Monday, October 19, 2009

øèëäýã 25

“UNIVERSE BEST SONGS-2009”
“UNIVERSE BEST SONGS-2009” уралдаант нэвтрүүлгийн гол зорилго бол ирээдүйн монголын рок поп урлагийн халаа болох шинэ залуу дуучдыг нээн илрүүлэх явдал. Тэмцээний ялагчаар тодорсон авъяастан монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлаг хийгээд гадаадын улс орны хөгжмийн ертөнцөд хөл тавих гараагаа эхлүүлэх юм. “UNIVERSE BEST SONGS-2009” уралдаанд оролцогчид ЭВ НЭГДЭЛ, ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ “НОГООН ДЭЛХИЙГЭЭ АВАРЪЯ” гэсэн уриан дор өөрсдийн авъяас билгийн илэрхийлэл болсон дуу хоолойгоороо нэгдсэн нь энэхүү нэвтрүүлгийн цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна.
“UNIVERSE BEST SONGS-2009” уралдаант телевизийн шоу нэвтрүүлэг олон улсын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа монголдоо анхдагч. Нэвтрүүлгийг гадаадын элчин сайдын яамдуудтай хамтран зохион байгуулж байгаа учраас хамрах цар хүрээ ч өргөн. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгийн ялагч авъяастан гадаадад уран бүтээлээ туурвих гарцыг элчин сайдын яамдуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах боломж бүрдэх юм. Харин шагналын сангийн хувьд:
1-р байр: Хоёр сая төгрөг, клип хийлгэх эрх, гадаадын аль нэг оронд алдартай дуучны тоглолт үзэх эрх2-р байр: Нэг сая таван зуун мянган төгрөг, клип хийлгэх эрх3-р байр: Нэг сая төгрөг, мэргэжлийн дуу бичлэгийн студид дуу бичүүлэх

No comments:

Post a Comment