Monday, October 19, 2009

ХӨСҮТ-ийн эмч гахайн томуугаар өвчилжээ...

Томуугийн А хүрээний H1N1 вирусын өвчлөл 7 хоногийн дотор 28 тохиолдолд хүрч хот хөдөөд тархаад байна. Хэдийгээр эхний өвчилсөн хүмүүсээс эдгэрч эхэлсэн
ч халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна. Өвчилсөн хүмүүийн дунд халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч, худалдааны төвийн худалдагч, оюутан сурагчид байгаа юм.

Томуугийн халдвар авсан нь тогтоогдож эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн дунд ХӨСҮТ-ийн их эмч 49 настай эмэгтэй, 24 настай Меркури худалдааны төвийн худалдагч бүсгүй, 20 настай Наран плазагийн худалдагч, Петровис компаний шатахуун түгээгч, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан гэхчилэн олон мэргэжлийн нас хүйс янз бүрийн хүмүүс өвчилсөн байна. Нийслэлийн 6 дүүрэгт 66 хүн өвчилсөн байж болзошгүй гэж бүртгэгдэснээс шинжилгээгээр дээрх өвчнөөр 28 хүн өвчилсөн нь тогтоогдсон байна.

Яг өнөөдрийн байдлаар өвчилсөн нь тогтоогдон эмнэлэгт эмчлүүлж байгаа 13 хүн, вирусын халдварын сэжиг илэрч тусгаарлагдсан 23 хүн байна. Хөдөө орон нутгийн хувьд Хэнтий аймгийн хэрлэн суманд 3-н хүн, Өвөрхангай аймшийн Арвайхээр суманд 1 хүн сэжигтнээр бүртгэгдэн өрхийн эмчийн хяналтанд, гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын олон улсын хэлний 29 монгол сурагч томуугийн А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн мэдээллийн дагуу шалгахад 7 хүүхэд өвчилсөн болохыг тогтоожээ. Мөн тэнд суралцаж байсан 8 хүүхэд эмнэлгээс гарсан мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газраас өглөө. Иргэд хувийн ариун цэврээ сахиж, оршин амьдарч буй орчноо агааржуулж, гар хуруугаа нүд хамар амандаа хнүргэхгүй байх, байнга ариутгал халдваргүйжүүлэлт хийж байхыг анхаарууллаа.

No comments:

Post a Comment