Monday, October 19, 2009

Японы хөрөнгө оруулалтын бодлого

Японд хөрөнгө оруулахыг зорьж буй компани, аж ахуйн нэгж байгуулагуудад экспортыг тэнвэржүүлэх болзлыг тавьж, мөн худалдааны чиглэлд хөрөнгө оруулахад төдийлөн хязгаарлалт тавьдаггүй. Мөн бусад олон оронд байдаг хөрөнгө оруулалттай холбоотой өмч хөрөнгийг хураах, үндсэрхэг үзэл гаргах зэрэг эрсдлүүд Японд байдаггүй. Түүнчлэн экс
Ерөнхий сайд Ю.Койзүми ирэх 5 жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлнэ гэж 2004 онд мэдэгдсэн юм.
Өсөн нэмэгдэж буй одоогийн бизнесийн таатай орчин, өргөн нээлттэй баян зах зээлд татагдан гадаадын шууд хөрөнгө оруулалтын шинэ боломжууд гарч ирсээр байна. Түүний зэрэгцээ сүүлийн 15 жилд үнэ өртөг, зардал ч харьцангуй буурсан.

Японы олон компаниуд хөрөнгө оруулах болон бизнесийн ноу-хауг олох үүднээс гадаадын түншүүдийг эрэлхийлж байдаг. Энэ нь үл хөдлөх хөрөнгийг ашигтай хэлбэрээр эзэмших, улмаар эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлжээ. Иймээс гадаадын хөрөнгө оруулагчид Японтой түншлэх, харилцаа тогтоох хандлага нэмэгдэж, улмаар Засгийн газрын хууль дүрмээс илүүтэйгээр хувийн бизнесийн үйл ажиллагааг нь хөгжүүлэхэд чиглэгдсэн байна.
Мэдээж, Японд хөрөнгө оруулж буй компаниуд нь Засгийн газраас тогтоосон хууль дүрэм зааврыг дагаж мөрдөхөөс гадна
- Зах зээлд орох, гарах, өргөжүүлэх тогтолцоо бүтэц нь өртөг зардал харьцангуй их шаарддаг байна.
- Мөн Соёлын болон хэл шинжлэлийн шаардлагууд өндөр тавигддаг.
Гадаад хөрөнгө оруулалтын нээлттэй байдалд үзүүлэх сөрөг хандлагыг хэд хэдэн Засгийн газраар дамжин хэлэлцэж, хэд хэдэн чиглэлээр ахиц дэвшил гарчээ. Энэхүү сөрөг хандлагуудад: Худалдан авагч-нийлүүлэгчдийн сүлжээ нэгдэл нь зарим ижил төрлийн бизнесийн группуудаас дэмжигдэж, гадаадын фирмүүд болон дотоодын шинэ хүмүүсийн өрсөлдөөнийг хязгаарлаж байдаг.
Хууль, дүрэм журмууд нь гадаадын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ, шууд хөрөнгө оруулалтаар зах зээлд нэвтрэхэд саад учруулдаг явдал ажиглагддаг нь бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд шууд болон шууд бусаар хязгаарладаг.

Хөдөлмөрийн үйл ажиллагаа нь хөдөлмөрийн хөрвөх чадвар болон үйлдвэрлэлийн бүтээмжид саад болдог, ур чадварыг хөгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлдэг зэргийг дурьдаж болно.
Японы Засгийн газраас сүүлийн жилүүдэд хийсэн гадаад шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын их ухаалаг алхмууд нь дараахь чухал үр дүнг авчиржээ. Үүнд, 1990-ээд оны дунд үеэс л ГШХО шууд хурдацтайгаар нэмэгдснийг тодорхой харуулбал, 1998-2003 онд Япон дахь ГШХО-ын хэмжээ 3.0 триллион иенээс 9.6 триллион болж 3 дахин илүү өссөн. Санхүүгийн болон харилцаа холбоо, хуваарилалтын салбарууд дахь шинэчлэл нь эдгээр салбарт ГШХО-ыг дэмжиж өгсөн үйл явдал болсон юм.
Гэсэн хэдий ч Япон нь бусад улсуудтай харьцуулахад нийт үйлдвэрлэл дэх гадаадын хөрөнгө оруулалтын эзлэх хувь хамгийн бага хэмжээнд байсаар байна. Японы ГШХО-ын гадагш болон дотогш чиглэсэн урсгалын хоорондын тэнцвэрт бус байдал улам нэмэгджээ. Тодруулбал гадагш чиглэсэн Японы шууд хөрөнгө оруулалт 2002 онд 32.3 тэрбум доллараас 2003 онд 28.8 тэрбум болж буурсан.Үүнд Гадаадын хөрөнгө оруулалтад импортын өсөлт дэх хориг арга хэмжээ бүхий гэрээнүүд бас нөлөөтэй байдаг.

Сүүлийн 4 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа эдийн засгийн бүтцийн өөрчлөлт болон Японы санхүүгийн зах зээл дэх өөрчлөлтүүд нь санхүүгийн бус салбаруудад Японд ГШХО-ыг нэмэгдүүлэхэд их хувь нэмэр болж байна. АНУ-ын Засгийн газрын Японтой төрийн зохицуулалтыг халах санаачлага болон Японы Засгийн газрын “Big bang” ажиллагааны үр дүнд Японы санхүүгийн салбарт бизнес эрхлэх боломж гадаадынханд илүү нээгдэж, хамтарсан компани, хөрөнгө оруулалтын хэлбэрээр энэ салбарт хамтарч ажиллах нь ихэсчээ. Японы санхүүгийн компаниуд шинэ бүтээгдэхүүн, технологи, хөрөнгө оруулалт нэвтрүүлэхэд туслалцаа авахыг хүссэн гадаадынханд хандаж эхэлсэн. Мөн гадаадын компаниуд уналтад ороод байгаа дотоодын санхүүгийн компаниудын активыг худалдан авах алхамд шилжсэн. Энэхүү хандлага нь ГШХО-ыг нэмэгдүүлэхэд хүргэсэн байна.

ГШХО-аар Япон нь бусад өндөр хөгжилтэй орны ард хол хоцорч байгааг харгалзан Японы Засгийн газар сүүлийн жилүүдэд зарим нааштай алхмыг эхлүүлснээс, Хамгийн нааштай алхам гэвэл Худалдааны хуулийг сайжруулан боловсруулсан явдал юм.. Бусад хууль эрхзүйн шинэчлэл нь дампуурлын явцад хамтрах, хувьцаа эзэмших, гадны түншээ хайх, худалдагдах зэрэг боломжуудыг олгож өгчээ. Санхүү, Худалдаа, Аж үйлдвэрийн яам (СХАҮЯ) нь Японд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад үлэмж нөлөө үзүүлсээр байна. Мөн Бүс нутгийн түвшинд хотын болон орон нутгийн засаг захиргааны нэгжүүдийн гадаадын хөрөнгө оруулалтыг татах хандлага нэмэгджээ.
Япон улс гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалтын дийлэнхийг ГШХО-ын дүрмээр зохицуулж ирсэн. Үүний сацуу энэхүү Хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг зөөлрүүлэх бодлогыг баримталж, зарим нэг хуулиуддаа засвар шинэчлэл хийж амьдралд хэрэгжүүлсээр байна. 1991 онд Японы ЗГ гадаадын хөрөнгө оруулалтын гэж бас болохоор “Гадаад валют”, “Гадаад худалдааны хяналт”-ын хуулиудыг шинэчлэн засварлажээ.

ГХО-ын хуулиар зөөлрүүлсэн бодлого баримталж хэрэгжүүлж байгаа нь эрхзүйн хувьд хязгаарлагдсан хөдөө аж ахуй, ой, газрын тос, эрчим хүч, хий, усан хангамж, агаарын орон зай, харилцаа холбоо, савхин эдлэлийн үйлдвэр зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэгдсэн юм. Нөгөө талаас, Засаг захиргаа нь эдгээр салбарыг улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах үүднээс хязгаарлалт тавьж байдагтай холбоотой ажээ.
АНУ-ын ялангуяа газрын тос, харилцаа холбоо зэрэг уламжлалт хязгаарлалт бүхий салбаруудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Гадаадын эзэмшил дэх эрхзүйн хязгаарлалт нь гуравны нэг хэмжээнд хязгаартай байх бөгөөд Японы ЗГ 46 хувийг эзэмшдэг. 2001 оны хавраас Европын Водафон групп Японы харилцаа холбооны салбарт өрсөлдөж хяналт тавих хэмжээнд хүрсэн. Өөрөөр хэлбэл 11 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар Японд хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч болсон. Японы Радио телевизийн хуулиар ч иймэрхүү хэмжээнд төрийн болон гадаадын хөрөнгийн хэмжээг тогтоож өгсөн байдаг.

Японы Монополийн эсрэг хуулийн зарим заалтууд нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой байдаг. Тухайлбал олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээн дэхь үл итгэлцлийн нөхцөл байдал, хувьцаа эзэмших, харилцан холбоотой хамтын ажиллагааг захирах, нэгдэх, худалдан авах талаар тодорхойлсон заалтуудыг хэлж болно. Эдгээрийн зорилго нь шударга бус худалдааны үйл ажиллагааг бэхжүүлэх, өрсөлдөөн дэх ухаалаг бус хориглолт бүхий хувьцаа эзэмших, менежмент, хамтарсан компани нэгдэх үйл ажиллагаанд хориг тавьжээ. Эдгээр заалтууд нь гадаадын компаниудын эсрэг, ялгаварлах, ГШХО дэмжихгүй байх зэрэгт чиглээгүй юм.

1992 оноос хойших жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсан ч Японд хөрөнгө оруулахад газар болон худалдааны оффисын өндөр үнэ саад тотгор болсоор байна. Гэхдээ энэ нь бас чадавхи нөөцтэй хөрөнгө оруулагчдыг олж өгдөг. Газрын үнийн болон эзэмшлийн талаарх мэдээллийн хомсдолтой байдал нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг. Энэ нь бизнесийн түншүүдийн бодит үл хөдлөх хөрөнгийг үнэлэх, эзэмших зэрэгт хүндрэлтэй байна.
Хөрөнгө оруулалтын итгэлцлийг хамгаалах хуулийн нэмэлт, өөрчлөлт 2000 оны 11 сараас хүчинтэй болсон. Үүний дагуу тус салбарт өсөлт аажмаар нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нарийвчилсан, нээлттэй үнийн эрэлт хэрэгцээ өссөн.

Японы үл хөдлөх хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн ашиг орлого, бүртгэл, татварын хэмжээг эрчимтэй бууруулсан. 2003 онд зөвшөөрөл, бүртгэл бүхий газрын татварын хэмжээ 5-аас 1 хувь болж буурсан. Өвийн болон бэлэглэлийн замаар бусдад шилжүүлж буй үл хөдлөх хөрөнгийн татварыг бас бууруулжээ. Татварын болон тооцоолон бүртгэх стандартад хийсэн тэдгээр олон өөрчлөлтүүд нь үл хөдлөх хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлсэн хэдий ч орлогын урсгал, үнийн мэдээллийн хомсдол, мэргэжлийн тооцоолон бүртгэх болон эрхзүйн дутагдалтай талууд нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд саад болсоор байсан. 2001 оны 3 сарын 31-ээс эхлэн Японы Улсын тооцоолон бүртгэх Хүрээлэн худалдаа болон хөгжилд зориулан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гаргасан алдаа хохирлыг хүчингүй болгох стандартыг танилцуулсан бөгөөд үүгээр цаашлаад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөхүүлэн дэмжсэн.

Япон хүн ам, үйлдвэрлэл хэт төвлөрсөн Япон, Осака, Нагоя зэрэг хотод аж үйлдвэр, худалдаа хөгжүүлэхийг хязгаарласан бодлого баримталж байна. Мөн хөдөө аж ахуйд илүү тохиромжтой бүс нутгийн газар ашиглалтыг хамгаалж байна. Нөгөө талаар хотжилт бүхий бүсийн гадна талаар аж үйлдвэрийн парк байгуулахад орон нутгийн засаг захиргаадад илүү боломж олгосон. Ерөнхийдөө Японы бүсчилсэн хөгжлийн хууль нь орон нутгийн засаг захиргаа болон оршин суугчдад өөрсдийн оролцоотойгоор илүү тохилог орчин бүрдүүлэх талаар барилгажилтыг хөгжүүлэх боломж олгосон. Эдгээр хүчин зүйлүүд нь барилга, байгууламжын үнэ өртгийг бууруулж улмаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжилд нааштайгаар нөлөөлсөн.

2002 оны 9 сард Японы болон гадаадын шилдэг менежерүүдээс бүрдсэн Японы Хөрөнгө оруулалтын нийгэмлэг (ЯХОН) байгуулагдаж, хөрөнгө оруулалтын талаарх бодлогоо тодорхойлж Ерөнхий сайдад уламжилжээ. Үүнтэй холбоотойгооор, 2003 оны 4 сард АНУ болон Японы хувийн салбар, төрийн байгууллагуудын комисс хуралдаж 2 улсын хоорондын шууд хөрөнгө оруулалтын урсгалын огцом өсөлтийн талаар санал солилцож ЯХОН-ны зарим саналуудыг дагаж хэрэгжүүлэх талаар зөвлөлдсөн байна.
Түүнчлэн Орон нутгийн засаг захиргаад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлсээр байна.
Японы Засгийн газар 2003 онд Осака/Хигаши-Осака/Ибараки, Сендай, Хиого/Кобе, Хиросима, Фукуока/Киото-Кюшю/Симоносеки гэсэн 5 бүс нутгийг сонгож, “Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг саналыг дэмжиж буй бүс нутгууд” нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Мөн Японы ЗГ 2003 оны 4 сараас бүс нутгуудын хөгжлийг дэмжих үүднээс олон тооны дүрэм журам лицензийг хөнгөлөхөд чиглэсэн “Бүтцийн шинэчлэлийн тусгай бүсүүд” хөтөлбөрийг боловсруулсан. Одоогоор 386 бүсийг зарлажээ. Үүнийг эдгээр бүсүүдийн орон нутгийн захиргаа болон хувийн компаниудын саналд үндэслэн тодорхойлжээ.


Гадаадын шууд хөрөнгө оруулалтын таатай орчныг дэмжиж 365 өдрийн 24 цагийн гаалийн бүрдүүлэлт хийх үйлчилгээ нэвтрүүлсэн. Мөн хөтөлбөрийн хүрээнд тусгай хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэх болжээ. Тухайлбал, өөрсдийн эзэмшлийн эмнэлэг, сургууль, хөдөө аж ахуйн үйлдвэр байгуулах, мөн гадаадын инженер, аялагч, оюутан солилцоо зэрэгт визийн болон оршин суухыг дэмжиж тэдгээр үйлчилгээнд саад бэрхшээлгүй болгосон юм.
Орон нутгийн төдийгүй гадаадын Засгийн газар, хувийн компаниуд тусгай бүсэд хамруулахаар шинэ бүс нутгуудыг санал болгосоор байдаг. Орон нутгийн болон гадаадын засгийн газар, хувийн компаниудын энэхүү санаачлагатай хамтын ажиллагааны нөлөөгөөр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг таатай орчныг бүрдүүлэхэд их хувь нэмэр болдог.

No comments:

Post a Comment