Monday, October 19, 2009

Áèí Ëàäåíû ãýðãèé

Бин Ладены анхны эхнэр ном бичжээ


Бин Ладены анхны эхнэр ном бичжээ

Олон улсын зартай алан хядагч Осама бин Ладен манго жимс идэж, "Мерседес" унан, "Би-Би-Си" радио сонсох дуртай гэнэ.

Энэ талаар зургаан эхнэрийнх нь анхных болох Найва Бин Ладены тухай бичсэн номондоо өгүүлжээ. Найва Осаматай хамаатан боловч 15 настайдаа түүний эхнэр болжээ. Харин нөхөр нь 17 настай байсан аж. Тэд зургаан хүү, дөрвөн охинтой.

Найва номондоо бичснээр Усама 1980-аад оны эхээр Америкт очиж Палестины хэт зүүний үзэлт Абдулла Аззамтай танилцан, түүний нөлөөнд орохоосоо өмнө "жирийн л залуу" байсан гэнэ. Үүнээс хойш тэрбээр Афганистанд очин "жихад"-ыг дагах болжээ.

Гэсэн хэдий ч тэрбээр баян гэр бүлээсээ өвлөсөн зуршлаа алдаагүй аж. Осама тансаг зэрэглэлийн алтадсан "Мерседес" худалдан авч, түүгээрээ элсэн цөлд олон цагаар давхих дуртай. Мөн манго жимсэнд их дуртай бөгөөд нэг дор хичнээнийг ч идэж чадна. Бин Ладен ногооны талбайд ажиллах дуртай. Ялангуяа асар том хэмжээтэй наранцэцэг ургуулахад их дуртай аж.

Түүний өөр нэг гайхалтай сонирхол нь арифметикийн тоо бодох хэмээн Найва онцолжээ. Тэдний гэрт ирсэн зочин бүр доорх зуршлыг дагадаг. Би Ладен түүнд тооны машин өгөн уралдаж тоо бодно. Ингэхдээ тэр өөрөө цээжээр арифметик үйлдлүүдийг хийдэг аж.

Үүний зэрэгцээ тэрбээр өөрийн эхнэрүүддээ нэлээд хатуу ханддаг байжээ. Зургаан эхнэр нь бүгд тусдаа байранд байдаг. Мөн тэдэнд ямар ч цахилгаан бараа хэрэглэхийг зөвшөөрдөггүй гэнэ.

No comments:

Post a Comment