Monday, October 19, 2009

уншаарай

Япон улс нь дэлхийн 2-р дайны дараа, 1950-60 онуудад эхэлсэн 1970-аад оны хямралын үеийг эс тооцвол нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийг амжилтай бүтээн өрнүүлж байна.
Энэ хүрээнд 1-рт, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх үйлдвэрлэл, технологийн шинэ эринг байгуулж, улмаар импортыг халах, 2-рт аж ахуйн нэгж байгууллага, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг экспорт руу чиглүүлэн хөхүүлэн дэмжих бодлогыг баримталж иржээ. Ингэснээр өнөөдөр Японы ард түмэн дэлхийн 2 дахь том эдийн засагтай орон болсон төдийгүй АНУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалтын том зах зээл болжээ.

• Газарзүйн байрлал

Япон улс нь Номхон далайн өрнөд хэсэгт орших Зүүн Азийн арлын орон юм. 4 том арал бүхий нийт 377.8 мян.кв.км газар нутагтайгаас Хонсю арал, тус улсын нутаг дэвсгэрийн 3/5-ийг бүрдүүлнэ. Энд Японы хамгийн том 6 хот оршдог. Бусад Хоккайдо, Сикоку, Кюсю арлуудаас гадна зүүн - өрнөд хэсэгтээ Хоккайдо арлаас, баруун-өмнөд хэсэгтээ Рюкю арал хүртэл хагас дугуй хэлбэрээр 3500 км зайд цуван байрлах олон тооны жижиг арлуудаас бүрддэг.
Нийт нутаг дэвсгэрийн 70% нь уулаар бүрхэгдсэн тул чанарын хувьд өндөр биш ч дэлхийд дээгүүрт орох ой модны баялаг ихтэй орон. Ой мод нь тус улсын газар нутгийн 55%-ийг эзэлнэ. Уулархаг газрын усыг ашиглан гидроэнергийн эх үүсвэр гарган авахаас өөр түлш эрчим хүч, түүхий эдийн нөөцөөр бага хэдий ч хүчирхэг эдийн засагтай орнуудын тоонд зүй ёсоор ордог.
Япон улс зүүн-өмнөд эргээр ОХУ-тай, зүүн эргээрээ БНАСАУ, БНСУ-тай хил залгаж Японы тэнгисээр хязгаарлагдана. Японы тэнгис нь тээврлэлт эдийн засгийн гол гүүр болдгоороо онцлогтой. Харин хил залгаа орших БНХАУ-аас – Зүүн Хятадын тэнгисээр хязгаарлагддаг. Мөн Японы баруун-өмнөд үзүүр, болон Солонгосын зүүн-өмнөд үзүүр нь 180 км орчим өргөнтэй Солонгосын тэнгисийн хоолойгоор тусгаарлагдана. Японоос умард зүгт Сахалин арал ба зүүн умард зүгт – Курилын нуруу оршдог.

• Цаг уур:
Умард өргөргийн 450-220-ын дагуу умардаас өмнөд рүү үргэлжлэн орших Япон улсын нутаг дэвсгэрт цаг уурын томоохон ялгаа байдаг. Ерөнхийдөө Япон улсын цаг уур чийглэг, далайн уур амьсгалтай. Жилийн хур тунадасын хэмжээ зүүн хэсэгтээ Хоккайдо аралд 1000 мм-ээс бага, харин төв хэсэгт байрлах Хонсю арлын зарим нэг уулархаг нутагт 3800 мм хүртэл хур тунадас унаж хэлбэлзэнэ. Хур бороотой өдрийн тоо өмнөд Японы зарим нэг газарт 130 орчим бол баруун өрнөд хэсэгт орших Хонсю аралд 235 хоногт хүрнэ. Японы нутаг дэвсгэр дээр цас бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд орох боловч өмнөд хэсэгт зөвхөн хэдхэн өдөр л цас хаялна, харин улсын баруун-өрнөд хэсэгт 95 хоногийн турш ордог байна. Энэ хугацаанд 4.5 м хүртэл зузаантай цасан бүрхүүл тогтдог ажээ.

• Хүн ам, орон нутаг:
Япон улс хүн амын нягтралшил ихтэй. Ер нь ч дэлхийд хүн амын тоогоороо эхний 10-д багтдаг. Хүн амын шилжин суурьшилт орчин цагийн хөгжлийг дагаад хот суурин газар руу чиглэсэн хөдөлгөөнтэй байгаа. Иймээс 2000 оны байдлаар, уламжлалт газар тариалан, маа-н салбарт хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь 65-аас дээш насныхан зонхилсон нь ХАА-н салбар дахь тулгамдсан асуудлын нэг болжээ.
Японы хүн ам 2004 онд 127.33 саяд хүрснээс Хонсю арал дээр 101 сая, Кюсю аралд – 13.4 сая хүн, Сикоку аралд – 4.2 сая ба Хоккайдо аралд – 5.7 сая хүн амьдардаг байна.
Япон улсад олон жилийн туршид хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн үргэлжилсээр байна. Өнөөдөр Токиогийн дүүрэгт 25 сая орчим хүн, тус улсын зүүн хэсэгт болон Осаки дүүрэгт 10.5 сая хүн амьдардаг. Мөн тус улсын баруун хэсэгт соронзон тэнхлэгийн хоёр агуу том хэсэг мэт орон нутгаас олон хүнийг татан авчирч, 1995 оны байдлаар нийслэл Токиод 7968 мян хүн оршин суужээ. Түүнээс гадна гол боомт хот болох

Иокогамад 3307 мян.хүн, Япон улсын төв хэсгийн гол хот болох Нагоя хотод 2152 мян.хүн, Кобе боомтод 1424 мян.хүн, Японы эртний хот, Соёлын төв болсон Киотод 1464 мян.хүн шилжин иржээ. Иймд Токио хотод гэхэд л ойр орчмын газрын хүн амыг оролцуулан улсын нийт хүн амын 1/4-өөс илүү хэсэг нь амьдардаг байна. Мөн нийт компани, байгууллагуудын тал хувь нь болон олон нийтийн мэдээллийн газрын дийлэнх хэсэг нь нийслэл хотноо өөрийн гэсэн Удирдах газартай төдийгүй энд Япон улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын санхүүгийн байгууллагуудын 85 орчим хувь нь байрладаг.
2001 оны байдлаар, 800 мян. япончууд хилийн чанадад амьдардаг гэсэн гэсэн тооцоо бий. Үүний бараг 40% нь АНУ-д, 10% нь Бразилид, 7% нь Их Британид амьдарч байна. Харин Япон улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоо 1.5 саяд хүрснээс 41% нь солонгос, 19% нь хятад, 14 % нь бразильчууд ажээ. Нийт хүн амын 99 % нь япон үндэстэн. Албан ёсны хэл нь япон хэл. Шашин шүтлэгийн хувьд, хүн амын 49.4% нь синтоист, 44.7% нь буддист, 0.8 нь христ, үлдсэн 5.1 % нь бусад шашинг шүтдэг.

No comments:

Post a Comment