Monday, October 19, 2009

6-Н НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ.

6-Н НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ.

Тодорхой эрхэлсэн ажил оршин суух хаяггүй Дархан-Уул аймгийн харъяа 20 шүргэж яваа Б гэгч энэ залуу сонсоход ч чих халууцмаар энэ хэргийг үйлджээ. Сургуулийн жижүүрт дүүгээсээ гэрийнхээ түлхүүрийг авах гэсэн юм гэж худлаа хэлэн орж хулгай хийх зорилготой байснаа цагдаагийнханд мэдүүлсэн байна. Хичээл нь завсарлаж байгаа бололтой бага ангийн хүүхдүүд бужигнасан нэгэн ангийн үүдийг сахисан сэжигтэн Б хүүхдүүдийг гараад дуусахаар анги руу орсон байна. Гэтэл хохирогч болох цүнхээ ч даахгүй 6-н настай бяцхан охин ганцаараа үлдсэн байсан нь сэжигтний хувьд аманд орсон шар тос болж хүчингийн хэрэг үйлдсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн хамгийн отгон 6-н настнуудын ангид хичээлийн засварлагаанаар үйлдэгдсэн энэ хэргийн дуудлага цагдаагийн шуурхай удирдлагын төвд өдрийн 13 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу НХЭГ-ын 342-р чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа ирж шалган сэжигтнийг үйлдэл дээр нь барьсан байна. Эрүү ам нь ч эвлэхгүй айж уйлсан бяцхан охиныг Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Ээжийнхээ өврөөс гараагүй бяцхан охиныг ангид нь хүчирхийлсэн энэ хэрэг БГД-ийн ерөнхий боловсролын тодорхой нэг сургууль дээр гарсан. Хэргийг БГД-ийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Энэ мэдээллийг бид сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, үүдний харуул нарт анхаарал болгоомжлолоо дээшлүүлж бага насны хүүхдүүдэд тавих анхаарлаа дээшлүүлэн дотогш нэвтрэх иргэний бичиг баримт хэн болохыг нь сайтар шалгаж байхыг сэрэмжлүүлэх үүднээс хүргэлээ.

No comments:

Post a Comment