Monday, October 19, 2009

Çàðûí öààíà

Зөвшөөрөлгүй тураах эм эрүүл мэндэд аюултай


Сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн турах хүслийг далимдуулан , эрүүл мэндэд аюултай тураах эм бэлдмэл худалдагчид олширч байна. Хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй эм бэлдмэлүүд гадуур их байгаа юм.
Үзэгч та бүхэн янз бүрийн зар мэдээнээс цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр таныг найдвартай тураана гэсэн зарыг уншиж байсан байх. Тэгвэл энэ мэтчилэн рекламддаг тураах эм бэлдмэлүүд нь ямар ч зөвшөөрөлгүй, баталгаагүй хүний биед маш аюултай хор байдаг байна. Хор гэсний учир нь тураах үйлчилгээтэй ихэнх эм бэлдмэлүүд нь цусны даралт ихсэх, саажих, зүрхний хэмнэл алдагдах, зүрхний шигдээс болох, ходоодны шарх үүсгэх мөн хоолны дуршил бууруулах нөлөөтэй байдгаас тэжээлийн дутагдалд оруулах зэрэг хүний биед маш их хор хөнөөл үзүүлдэг байна.

Одоо үзэгч та бүхэндээ олон улсын эмийн зөвлөлөөс хэрэглэхийг хориглосон тураах үйлчилгээтэй эм бэлдмэлүүдийн жагсаалтыг танилцуулъя:

- Day Diet

- 3x Slimming Power

- Fatloss Slimming

- 5x Imelda Perfect Slimming

- Lida DaiDaihua

- 3 Day Diet Japan Lingzhi

- 7 Diet Day / Night Formula

- 999 Fitness Essence

- Miaozi Slim

- ProSlim Plus

- Slim Express 360

Хэрэв үзэгч та энэ эмнүүдийн аль нэгийг хэрэглэж байгаа бол яаралтай зогсоож мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ихэнх тураах эмийн найрлаганд байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж бичсэн байдаг ч үнэндээ химийн бодис агуулсан хортой байдаг байна. Ганцхан тураах эм ч гэлтгүй эмчийн зөвшөөрөлгүй бусад төрлийн эм, антибиотикуудад ч гэсэн хамааралтай.

No comments:

Post a Comment