Monday, October 19, 2009

сэрэмжил

ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИД 16-НЫ ӨДӨР ХӨЛ ХОРИО ТОГТООЖЭЭ
Вирусын халдвар авсан байж болзошгүй гэж сорьцын шинжилгээнд хамрагдсан сурагчид бүгд бүжгийн ангийнхан байжээ. Өдрийн турш их ачаалалтай бэлтгэл хийдэг.
Хөлс их гардаг. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор улирлын томуу буюу ханиад хүрсэн юм байна. Сурагчдаас авсан шинжилгээний хариу эерэг гарсныг эх сурвалжууд баталж байна.
Хөгжим бүжгийн коллежид 16-ны өдөр хөл хорио тогтоожээ. Өнгөрсөн хугацаанд тэд дотоод хяналтаа сайжруулж хичээлийн болон дотуур байрныхаа нийт 1425м квадрат талбайд ариутгал, халдваргүйжилт хийсэн байна. Дотуур байранд нь 114 сурагч амьдардаг. Өвдөж халуурсан шинж тэмдэгтэй хүүхэд өнөөдрийн байдлаар тэдэн дунд алга. Хөгжим бүжгийн коллежийн 100 гаран хүүхдийн талаас илүү хувь нь гахайн томуугаар өвчилжээ гэсэн мэдээлэл буруу ташаа байсан гэж коллежийн захирал тайлбар хийлээ.
Хөгжим бүжгийнхэн одоо улсын онцгой комиссын хөл хорио цуцлах шийдвэрийг хүлээж байгаагаа хэлсэн. Дэлхий нийтийг цочроосон энэ вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд хувийн ариун цэвэр чухал. Вакцин иртэл сар гарны зай бий. Нийт хүн амын 2 хувьд ноогдох хэмжээтэйг ДЭМБ-аас өгөхөөр болсон. Ингээд бодохоор 2.7 сая хүн амтай гэвэл 54000 вакцины тооцоо гарч байна. Эхний ээлжинд эмнэлгийн ажилтан, албан хаагч нар болоод хүүхдүүдийг вакцинжуулах юм.

No comments:

Post a Comment