Monday, October 19, 2009

Áîêñûí àâàðãà

Монгол улс боксын дэлхийн аваргатай боллоо


Бид 35 жилийн түүхтэй боксын дэлхийн аваргаас урьд өмнө нь ганц медаль авбал баярладаг байлаа. Харин өнөөдөр манай боксчид дэлхийн түвшинд хэдийнээ хүрснийг харуулж байна. Олимпийн мөнгөн медальт гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба хоёрхон жилийн өмнө 26 оноогоор ялагдаж байсан Оросын боксчин Давид Айпетяныг онооны давуугаар ялж Монголчуудаас хамгийн анхны алтан медалийг авчирсан.

51 кг жинд манай арван долоохон настай хөвгүүн Нямбаярын Төгсцогт Пуэрто Рикогийн боксчин өөрөөсөө долоо ах МкУилльямс Арроёод 18-2 оор ялагдаж Монголын дөрөв дэх мөнгөн медалийг авчирсан бол олон жил Монголын боксын нүүр царай болж яваа Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ сая л нэг санасандаа хүрч дэлхийн дэвжээнээ анхныхаа хүрэл медалийг авсан билээ. Миланы тэнгэрт Монголын далбаа гурвантаа мандаж, төрийн дуулал анх удаагаа эгшиглэв. Монгол улс энэ тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авснаар багийн дүнгээр нийт 140 гаруй орноос 6-д жагссан сайхан амжилт үзүүллээ.

Тэмцээнийг багийн дүнгээр Оросын холбооны улс 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медалиар тэргүүлсэн бол боксын спортоор үргэлж шилдэгт ордог Куба 11 жинд тамирчинаа явуулж 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалиар хоёрт, Узбекистан 11 жингээс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалтай гуравт, 4т Украйн мөн 11 жингээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, эзэн орны Итали 2 алтан медальтай 5-д, Монгол 9 жингээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалиар 6-д, бидний хойно Герман, Хятад, Пуэрто-Рикогийн боксчид дарааллаар жагссан байна.

Медальд хүрсэн гурван боксчиндоо болон Монголын бүх багийн тамирчиддаа талархал дэвшүүлье.

Мөн ахлах дасгалжуулагч Дамдинжавын Банди, ерөнхийлөгч Доржийн Цогтбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Түмэнцэцэгийн Үйтүмэн, дасгалжуулагч Дашзэвэгийн Ганзориг, дасгалжуулагч Нэргүйн Энхээ, дасгалжуулагч Ойдовын Хонгор, дасгалжуулагч Цэрэндоржийн Амаржаргал, эмч Ойдовын Отгонжаргал, менежер Чимэддоржийн Ганзориг нартаа амжилттай оролцоод ирсэнд нь нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Тиймээ та бид чаддаг. Урьд өмнө нь ганц медаль авбал үнэхээр их баярладаг байлаа. Харин одоо бид гурвын гурван медаль авч болдгийг, тэр тусмаа алтан медалийг дэлхийн дэвжээнээс Монгол хүн авч болдгийг П.Сэрдамба маань харуулав. Манай тамирчин П.Сэрдамба эхний үед 3:3 аар тэнцлээ. Хоёрдугаар үе 7:4 өөр илүү гарлаа. 10:5 аар сүүлийн үед яллаа. Милан хотноо 12 хоногийн турш үргэлжилсэн боксын ДАШТ-ий шигшээ тоглолтууд өнөөдөр болж өндөрлөж байна. Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга Пүрэвдоржийн Сэрдамба маань Монголын боксын анхны дэлхийн аварга боллоо. Арменд төрсөн Оросын боксчинтой манай Сэрго тун сайхан тоглож нхний үед 3-3аар тэнцсэн ч хоёрдугаар үед 3 оноо илүү авч нийт 10:5 аар ялалт байгуулснаар Монголын боксийн спортын түүхэнд шинэ хуудас нээж байна.

Манай боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь түрүүлж байгаагүй ч энэ үгийг дахиж одоо хэрэглэхгүй шаардлагагүй нь. Энэ дэлхийн аваргын гол сюрприз болж буй Нямбаярын Төгсцогт маань Пуэрто Рикогийн боксчинтой тоглож 18:2 оор ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Арроёо 1974 оноос хойшхи анхны улсынхаа алтан медалийг хүртэж байгаа гэнэ. Ийнхүү манай боксын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль авч, медалийн иж бүрэн цуглуулгатай Миланыг орхиж байна. Тухайлбал П. Сэрдамба алт, Н. Төгсцогт мөнгө, У. Мөнх-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртэцгээв. Уг амжилт бол тамирчдын авьяас чадвар, хүч хөдөлмөрөөс гадна Монголын боксын холбооны бодлого, үйл ажиллагаа, сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой нь гарцаагүй ээ. Монголын спорт сэргэж байна, хөгжиж байна. Үүнийг бид сүүлийн 1-2 жилд хангалттай харж байна.

No comments:

Post a Comment