очиж Палестины хэт зүүний үзэлт Абдулла Аззамтай танилцан, түүний нөлөөнд орохоосоо өмнө "жирийн л залуу" байсан гэнэ. Үүнээс хойш тэрбээр Афганистанд очин "жихад"-ыг дагах болжээ.

Гэсэн хэдий ч тэрбээр баян гэр бүлээсээ өвлөсөн зуршлаа алдаагүй аж. Осама тансаг зэрэглэлийн алтадсан "Мерседес" худалдан авч, түүгээрээ элсэн цөлд олон цагаар давхих дуртай. Мөн манго жимсэнд их дуртай бөгөөд нэг дор хичнээнийг ч идэж чадна. Бин Ладен ногооны талбайд ажиллах дуртай. Ялангуяа асар том хэмжээтэй наранцэцэг ургуулахад их дуртай аж.

Түүний өөр нэг гайхалтай сонирхол нь арифметикийн тоо бодох хэмээн Найва онцолжээ. Тэдний гэрт ирсэн зочин бүр доорх зуршлыг дагадаг. Би Ладен түүнд тооны машин өгөн уралдаж тоо бодно. Ингэхдээ тэр өөрөө цээжээр арифметик үйлдлүүдийг хийдэг аж.

Үүний зэрэгцээ тэрбээр өөрийн эхнэрүүддээ нэлээд хатуу ханддаг байжээ. Зургаан эхнэр нь бүгд тусдаа байранд байдаг. Мөн тэдэнд ямар ч цахилгаан бараа хэрэглэхийг зөвшөөрдөггүй гэнэ.

õºëáºìáºã

ХӨЛБӨМБӨГИЙН ХААНТАЙ УУЛЗСАН МОНГОЛ ОХИН

ХӨЛБӨМБӨГИЙН ХААНТАЙ УУЛЗСАН МОНГОЛ ОХИН
Зураг бүхэн түүхтэй
“Таван цагариг-Америкт” сэтгүүлийн редакц ийм нэртэй нэгэн шинэ булан нээж байна. Америк бол шар, хар, цагаан, улаан, шашин шүтлэг, яс үндэс харгалзахгүйгээр хүнд боломж олгодог орон билээ. Энд амьдран суугаа монголчуудад маань (зөвхөн спортын тухайд л энд өгүүллээ) Америкт төдийгүй дэлхийд тэргүүлдэг хоккей, сагсанбөмбөг, америк хөлбөмбөг, бэйсболын мэргэжлийн лигийн тоглолтыг амьдаар нь үзэх, өөр өөрсдийн төвхнөн суудаг багуудаа хөгжөөн дэмжих, за тэгээд олон арван уралдаан тэмцээнийг сонирхох, нэр алдартай тамирчидтай нүүр тулан уулзах олон арван боломж гардаг. Хүн болгонд олддоггүй ховорхон боломжийг ашиглан, спортын одуудтай уулзаж, хамт “патиараа” татуулсан монголчуудынхаа тухай энэ булангаар өгүүлэх юм.
Ингээд эхний зочноо танилцуулья. “Хөлбөмбөгийн хаан” хэмээх эрхэм хүндтэй нэр алдрыг өөрийн хосгүй авьяас, нөр их хөдөлмөрөөрөө хэнтэй ч булаалцалдахгүй хүртсэн Бразилийн домогт хөлбөмбөгчин Эдсон Арантес ду Нассименту гэсэн нэртэй ердөө ПЕЛЕ хэмээх хочоороо алдаршсан энэ хүний нэрийг дэлхийн дөрвөн зүг , найман зовхист, дөрвөн далай, таван тивийн чанадад дуулаагүй, мэдэхгүй хүн ховор буй заа. Хөлбөмбөгийн хааны намтар номыг нь унших гэж Бразилийн олон сая хүн бичиг үсэг сурч, хөлбөмбөгийн хааны тоглолтыг үзэх гэж Африкийн нэгэн улсын иргэний дайн хэд хоног завсарлаж байсан гээд л олон олон түүхийг өгүүлж болох ч үүнээс илүү “тайлбарлах хэрэггүй” гээд гол асуудалдаа орьё.
Хөлбөмбөгийн хаантай уулзаж, түүнээс бөмбөг, тоглолтын цамц хоёр дээр гарын үсгийг нь зуруулан авч, хамт зургаа авахуулж амжсан энэ азтай охиныг Бат-Очирын Билэгтуяа гэдэг. 2006 он буюу Германд болдог хөлбөмбөгийн дэлхийн АШТ-ий өмнөх хавар Нью-Йорк хотноо редакц нь байрладаг , испани хэлээр хэвлэгддэг “Futbol Mundial” сэтгүүлийн эрхлэгч , Билэгтуяагийн аавынх нь хамаатан Пеле Нью-Йоркт ирж, тэдний сэтгүүлийн редакцаар зочлон , хүүхдүүдтэй уулзалт хийх тухай “хэл чимээ” хүргэж, энэ арга хэмжээнд охиноо оролцуулахыг санал болгосон аж. Билэгтуяагийн аав, ээж хоёр ч ховорхон боломжийг алдахгүйг хичээж, тэр үед 13 настай байсан охиноо Нью Йорк руу нисгэжээ. Аав нь охиндоо ПЕЛЕ гэж хэн болохыг “өнгөтөөр тайлбарлаж” өгсөн төдийгүй, Германы ДАШТ-д зориулан гарсан бөмбөг дээр гарын үсэг авч ирэх “намын даалгавар” буулгажээ.
Билгээ охин ч алаг бөмбөг дээр Пелегийн гарын үсгийг авч, мөн тоглолтын цамц дээр ч мутрыг нь үлдээлгэж дөнгөн, үүрэг даалгавараа 200 хувь биелүүлснийг та бидний харж буй энэ зураг гэрчилмой.
Ч.Бат-Очир, М.Сэмжид нар дөрвөн хүүхдийнхээ (охин Болортуяа, Баяртуяа, Билэгтуяа, хүү Бат-Ирээдүй) хамтаар АНУ-ын Чикаго хотноо арав шахам жил амьдарч буй. Бат-Очирыг Чикагогийнхон “шагайн” Бат-Очир гээд андахгүй. Эндхийн шагайн холбоог байгуулж, үндэсний спортоо хөгжүүлэх, сурталчлахад их хувь нэмэр оруулсан, одоо ч зүтгэсээр яваа залуу. Бат-Очир, Сэмжид нар ч бас охиноосоо дутахгүй азтай улс. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Даншиг наадам Сан-Францискод болоход Чикагогийн шагайн багийнхан оролцохоор баруун эрэг рүү нисчээ. Феникст “төмөр хүлгээ” юүлэхээр хэдэн цаг саатах хооронд Сэмжид бүсгүй нөхрийнхөө наадмын гоёл болох дээлийн шилбийг гүйцээхээр ил барин сууж байж. Тэгтэл хамт явсан залуус “Тайсон энд явж байна. Зургаа авахууллаа. Та нар авахуулаач” гэж. Мань хоёр ч мэргэжлийн боксын нэр хүндтэй аваргатай уулзахаар яаран очиж. Тэгтэл Тайсоны бие хамгаалагч булиа залуус “Саяхан хоёр ч хүн зургаа авахуулсан. Одоо болохгүй” гэж гэнэ. Эхнэрийнхээ бариад гүйж яваа монгол дээлийг хараад Бат-Очир “дээлээ өмсөөд , Монголоос яваа гээд үзье. Содон хувцас харахаар өөр болж ч магадгүй” гэсэн санаа төрж, бушуухан цамцаа өмсөөд эргээд Тайсон руу дөхтөл Тайсон урьдаас нь босоод ирсэн гэнэ. Хамгаалагч нартаа хэдэн үг хэлээд манай хоёроос “Монголоос яваа” гэхийг сонссон Тайсон дуртай нь аргагүй “патиараа” татуулахыг зөвшөөрч, тэр ч бүү хэл “Би Монголын тухай мэднэ. Чингис хааныг ч мэднэ” хэмээн яриа өрнүүлсэн байна. Мэргэжлийн боксын хамгийн нэр цуутай, дуулиан шуугиантай аварга, “Төмөр” Тайсонтой Бат-Очир, Сэмжид хоёрын уулзсан түүх ийм буюу.
Хөлбөмбөгийн хаантай бага охин нь уулзаж, гарын үсгийг нь авсан, өөрсдөө “Төмөр” Тайсонтой рингэнд бус ч онгоцны буудалд “нүүр тулгарсан” Бат-Очирын гэр бүлийнхнийг үнэхээр азтай, одтой гэхээс өөр юу гэхэв дээ. Спортын буян заяа танай гэр бүлийг мөнхөд ивээх болтугай!

Àâàðãà òîãëîîì

Дэлхийн хамгийн том “Lego” усан онгоц бүтээжээ


Дэлхийн хамгийн том “Lego” усан онгоц бүтээжээ

Германы Вольфсбург хотын танин мэдэхүй цэнгээнт тоглоомын "Phaeno" төвд ирсэн хүмүүс "Lego" эвлүүлдэг тоглоомын шоогоор дэлхийн хамгийн том усан онгоц бүтээжээ. Тэдний энэ амжилт Гинессын дээд амжилтын номонд бүртгэгдэнэ.

Тоглоомон чингэлэг тээгчийн урт 7.29 метр, жин нь ойролцоогоор хагас тонн аж. Усан онгоцыг босгоход "Lego''-гийн 400 мянган шоо орсон байна. Есөн өдрийн турш 700 гаруй хүн оролцон онгоцыг босгожээ.

Өмнө нь Гамбургийн далайн музейд байруулсан 6.9 метрийн урт "Хатан хаан Мэри 2" аяллын онгоцны загвар хамгийн томд тооцогдож байсан юм.

ìýäýý

Дэлхийн шилдгүүд Лос Анжелесийн мөсөн дээр цугларлаа

АНУ-ын Кальфорн мужийн Лос Анжелес хотын алдарт “Staples Center” ордонд уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-ийг тодотгох олон сонин, содон зүйл байгаагийн зарим нэгээс дурьдвал хөлбөмбөгөөр дэлхийд таван удаа аваргалсан Бразил улс мөсөн гулгуурын талбайд өөрийн тамирчнаа анх удаагаа оролцуулж байгаа, мөн Ирланд , Монтенегро улсууд ч бас ДАШТ-д гараагаа эхэлж буй, нийтдээ 50 орны 214 уран гулгагч хуран цугласан, ирэх жил Канадын Ванкувер хотноо болох Өвлийн олимпод оролцох дийлэнх эрхийг олгох гээд зөндөө.

Өнгөрсөн жилийн ДАШТ-д аваргалсан канад залуу Жеффри Баттл(Олимпийн хүрэл медальт Жеффри сонирхогчдын спороос “зодгоо тайлаад” байгаа), Францын бүжгийн хос Изабель Делобель-Оливье Шонфельдер( Изабель мөрөндөө гэмтэл мэс засал хийлгээд удаагүй байгаа юм) нараас бусад аваргууд нь “Сахиусан Тэнгэрийн хотод” (Лос Анжелесийг City of Angels гэж ч нэрлэдэг) хүрэлцэн иржээ. Тэгэхээр эрэгтэй ганцаарчилсан болон бүжгийн хос төрөлд дэлхийн шинэ аваргууд мэндлэх нь. “Чухам хэн нь?” гэсэн асуулт ихэд сонирхол татаж байгаа. Уншигчдынхаа хамт жаахан “чулуу татаж”, мэргэ төлөг буулгаж, үзмэрч болох гээд үзье л дээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эн тэнцүү өрсөлдөгчид олон. Хэн нь ч цойлоод гараад ирж мэдэхээр. Гэхдээ 2007 оны дэлхийн аварга, 2004, 2006, 2008 оны мөнгөн медальт Францын Брайан Жубер, Канадын 18 настай хөвгүүн Патрик Чан, мөн талбайн эзэн Америкийн шинэ од Жереми Эбботт, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Эван Лисачек нар медалийн төлөө нэр дэвшиж буй гол хүмүүс. Эдэн дээр Япон, Унгарын эрчүүдийг бас нэмэх хэрэгтэй.
Мөсний бүжгийн төрөлд Европын шинэхэн аварга Оросын Яна Хохлова-Сергей Новицкий , ДАШТ-ий мөнгөн медальт Теса Виртью-Скотт Муа (Канад) нартай АНУ-ын Мерин Дэвис-Чарли Уайт медаль булаалцалдах байх. 2008 оны Европын аварга Оксана Домнина-Максим Шабалин (ОХУ), дэлхийн гурван медальтай Танит Белбин-Бенжамин Агосто (АНУ) нар ч дотроо нэгийг бодож яваа нь тодорхой.
Хос гулгалтад Европын гурван удаагийн аварга(2007-2009), 2008 оны дэлхийн аварга Германы Алёна Савченко-Робин Шолковы нарын өмнө гарах хос олдохгүй биз ээ. Харин мөнгө, хүрлийн төлөө Хятадын Пан-Тон, Жан-Чан, Чан-Ван овогтнууд нэгийгээ үзэлцэх байх. Хятадын гурван хосын дундуур Канадын Жессика Дюби-Брюс Дэвисон нар бас “чихцэлдэх” магадлалтай.
Хамгийн үзүүштэй, хүмүүсийн сонирхлыг ч ихээр татдаг эмэгтэй ганцаарчилсан төрөлд бас хамгийн “халуун тулаан” болох шинжтэй. Өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Мао Асада , БНСУ-ын Ким Ю-На нар нэг нь аварга цолоо хамгаалахаар, нөгөө нь “булааж авахаар” ёстой л ана мана үзэх болов уу. Тоолбол нас чацуу(хоёулаа 18 настай), төөлбөл бие чацуу ази охидын өрсөлдөөнд хэн азтай , одтой нь ялах биз ээ.
Энэ хоёрын хажуугаар Канадын Жоанни Рошет, Италийн Каролина Костнер (2008 оны ДАШТ-ий мөнгөн медальт) нарыг бас мартаж болохгүй ээ.

“Staples Center”-ийн мөсөн дээр зөвхөн медалийн төлөө өрсөлдөөн явагдахгүй. Ирэх жил болох “Ванкувер-2010” өвлийн олимпод оролцох эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан тус бүр 30 уран гулгагчаас тус бүр 24-ийнх нь, мөсний бүжигт оролцох 24 хосоос 19-ийнх нь, хос гулгалтад оролцох 20 хосын 16-гийнх нь нэр эндээс тодрох болохоор тун хариуцлагатай, ширүүн өрсөлдөөн дүүрэн болох нь.

“Staples Center” гэснээс Америкийн мэргэжлийн спортын таван багийн(NBA- Los Angeles Lakers, Los Angeles Clippers, WNBA- Los Angeles Sparks, NHL-Los Angeles Kings, AFL-Los Angeles Avengers) “өргөө” нь болсон 20 000 хүний суудалтай энэ ордонд ДАШТ-ий үеэр уран гулгалтын оддыг үзэхээр 125 000 үзэгч хүрэлцэн ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Тэгвэл уран гулгалтын ДАШТ-ий түүхэн дэх бас нэг рекорд болох юм. Тасалбарын үнэ 25-325 ам.долларын үнэтэй байгаа бөгөөд өчигдөр болсон бэлтгэлийн үед ч үзэгчид олноороо ирсэн байна.

Холливудын “өлгий нутагт” энэ өдрүүдэд алдартай найруулагчид, кино жүжигчид “ор тас мартагдаж”, мөсөн дээрх гайхамшгийг бүтээгч үе үеийн домогт уран гулгагчдын тухай яриа өрнөж, өнөө цагийн шилдгүүдийн гарын үсгийг нь авах гэж, ганц нэг боломж олдвол “патиараа” татуулах гэж “хуйларч” байна.

Уран гулгалттай холбоотой шинэ мэдээ сонор мялааж байна. Ганц нэгээс хуваалцвал ОХУ-ын алдарт гулгагч , Турины олимпийн аварга, Солт Лэйк Ситийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга Евгений Плющенко ирэх есдүгээр сараас мөсөн дээрээ эргэн гарахаар эрчимтэй бэлтгэл хийж байгаа гэнэ. Зүгээр ч нэг бэлтгэл биш бүүр өдөрт хоёр удаа хийж, уран гулгалтын хүндхэн элементэд тооцогддог дөрвөлсөн “тулуп” (toe loop) давтаж, “Ванкувер-2010”-д зодоглох зорилго тавиад байгаа ажээ. Бас нэг та бидний сайн мэдэх гулгагч удахгүй сонирхогчдын спортпоо эргэн ирж ч мэдэх нь. Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Америкийн Саша Коэн Турины олимпийн дараа мэргэжилд шилжэж, мөсний шоу тоглолтод оролцох болсон билээ. Тэгвэл Саша их спортдоо эргэн ирэхийг тэсгэлгүй хүсч байгаа дуулдана. Тун удахгүй, бүүр тодруулбхл ирэх долдугаар сар гэхэд эцсийн шийдвэрээ гарган гэж өөрөө ярьсан байна.

óðàí ãóëãàëò


Мөсөн дээрх гайхамшиг

2009-04-11 20:14:00.0, Автор :
[блог: TUVSHEE'S BLOG/TAVAN TSAGARIG/,бичсэн: tavantsagarigusa] Normal 0 false false false MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin:0in; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:10.0pt; font-family:"Times New Roman"; mso-ansi-language:#0400; mso-fareast-language:#0400; mso-bidi-language:#0400;} -Уран гулгалтын ДАШТ-ээс хийсэн тэмдэглэл- Өнгөрөгч ням гаригт АНУ-ын Лос Анжелес хотноо өндөрлөсөн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сонин хачин ихтэй, сонирхолтой, өрсөлдөөн дүүрэн, нэг үгээр хэлбэл ярих, дурсах зүйл олонтой сайхан болж өндөрлөлөө. Түүхийн хуудсыг сөхвөл… Уран гулгалтын түүхэнд нэрээ мөнхө [...]
Дэлхийн шилдгүүд Лос Анжелесийн мөсөн дээр цугларлаа

Îëèìï 2016


Америк ангайж, Япон ярвайж, Испани исгэрч, БРАЗИЛ баярлаж байна

2009-10-03 17:07:00.0, Автор :
[блог: TUVSHEE'S BLOG/TAVAN TSAGARIG/,бичсэн: tavantsagarigusa]Өнөөдөр (10.02.2009) манай гариг тэр аяараа Данийн Копенгаген хот руу "чихээ дэлдийлгэж, нүдээ билчээж" буй.Учир нь энд болж буй Олон Улсын Олимпийн Хорооны 121 дүгээр чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2016 онд болох зуны Олимпийн XXXI наадмыг зохион байгуулах хотын нэрийг зарлах юм. 2016 оны олимпийг өөрийн хотод зохион байгуулахаар анх долоон хот нэрээ дэвшүүлснээс жилийн өмнө Катарын Доха, Чехийн Прага, Азербайжаны Баку хотууд шалгаруулалтаас хасагдаж, Бразилийн Рио де Жанейро, АНУ-ын Чикаго, Японы Токио, Испанийн Мадрид хотууд шигшигдэн үлдсэн билээ. Шөвгийн дөрвөн хотоос Чикаго, Рио де Жанейро хоёрын аль нэг нь ялах байх гэсэн таамаглал их байлаа. 2008 оны оны олимп БНХАУ-ын Бээжинд буюу Азид болсон болохоор Токио, 2012 оны олимп Английн Лондонд буюу Европт болох болохоор Мадрид хотууд нэг тивд дараалан хоёр олимп зохиогдохгүй гэсэн "бичигдээгүй хуулиар" шаанс бага мэт олон хүнд бодогдож бай [...]

¯éëäâýðèéí îñîë

Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн ослоор 36 хүн нас баржээ

Эрдэнэт үйлдвэр олборлож байгаа зэсийн хэмжээ, хүдрийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Гэтэл энэ үйлдвэрт өнгөрсөн гучин жилийн хугацаанд 36 хүн үйлдвэрлэлийн ослоор нас баржээ. Эрдэнэт үйлдвэрийг Орос, Монголыг гучин жил тэжээсэн том үйлдвэр гэдэг. Гэтэл өнөөдөр энэ үйлдвэр эрдэнэсийг олборлож баялагийг бүтээх гэж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, хөл гараасаа салж тахир дутуу болсон ажилчид,

үхэж үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хахир хатуу, харамч хандаж, харалган шийдвэр гарган олон хүнийг хохироож байна. Эрдэнэт үйлдвэрийн л ажилчин болчихвол хангамж сайтай нөхцөлд ажиллан, байр орон сууцаар хангагдаж, цалингийн ихийг авч бараг л бурханы оронд залрахын дайтай санадаг. Гэтэл үгүй юм байна. Өглөө болгон алтан сударт амь нас хувь заяагаа даатган залбирч, алдаа дутагдал эндэгдэл гаргалгүй ажиллан орой яаж гэртээ бүрэн бүтэн эрүүл саруул очих гэсэн айдас ажилчдын дунд бий болжээ. эрдэнэтийн үйлдвэр ажилчидаа харж хайхардаггүй, харамч харахир загнаж байгаагийн жишээг гурван жилийн өмнө гарсан бүлэг ослоос эхлий. 2006 онын 3 дугаар сарын 7-ний өдөр эрдэнэт үйлдвэий баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн тээрэмд их засварын ажлыг гүүрэн кранаар гүйцэтгэж байх явцад осол гарч нэг хүн газар дээрээ нас барж 2 хүн хөлөө тайруулжээ. Таны харж буй энэ зураг бол Их засварын ажлын үед солих гэж байсан 6 тоннын жинтэй конусан хэлбэртэй цул төмрийн зураг юм. Энэ төмөр унажээ. Осол гарсан өдөр ээлжийн мастер Пүрэвжав, бригадын дарга Болдбаатараар ахлуулсан ажлын бригадад тээрэмд бутлагч угсарах үүргийг 4 хүнтэй багт өгчээ. Бригадын дарга Болдбаатар, гагнуурчин-оосорлогч Батсайхан нар конус хэлбэртэй бутарт сэнж гаргалгүйгээр их биеийн хүндийн төвийн цэгийг дайруулан нэг оосроор битүү гогцоолон буруу оосорлосоноос болж осол гарчээ.

Гэтэл энэ ослыг үйлдвэрийн осол биш гэж үзэн, ажил гүйцэтгэх явцад архи уусан, үүргийн бус ажил хийсэн үндэслэлээр тухайн үед ажиллаж байсан ажилчдыг халж, харин удирдаж байсан удирдлагуудыг нэгийг нөгөөгөөр солих зэрэг арга хэмжээ авчээ.

2016 îíû çóíû îëèìï

2016 оны зуны олимпийн нийслэл Рио де Жанейро


Рио де Жанейро хотынхон баяр хөөрт умбаж байна. Данийн Копенгаген хотноо ОУОХ-ы 121 дэх хурал, 13 дахь конгрессоор 2016 оны олимпийг зохион байгуулах хотыг ерөнхийлөгч Жак Рогге зарлалаа. Тунан үлдсэн дөрвөн хотоос хамгийн түрүүнд Чикаго хот хасагдав. Чикаго хотыг олимпийн эрх авахуулахыг төлөө Барак Обама тэргүүтэй том лобби бүлэглэл ирсэн.
Гэвч эхний шатнаас бүдрэв. Үнэхээр сенсаци боллоо. Олон хүн Чикагог ялна гэдэгт итгэлтэй байсан. Чикагогийн энэхүү ялагдлын гол шалтгааныг санхүүгийн төлөвлөгөөг тааруу гаргасан гэж хүмүүс үзэж буй бол зарим хүмүүс Барак Обаматай холбож байна. Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч гэргийн хамт Данийн Копенгагенд өөрсдийн унаган нутаг Чикагог сурталчлах гэж ирсэн ч хэдхэн цаг саатсан байна. Хэдхэн цаг саатаж, дүн гарахаас өмнө хурлын танхимыг орхин нутгийн зүг нисчээ. Энэ нь уг хурлын хүндлээгүй, эх орноо, хотоо сурталчлахад хэлбэр төдий оролцсон хэмээн буруутгагдах үндэс болж байна. Үүнээс болж Чикагогийн рейтинг унасан хэмээх хүмүүс байгаа юм.

Хоёр дахь шатанд лобби муу ажиллаж байсан Токио хотынхон хасагдаж Мадрид, Рио де Жанейро хотууд үлдлээ.

Санал хураалтын өмнө Бразилийн ерөнхийлөгч Лула нийт гишүүдэд хандаж “Тропикийн бүсэд олимпийн бамбар бадамлах цаг нь боллоо” хэмээн мэдэгдэж, хотынхон нь бэлэн байгаа тухайг бүх гишүүдэд танилцуулсан юм.

Хуан Антонио Самаранчийн хүү бага Самаранч шигшээ хүртэл хотоо явуулж чадсан ч ялагдлаа. 3 олимп дараалж нэрээ дэвшүүлэн эрхээ авч чадсангүй ээ, Мадрид. Испаний хаан, хатан, хөлбөмбөгийн супер од Рауль гээд л нөлөө бүхий хүмүүс ирсэн.

Дугтуйг Рогге задалсны дараа Рио хот баяр хөөрт умбаж, Пеле нулимсаа барьж чадсангүй. Тэр хэдийгээр тамирчны хувиар олимпод оролцож үзээгүй боловч олимпийг зохион байгуулах эрхийг хот нь авахад чухал нөлөөг үзүүлж чадлаа.

Ийнхүү ЗУНЫ ОЛИМПИЙН 31-р НААДАМ РИО де ЖАНЕЙРО хотод зохиогдохоор боллоо. Өмнөд Америк тивд анх удаагаа олимп болно. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ мөн Бразилд болох билээ. Хоёр жилд хоёр удаа хүн төрөлхтний баяр Бразилд болох нь ээ. Яг иймэрхүү тохиолдол 1990-ээд онд АНУ-д болж байсан юм. 1994 онд хөлбөмбөгийн ДАШТ болж, 1996 онд Атлантын алтан олимпийг мөн өлгийдэн авч байсан ажгуу.

Çàðûí öààíà

Зөвшөөрөлгүй тураах эм эрүүл мэндэд аюултай


Сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн турах хүслийг далимдуулан , эрүүл мэндэд аюултай тураах эм бэлдмэл худалдагчид олширч байна. Хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй эм бэлдмэлүүд гадуур их байгаа юм.
Үзэгч та бүхэн янз бүрийн зар мэдээнээс цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр таныг найдвартай тураана гэсэн зарыг уншиж байсан байх. Тэгвэл энэ мэтчилэн рекламддаг тураах эм бэлдмэлүүд нь ямар ч зөвшөөрөлгүй, баталгаагүй хүний биед маш аюултай хор байдаг байна. Хор гэсний учир нь тураах үйлчилгээтэй ихэнх эм бэлдмэлүүд нь цусны даралт ихсэх, саажих, зүрхний хэмнэл алдагдах, зүрхний шигдээс болох, ходоодны шарх үүсгэх мөн хоолны дуршил бууруулах нөлөөтэй байдгаас тэжээлийн дутагдалд оруулах зэрэг хүний биед маш их хор хөнөөл үзүүлдэг байна.

Одоо үзэгч та бүхэндээ олон улсын эмийн зөвлөлөөс хэрэглэхийг хориглосон тураах үйлчилгээтэй эм бэлдмэлүүдийн жагсаалтыг танилцуулъя:

- Day Diet

- 3x Slimming Power

- Fatloss Slimming

- 5x Imelda Perfect Slimming

- Lida DaiDaihua

- 3 Day Diet Japan Lingzhi

- 7 Diet Day / Night Formula

- 999 Fitness Essence

- Miaozi Slim

- ProSlim Plus

- Slim Express 360

Хэрэв үзэгч та энэ эмнүүдийн аль нэгийг хэрэглэж байгаа бол яаралтай зогсоож мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ихэнх тураах эмийн найрлаганд байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж бичсэн байдаг ч үнэндээ химийн бодис агуулсан хортой байдаг байна. Ганцхан тураах эм ч гэлтгүй эмчийн зөвшөөрөлгүй бусад төрлийн эм, антибиотикуудад ч гэсэн хамааралтай.

Ãàíñ¿õ

Ìàéêë Æåêñîí

Майкл Жэксонтой салах ёслол хийх үйл ажиллагаа боллоо.

И-мэйл Хэвлэх PDF
Майкл Жэксонтой салах ёслол хийх үйл ажиллагаа Лос Анжелес хотын Стэплес төвд болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаанд түүний гэр бүл найз нөхөд, олон мянган шүтэн бишрэгчид оролцсон байна.

Майкл Жэксонтой салах ёслол хийх үйл ажиллагаанд түүний гэр бүл найз нөхөд түүний тухай дурсамж үгээ хэлцгээн тэнд цугларсан олон мянган шүтэн бишрэгчдийн өмнө түүний амьд үедээ дуулж байсан дууг дуулж хүндэтгэл үзүүлсэн байна. Дүүгийнхээ нэгэн адил Жэксон 5 хамтлагт дуулж байсан түүний ах нар өрөөсөн гартаа шигтгээн чимэглэл бүхий бээлий өмсөж ирсэн байсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Мөн түүнчлэн Жэксоны эцэг эх, ах дүү, үр хүүхдүүд найрал дууны хэсэгтэй хамтран түүний Бид эх дэлхий хэмээх дууг дуулсан байна.

Тус үйл ажиллагааны хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг нь Жэксоны охин 11 настай Парис Жэксон тайзан дээр сэтгэлээ барьж чадалгүй нулимсаа дуслуулсан явдал байлаа. Дуучин Жэксоны дүү Жанет Жэксон, ах нар нь түүнийг тайтгаруулахыг хичээж байсан бөгөөд Парис хэлэхдээ “Намайг төрсөн цагаас эхлэн аав минь хамгийн сайн эцэг байсан. Хүний төсөөлж чадах хамгийн шилдэг эцэг” гэж хэлжээ. Марлон Жэксон хэлэхдээ “ Миний дүү амьдралын хүнд хэцүү бүхнийг даван туулах гэж хичнээн зовж шаналж байсныг хэн ч хэзээ ч хэлж мэдэхгүй, Түүнийг янз бүрээр хэлж ярьж байсан. Одоо л чамайг хүмүүс тайван орхих цаг ирлээ” гэж хэлсэн бол дуучны өөр нэгэн ах Жэрмэйн Жэксон дүүгийнхээ дуулсан Хэдийгээр таны зүрх сэтгэл өвдөж байгаа ч инээмсэглээрэй гэсэн үгтэй Инээмсэглэл гэдэг дууг дуулсан байна. Үйл ажиллагааны эхэнд Майкл Жэксоны ах нар алтан цэцгээр бүхсэн түүний шарил бүхий хайрцгийг танхимд оруулж ирэх үед Хэлилуяа хэмээх дууг найрал дуучид дуулж байжээ. Мөн түүнчлэн Майклтай нөхөрлөж байсан олон одууд дурсамжийн үгээ хэлжээ. Мэрай Кэри түүний дуулсан “Би тэнд байх болно” гэдэг дууг дуулсан бөгөөд дууныхаа төгсгөлд Өид чамайг үгүйлнэ гэж хэлсэн байна. Майкл Жэксонтой багаасаа үерхэж байсан жүжигчин Брук Шилдс түүнтэй 13 настай байхдаа танилцсан юм. Тайзан дээр нулимсаа дуслуулан түүнийг дурсахдаа Тэрийг хүн болгон попын хаан гэдэг байсан. Гэхдээ миний хувьд тэр үргэлж хан хүү хэвээрээ байх болно. Майкл бүх зүйлд зүрх сэтгэлээр ханддаг байсан гэжээ. Том дэлгэцэнд гарч байсан дуучны клип дууг танхимд байсан 17500 хүн түрэн дуулж байсан гэнэ. Мөн тус үйл ажиллагаанд хараахан хүрэлцэн ирж амжаагүй ч Өмнөд Африкын ерөнхийлөгч байсан Нельсон Мандела, дуучин Даиана Росс нар дурсамжийн үгээ ирүүлсэн байна. Росс уг захидалдаа Би хэдийгээр уг ёслолд оролцож чадаагүй ч сэтгэл зүрхээрээ тэнд байна.

Майкл миний сэтгэл зүрхний нэг хэсэг байсан, миний дотоод ертөнцийн гол байр суурийг эзэмдэж байсан гэжээ. Үүнээс гадна дуучин Ашер, Английн авяастан тэмцээний түрүүлэгч Триллер хөгжмийн кинонд Майклын бага насны дүрийг бүтээсэн Шахин Жэфэрголи нар оролцжээ. Танхимын тайзыг одоор чимэглэн нэг хэсэгт нь “ Попын хаан Майкл Жэксоны дурсгалд 1958-2009 он гэж бичсэн байв. БиБиСигийн сурвалжлагчийн хэлснээр уг ёслол маш сэтгэл хөдөлгөм үйл явдал болсон бөгөөд хүн бүр чин сэтгэлээсээ түүнийг дурсан нулимс унагаж байсан байна. Уг үйл явдлын гэрч болж Майкл Жэксоны сая сая шүтэн бишрэгчид цэнхэр дэлгэцээр үзсэн байна. Тус салах ёслолын үйл ажиллагааны үеэр Стэплес Төвийн орчин тойрны замыг хаасан байна. Энэ өдрийн өглөө дуучны гэр бүлийн гишүүд Форэст Лавн оршуулгын газарт цуглан багахан хэмжээний салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцсон байна.

¯çýñãýëýí

Япон багштайгаа хамтарч үзэсгэлэн гаргалаа


Монголын "Оригами" төв Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгтэй хамтран нийслэл хот байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан "Бид нийслэлийн бүтээлч иргэд" сэдэвт гар урлалын үзэсгэлэн өчигдөр нээгдлээ.
Энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 28-ыг дуустал Монголын уран зургийн галлерейд үргэлжилнэ. "Оригами" төв нь 2001 онд анх Монгол, Японы цэцэрлэгийн багш нарын санаачлагаар байгуулагдаж одоо 18 гишүүн байгууллагатайгаар ажиллаж байна. 2003-2005 онд Япон улсад болсон олон улсын "Оригами"-ийн симпиозиумд оролцож, 2007 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сард Монголын "Оригами"-чид цугларан гишүүн байгууллагын тусламжтайгаар үзэсгэлэн зохион байгуулж иржээ.

Уг үзэсгэлэнд 15 гишүүн байгууллага цаасан урлал, шүрэн урлал, жижиг гap урлал, даавуун, зүүмэл урлал зэрэг бүтээлээ дэлгэн үзүүлжээ. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь Япон улсын иргэн Шимизү Мицүэ өөрийн бие даасан үзэсгэлэнгээ Монгол шавь нартайгаа хамтран гаргаж байгаа юм. Мөн "Оригами" төвөөс "Бид оригами хийх дуртай" уралдааныг 12-15 настай хүүхдүүдийн дунд зарлаж байна. Сонирхсон хүүхдүүд хэдэн ч бүтээлээр оролцож болно. Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 28-ыг дуустал "Хас банк"-ны байранд хүлээн авах аж.

Áîêñûí àâàðãà

Монгол улс боксын дэлхийн аваргатай боллоо


Бид 35 жилийн түүхтэй боксын дэлхийн аваргаас урьд өмнө нь ганц медаль авбал баярладаг байлаа. Харин өнөөдөр манай боксчид дэлхийн түвшинд хэдийнээ хүрснийг харуулж байна. Олимпийн мөнгөн медальт гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба хоёрхон жилийн өмнө 26 оноогоор ялагдаж байсан Оросын боксчин Давид Айпетяныг онооны давуугаар ялж Монголчуудаас хамгийн анхны алтан медалийг авчирсан.

51 кг жинд манай арван долоохон настай хөвгүүн Нямбаярын Төгсцогт Пуэрто Рикогийн боксчин өөрөөсөө долоо ах МкУилльямс Арроёод 18-2 оор ялагдаж Монголын дөрөв дэх мөнгөн медалийг авчирсан бол олон жил Монголын боксын нүүр царай болж яваа Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ сая л нэг санасандаа хүрч дэлхийн дэвжээнээ анхныхаа хүрэл медалийг авсан билээ. Миланы тэнгэрт Монголын далбаа гурвантаа мандаж, төрийн дуулал анх удаагаа эгшиглэв. Монгол улс энэ тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авснаар багийн дүнгээр нийт 140 гаруй орноос 6-д жагссан сайхан амжилт үзүүллээ.

Тэмцээнийг багийн дүнгээр Оросын холбооны улс 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медалиар тэргүүлсэн бол боксын спортоор үргэлж шилдэгт ордог Куба 11 жинд тамирчинаа явуулж 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалиар хоёрт, Узбекистан 11 жингээс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалтай гуравт, 4т Украйн мөн 11 жингээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, эзэн орны Итали 2 алтан медальтай 5-д, Монгол 9 жингээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалиар 6-д, бидний хойно Герман, Хятад, Пуэрто-Рикогийн боксчид дарааллаар жагссан байна.

Медальд хүрсэн гурван боксчиндоо болон Монголын бүх багийн тамирчиддаа талархал дэвшүүлье.

Мөн ахлах дасгалжуулагч Дамдинжавын Банди, ерөнхийлөгч Доржийн Цогтбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Түмэнцэцэгийн Үйтүмэн, дасгалжуулагч Дашзэвэгийн Ганзориг, дасгалжуулагч Нэргүйн Энхээ, дасгалжуулагч Ойдовын Хонгор, дасгалжуулагч Цэрэндоржийн Амаржаргал, эмч Ойдовын Отгонжаргал, менежер Чимэддоржийн Ганзориг нартаа амжилттай оролцоод ирсэнд нь нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Тиймээ та бид чаддаг. Урьд өмнө нь ганц медаль авбал үнэхээр их баярладаг байлаа. Харин одоо бид гурвын гурван медаль авч болдгийг, тэр тусмаа алтан медалийг дэлхийн дэвжээнээс Монгол хүн авч болдгийг П.Сэрдамба маань харуулав. Манай тамирчин П.Сэрдамба эхний үед 3:3 аар тэнцлээ. Хоёрдугаар үе 7:4 өөр илүү гарлаа. 10:5 аар сүүлийн үед яллаа. Милан хотноо 12 хоногийн турш үргэлжилсэн боксын ДАШТ-ий шигшээ тоглолтууд өнөөдөр болж өндөрлөж байна. Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга Пүрэвдоржийн Сэрдамба маань Монголын боксын анхны дэлхийн аварга боллоо. Арменд төрсөн Оросын боксчинтой манай Сэрго тун сайхан тоглож нхний үед 3-3аар тэнцсэн ч хоёрдугаар үед 3 оноо илүү авч нийт 10:5 аар ялалт байгуулснаар Монголын боксийн спортын түүхэнд шинэ хуудас нээж байна.

Манай боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь түрүүлж байгаагүй ч энэ үгийг дахиж одоо хэрэглэхгүй шаардлагагүй нь. Энэ дэлхийн аваргын гол сюрприз болж буй Нямбаярын Төгсцогт маань Пуэрто Рикогийн боксчинтой тоглож 18:2 оор ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Арроёо 1974 оноос хойшхи анхны улсынхаа алтан медалийг хүртэж байгаа гэнэ. Ийнхүү манай боксын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль авч, медалийн иж бүрэн цуглуулгатай Миланыг орхиж байна. Тухайлбал П. Сэрдамба алт, Н. Төгсцогт мөнгө, У. Мөнх-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртэцгээв. Уг амжилт бол тамирчдын авьяас чадвар, хүч хөдөлмөрөөс гадна Монголын боксын холбооны бодлого, үйл ажиллагаа, сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой нь гарцаагүй ээ. Монголын спорт сэргэж байна, хөгжиж байна. Үүнийг бид сүүлийн 1-2 жилд хангалттай харж байна.

Ýð¿¿ë ìýíäèéí çºâëºãºº

ЄВЧИН АНАГААХ ШИДТЭН

Монголчууд эртнээс элдэв ургамлыг ардын эмчилгээнд хэрэглэж євчнєє анагаасаар ирсэн. Та бидний хїнсэндээ хэрэглэдэг гоньд нь ямар ямар євчин анагаах шидтэйг сонирхуулья.


Хїїхдийн сонсгол муудах болон чих булагтахад гоньдыг ашигладаг. Ингэхдээ сонгинын булцуунд цайны халбага гоньд хийж таглаад битїї чанана. Дараа нь шїїсийг шахаж аваад євчилсєн чихэндээ єдєрт 2 удаа дусаана. Нэмж хэлэхэд чихнээс идээ, булаг гарахад давстай буцалсан ус дусаадаг.

Тїїнчлэн гоньдны хандыг суулгах, цус багадахад, эмэгтэйчїїдийн цус алдалт, хїчтэй огиулалтын їед хэрэглэдэг байна.

Мєн хєхний сїїг нэмэгдїїлэхийн тулд цайны халбага гоньдны їрийг аяга цєцгийтэй хольж уухад єндєр їр дїнтэй байдаг.

Нїдэнд єт цацахад урсгал усанд хараатайгаараа угаах эсвэл тїїхий мах нїдэндээ наахад єт нь мах руугаа ордог.

Ýð¿¿ë ìýíäèéí çºâëºãºº

ЄВЧИН АНАГААХ ШИДТЭН

Монголчууд эртнээс элдэв ургамлыг ардын эмчилгээнд хэрэглэж євчнєє анагаасаар ирсэн. Та бидний хїнсэндээ хэрэглэдэг гоньд нь ямар ямар євчин анагаах шидтэйг сонирхуулья.


Хїїхдийн сонсгол муудах болон чих булагтахад гоньдыг ашигладаг. Ингэхдээ сонгинын булцуунд цайны халбага гоньд хийж таглаад битїї чанана. Дараа нь шїїсийг шахаж аваад євчилсєн чихэндээ єдєрт 2 удаа дусаана. Нэмж хэлэхэд чихнээс идээ, булаг гарахад давстай буцалсан ус дусаадаг.

Тїїнчлэн гоньдны хандыг суулгах, цус багадахад, эмэгтэйчїїдийн цус алдалт, хїчтэй огиулалтын їед хэрэглэдэг байна.

Мєн хєхний сїїг нэмэгдїїлэхийн тулд цайны халбага гоньдны їрийг аяга цєцгийтэй хольж уухад єндєр їр дїнтэй байдаг.

Нїдэнд єт цацахад урсгал усанд хараатайгаараа угаах эсвэл тїїхий мах нїдэндээ наахад єт нь мах руугаа ордог.

түүх

ЧИНГИС ХААНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭНУг нь спорт холбоодууд хүлээн авч зохион байгуулах тэмцээнээ жилийн өмнө Биеийн тамир, спортын улсын хороонд урьдчилан мэдэгдэх ёстой гэнэ.

шуугиан

СПАЙС ГӨЭЛС ХАМТЛАГ ӨӨРСДИЙНХӨӨ ТУХАЙ ӨГҮҮЛСЭН ХӨГЖИМТ ЖҮЖГЭЭ ГАРГАНАСпайс Гөэлс хамтлаг Лондонд өөрсдийн хөгжимт жүжгээ тавих гэж байна. Дуучин Жери Халливэлл 2 цаг үргэлжлэх поп жүжгээрэээ 5 бүсгүйн тайзан дээрх амьдралын түүхийг өгүүлэхийг хүсчээ. Хамтлагийн гишүүд болох Эмма Бантон, Викториа Бекхэм, Мэл Би, Мэл Си нар Лондонгийн оргилд орших Нобу ресторанд олон нийтийн хараанаас далдуур нууцаар уулзаж шинэ төслийнхөө төлөвлөгөөний талаар ярилцсан байна. 1994 онд байгуулагдсан Спайс Гөэлс хамтлаг хамгийн сүүлд 2008 оны 2 сард Канадын Торонтод хамтарсан тоглолт хийсэн юм.

сүрчиг

СҮРЧИГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭҮнэрийг мэдрэх гэдэг нь хүнд заяасан асар их чадвар юм. Ямар нэгэн сэтгэгдэл үлдээх үнэр бол чухал зүйлийн нэг. Үнэртэй усыг хэрэглэж ирсэн

гоо сайхан

АРЬС АРЧИЛГААНД ХЭРЭГЛЭГДДЭГ ГОО САЙХНЫ ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД.Нүүрний арьс цэвэрлэгч сүүн шингэн Энэ бүтээгдэхүүнийг нүүрний

хошин

СИМОН КАУВЕЛ ПАУЛА АБДУЛД СЭЭТЭН ХАЯЖ БАЙНА.Симон Каувел Паула Абдулд хайртай гэнэ. “Америкийн одод”-ын шүүгч байсан Паула Абдул хөгжмийн том хөрөнгөтөн

сонирхуулхад

МАЙКЛ ЖЭКСОН АМЕРИКИЙН ХӨГЖМИЙН 5 ШАГНАЛД НЭР ДЭВШЛЭЭ.
Майкл Жэксон Америкийн хөгжмийн 5 шагналд нэр дэвшлээ.

сэрэмжил

ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИД 16-НЫ ӨДӨР ХӨЛ ХОРИО ТОГТООЖЭЭ
Вирусын халдвар авсан байж болзошгүй гэж сорьцын шинжилгээнд хамрагдсан сурагчид бүгд бүжгийн ангийнхан байжээ. Өдрийн турш их ачаалалтай бэлтгэл хийдэг.

салалт

АВРИЛ ЛАВИНЬ НӨХӨР ДЕРИК ВИБЛЕЙГЭЭС САЛСНЫ ДАРАА БЭЛЭВСНИЙ ТЭТГЭМЖ АВАХААР ШҮҮХЭД ХАНДЖЭЭ.
Канадын поп панк дөрвөл хамтлаг “Сум 41” хамтлагийн одтой гэрлэсэн Аврил Лавинь 3 жилийн дараа албан ёсоор салах болсноо

Àíõààð ! ! !


Томуугийн А(H1N1) вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
2009-10-14, 12:36
Урьдчилан сэргийлэх зөвлөмж:Халдварын эх уурхай: Өвчтэй хүн, хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсөд.Дамжих зам: Уг халдвар нь хүнээс хүнд томуу, томуу төст өвчний нэгэн адил агаар дусал, ахуйн хавьтлын замаар халдварлана.Нууц үе: Ихэвчлэн 1-7 хоногИлрэх шинж тэмдэг: Томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр үүсгэгдсэн томуугийн үед : Халуурах, Нус гоожих, Ханиалгах, Толгой өвдөх, Хоолой өвдөх, Булчингаар өвдөх, Тамирдах, Сульдах

øèíý ìýäýý

13-хан настай балчир охиныг гэртээ унтаж байхад хөнжилтэй нь шүүрч, хээр аваачин хүчирхийлж, 57 удаа заазуурдан тамласан хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан

Think of Lesson


Shalgalt Ehellee
Yawtsiin shalgalt ehellee Ene jil bid 3r kurs . Jil erh tusam ypon helnii tuwshin deeshilj tuunii hajuugaar shalgaltuudch tun tuwugtei bolj irj bn . Shalgaltandaa ert irj taiwshiran baij shalgaltaa sain sain sain bodoj bgaad uguurei !!! Amjilt husey

3b2 shalgaltiin huwuari
Dawaa - 301 - 11.40 - unshlaga
Mygmar - 404 - 09.00 - Ypon mongol orchuulga
304 -10.20 - Internet
404 - 11.40 - durem
Lhagwa - 201 - 10.20 - Aylaliin ypon hel
203 - 13.00 - Angli hel
Baasan - 201 - 10.20 - Orchuulgiin onol
2018 он хvртэл Эх орны хишгийг хvртэж чадахгvй нь
Зургаан жил дуншсан Оюу толгойн гэрээг үзэглэж, Монголын төр нэг том давааг давав. Яах аргагүй энэ УИХ, Засгийн газрын хамтын хүчин чармайлтаар эрдэнэсийн сангаа нээж чадсан нь үнэн. Гэтэл сүүлийн үед ард түмэнд шууд л бэлэн мөнгө өгчих юм шиг олон нийтийн толгойг угаасан явуургүй үйлдлүүд гарах боллоо.

Dont Say good Bye


Dont Cry My Friend
Ungursun hagas sain udur manai angiin negen naiz maani Arliin ypon orniig zorilloo . Ene bol Undram yum tereer ypon helnii surgaltand suuj ulmaar tsaash yponnii ih deed surguulid surahaar yawj bgaa yum . Tuuniig gargaj uguhud manai angiin Otgonbaatar, Tuguldur, Telmen, Bayarmaa, Narantsetseg nar bailtsaj uden gargasan yum . Ugaas duu muutai Undram bidniig gargaj uguh gej ochhod bayarlsan setgelee ineemsegleleeree haruulj blaa . Heseg zuur hugjildun yariltsasnii daraa tuunii yawah tsag bolj naiz nuhudn tuund zahij heleh zuilee heleh uys Tuunii toromgor alag nudnees ni udeltiin nulims zuhuisan yum . Bid ergeed l uulzana Biderten haragdah uulsiig dawsan shuwuu ergeed l eh nutagdaa niseed irdgiim sanaa zowoltgui sanasan hergee buteegeed erdem nom uwurtluud ergeed erhed chin enhrii eejii chin eh oron chin engui uyerhsen naizuud chin huleej baina.

6-Н НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ.

6-Н НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ.

ГАХАЙН ХАНИАДНЫ ОДООГИЙН БАЙДАЛ

Real Madrid


Football Ene bol delhiin Nomer 1 Sport ene sportoor delhiin mynga myngan zaluuchuud togoldog gaihaltai sport . Hulbumbugchin bolgonii hamgiin tom muruudul bol Spainii ezen haani Real Madrid bagt oroh yawdal yum , Odoo Real Madrid bagt togolj husel muruudluu biyeluulsen zaluuchuudtai taniltsay !

1 Iker CasillasM10 Lassana Diarra
G13 Jerzy DudekM6 Mahamadou Diarra
G30 Antonio AdánM5 Fernando Gago
D18 Raúl AlbiolM24 Esteban Granero
D2 Álvaro ArbeloaM14 Guti
D12 MarceloM8 Kaká
D15 Royston DrentheM31 Pedro Mosquera
D19 Ezequiel GarayM9 Cristiano Ronaldo
D36 Gary KagelmacherM37 Marcos Tebar
D3 PepeM23 Rafael Van der Vaart
D21 Christoph MetzelderF11 Karim Benzema
D4 Sergio RamosF7 Raúl
D27 Javier VelayosF20 Gonzalo Higuaín
M22 Xabi AlonsoF17 Ruud van Nistelrooy
M Rubén De la Red

G - Haalgach
D - Hamgaalagch
M- Hagas hamgaalagch
F - Dowtlogch

To be continued...
Хонь (III/21-IV/19)

Хонь (III/21-IV/19)
10 сарын 19. Даваа гараг. Мэргэжлийн ажил маш амжилттай. Алдсан цаг хугацааг нөхөж чадахгүй ч ажил хэрэг давгүй урагшилж байна. Та өөрийгөө азтай наймаачин амжилтадаа итгэдэг хүн гэдгээ харуулах ёстой. Эрчимтэй шийдвэр, тодорхой үйлдэл, гэнэтийн тусламж нь таныг бүх ажил дээрээ амжилт гаргахад чинь тусална. Үдээс хойш хөрөнгөтэй холбоотой асуудал үүснэ, алдагдал, гэмтэл гарч болзошгүй.
Vхэр (IV/20-V/20)
10 сарын 19. Даваа гараг. Шургуу, довтолгоонд бэлэн байх, эрүүл, тооцоотой байх өдөр. Шинэ ажлаа эхлэх цаг болсон байна. Хуримтлагдсан энергиэ зарцуулах шаардлагатай байна. Эс тэгвээс тэр таныг хэдэн хэсэг болгон хаях болно гэдгийг од эрхэс зөвлөж байна.
Ихэр (V/21-VI/20)
10 сарын 19. Даваа гараг. Мөнгө төгрөг хэвийн, та багагүй орлоготой байна. Хэрэв та сар бүр мөнгөө хадгалж чадвал үр шимийг нь удахгүй мэдэрнэ. Хувийн ажлаа хөөцөлдөхөд тааламжтай. Гэрийнхэн тусламж гуйвал тэднийг дэмж.
Мэлхий (VI/21-VII/22)
10 сарын 19. Даваа гараг. Ажил гэрт хүнд нөхцөл байдал үүснэ. Өөрийгөө энэ амьдралаас тасарсан мэт төсөөлнө. Ажил дээрээ орой болтол бүү суу. Унтахын өмнө эсвэл ажил руугаа явган алхаж бай. Оройд бүлээн шүршүүрт орж өглөөгүүр дасгал хийж бай. Үсчинд очвол сэтгэл санаа сэргэнэ.
Арслан (VII/23-VIII/22)
10 сарын 19. Даваа гараг. Ажил дээрээ тун тухгүй байдлыг мэдэрнэ. Муу санаатнуудын далд нууц явуулга ил болно. Хамт олонтойгоо ярилцаж, энэ хүмүүсийг илчил. Эс тэгвээс таны нэр хүнд, нөлөө унана. Гэхдээ хорон муу аргаар тэмжэх гэсний хэрэггүй. Энэ удаагийн хэргийг байдаг л зүйлд тооцож тайван бай.
Охин (VIII/23-IX/22)
10 сарын 19. Даваа гараг. Өнөөдөр Охиныхон тансаг байдалд хүрэхийн тулд хувиа хичээсэн нарийн тооцоотой ажиллах нь. Тэд бусдын тусламж, хамтын ажиллагааг авахын тулд боломжийн эсвэл шударга үнэ төлөхөд бэлэн байна. Хүч хүрэхгүй үүргээр өөрийгөө бүү зовоо, боломжийнхоо хязгаарыг тогтоо.
Жинлvvр (IX/23-X/22)
10 сарын 19. Даваа гараг. Санхүүгийн байдал атаархмаар сайхан байна. Энэ өдөр хөрөнгө оруулах, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад сайн.
Хилэнц (X/23-XI/22)
10 сарын 19. Даваа гараг. Телевиз эсвэл холбооны шинэ салбарт ажиллагсад, дизайнерууд, нийгэм судлаачид, прораммчид болох хүмүүст аз авчрах өдөр. Ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь, зохион байгуулалтгүй, анхааралгүй залхуугаас болж хүндрэл учирч болзошгүй.
Нум (XI/23-XII/21)
10 сарын 19. Даваа гараг. Албан тушаал дэвшинэ. Хайр дурлал шинээр ирнэ. Боломж их. Хуучныг эрмэлзвэл бүх зүйл алдагдана. Ажил хэрэгч бай. Өрийн дарамтаас гарахад туслах хүн олдох бололтой. Нумынхныг гарах гарцгүй байдалд оруулж улмаар нэлээд алдагдал хүлээж байж энэ байдлаас гарах бололтой.
Матар (XII/22-I/19)
10 сарын 19. Даваа гараг. Алба ажил эрхэлдэг хүмүүс өөрийн хүрээ бий болгоно. Хайртай хүнтэйгээ тэнд танилцана. Хэзээ ч бэлэн бай. Та бол эелдэг ялдам хүн. Сайн талаа битгий нуу. Танихгүй хүмүүстэй ширүүхэн зөрчилдөнө. Зүрх судасны өвчин тусна. Матрынханд аз хийморь нүүрээ бууруулахад бэлэн байна.
Бумба (I/20-II/18)
10 сарын 19. Даваа гараг. Оюун ухааны нарийн мэдрэмжтэй, уран бүтээлч сэтгэлгээтэй, эрх мэдэлд дуртай хүмүүсийг од эрхэс ивээж байна. Тэднийг баян тансаг байдал, хамаатнуудын асуудал, мөнгөтэй холбоотой тогтворгүй асуудлууд хүлээж байна. Хэрвээ хувь заяаны олгосон азтай тохиолдлуудыг ашиглаж чадвал та эрх мэдэл, баялагт хүрч чадна. Хэрвээ тэгж чадахгүй бол гэр бүлийн хүндрэл, байнгын санаа зовоосон зүйлүүд өдөр тутмын хүнд хөдөлмөрөөр таныг хүлээж байна.
Загас (II/19-III/20)
10 сарын 19. Даваа гараг. Бүтээлч мэргэжлийн хүмүүсийн санхүүгийн байдал эрс өөрчлөгдөж болзошгүй. Үүнд нөлөө бүхий танилууд, ивээн тэтгэгчид, хөрөнгө оруулагчид, ивээгчид нилээн үүрэгтэй. Танд сэтгэл санааны болон эд материалын тусламж хэрэгтэй. Тиймээс тэдгээрийг хүртэх гавьяатай хүн гэдгээ харуулагтун.

EUFA giin togooltiin huviar

UEFA Champions League
Group stage20 October 2009

AZ20:45Arsenal
Barcelona20:45Rubin
Debrecen20:45Fiorentina
Internazionale20:45Dynamo
Liverpool20:45Lyon

Olympiacos20:45Standard
Rangers20:45Unirea Urziceni
Stuttgart20:45Sevilla

UEFA Champions League
Group stage21 October 2009

CSKA Moskva18:30Man. United
Bordeaux20:45Bayern
Chelsea20:45Atlético
Juventus20:45Maccabi Haifa
Porto20:45APOEL
Real Madrid20:45Milan
Wolfsburg20:45Beşiktaş
Zürich20:45Marseille

MEDEE !

2009-01-22, 14:12

Рок попын ертөнцөд шинэхэн өнгө төрх нэмж яваа "Киви"-гийн охид хувийн амьдралын хувьд төдий л ил биш. Ёстой л өнгө будаг нь таарсан эдгээр охид сайн продюссерынхоо хүчинд нэр хүндтэй олон байгууллагатай чамгүй ашигтай гэрээ хийсэн болохоор уран бүтээлийн олз омог арвин явна. Нөгөө хоёрыгоо бодвол хамтлагийн ахлагч болоод ч тэрүү хамгийн яриасаг Ука жирийн л нэг айлын охин.

MEDEE !

2009-10-19, 11:12

Би монгол хүн. Монгол хэмээх эрх чөлөө ханхалсан, уудам газар нутгийн охин нь болж төрснөөрөө бахархдаг. Буцаж байгаа элчин сайдууд хүртэл миний эх орны тухай хамгийн сайхан сэтгэгдэлтэй явдаг байтал БНСУ-ын Элчин сайд яаж байна аа… Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Сэлбэ голын баруун эргээр Нарны зам-Энхтайвны өргөн чөлөөг холбох 1.4 км замыг энэ сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Modern HouSe

Zaluus ta buhend toliluulj bui Orchin uyiin barilgiin salbariin gaihamshigt zuraguudiig sonirhoj uurt heregtei shine shine sanaagaa olj awtsgaanuu ! Future Purpose
ГАХАЙН ХАНИАДНЫ ОДООГИЙН БАЙДАЛ

Миний зураг