Friday, December 4, 2009

“Хөгжлийн” гэсэн нэртэй хөрөнгө хуваарилалтын сан

Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулийн гол амлалт болох МАХН-ын 1,5 сая, АН-ын 1,0 сая төгрөгийг иргэдэд хүртээх ажлын эрх зүйн механизмыг энэ сарын 18-нд парламент бүрдүүллээ. Энэ нь Хүний хөгжлийн сангийн тухай хууль. “УИХ ард түмний төлөө асар том шийдвэр гаргалаа” гэж хоёр намыг төлөөлөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, МАХН-ын бүлгийн дэд дарга Г.Занданшатар, гишүүн Д.Зоригт, Ч.Хүрэлбаатар нар мэдэгдэв.
Ерөөсөө байгалийн баялаг ихтэй улс орнууд ашигт малтмалын салбараасаа төсөвт орох орлогыг тусгай санд төвлөрүүлж, зохицуулалтын болон тогтворжуулалтын, хуваарилалтын, эрсдлийн гэх мэт зориулалтаар зарцуулдаг нийтлэг жишиг бий. Ингэж ашиглах нь алс хэтдээ сөрөг үр дагавар багатай, одоохондоо баялаг бүхий улс орнуудын бодож олсон хамгийн шалгарсан арга юм.

Банкуудын дампуурлын салхи сэвэлзэх хэнд ашигтай вэ

Дэлхийн санхүүгийн ертөнцөд болсон анхны том газар хөдлөлтийн чичиргээнд өртөж, эмгэнэлтэйгээр зүйл дууссан хөөрхий манай муу жижигхэн банк „Анод”-ын тухай бүх асуудлууд нэгэнт домог болж, түүний араас дампуурч мэдэх банкаар тодроод байсан  “Зоос” банкны талаар Монголбанкнаас  албан ёсны мэдээлэл хийж ээлжит түгшүүрийн харанга зүй ёсоор хангиналаа. „Юу болох гээд байна вэ” гэсэн далдын айдсыг хагалж Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарав. Албаны хэлээр өгүүлбэл “Зоос” банкинд Эрх хүлээн авагч томилсон тухай болон “Зоос” банкыг 100 хувь төрийн өмчит банк болгох шийдвэр гарч, түүнийгээ хариуцлагатай эрхмүүд

Төрийн албаны хууль

(ГАМПЫН БОЛОВСРУУЛСАН ТӨСӨЛ)
Зиа дандаа блог бичиж байхаар хуулийн төсөл боловсруулж хороон даргаа лоббидож, хороон дарга дүүргийн даргаа, дүүргийн дарга нийслэлийхийг гэсээр яваад их хурлын гишүүнд хүргүүлж

“Монголчууд: Нүүдэл, суудал” төрийн шагнал хүртлээ

“Монголчууд: Нүүдэл, суудал” ном анх 1996 онд хэвлэгджээ. Энэ цаг үе бол бидний хувьд нүд нээгдсэн үе байв. Социалист үзэл суртлын жилүүдэд түүхийн бүх дүгнэлтүүдийг нам, төрийн

Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль

Монголчууд түүхэндээ анх удаа Үндсэн хуульт Бүгд Найрамдах улсаа тунхаглаад 85 жил өнгөрчээ. Манж Чин улсын 200 гаруй жилийн дарлалаас чөлөөлөгдөөд ердөө 10 гаруйхан жил болж байсан үе шүү дээ. Хүн амын дийлэнх нь өвчин эмгэгт эзлэгдэж, яр шарханд баригдсан ядуу дорд малчид, бичиг үсэггүй, соёл иргэншилгүй нүүдэлчид байлаа. Богд хаант Монгол Улсын Засгийн газар үзэл баримтлал, чиг баримжаагаа эрж хайн, сайд түшмэдээ Бээжин рүү илгээж, гадаад орнуудын элчин сайдын яамдаар хэсүүлэн, дипломат түншээ сураглаж явсан цаг. Харамсалтай нь манж маягийн өмсгөлөө салбагануулсан монгол ноёдод нааштай үг хэлэх хэн ч олдоогүй юм. Гашуун түүх шүү.

ЖАРАН НАЙМ

Дээр үед жаран найм гэж нэг содон тоо байсан юм. Хулхи юмыг тэгэж нэрлэдэг байлаа. Юу гэвэл “Жаран долоо” гэж Америкийн Вэльс машины орос хувилбар бий. “Жаран ес” гэхээр өнөө америк машиныг танигдахгүй болгосон “ориг” орос машин болчиж буй нь тэр. Монголд мосттой машин

Мөнгөний юу “эрээн авдар” нь ээ хө

Сангийн сайд С.Баярцогт ямартай ч хуулиа батлуулаад авлаа. Төсвийн тухай хууль Засгийн газрын бодлогыг илэрхийлдэг баримт бичиг. 2010 онд “мөнгөний сав” маань 2300 тэрбум гаруй буюу 2.3 их наяд гаруй төгрөгийн орлоготой, 2.8 их наядын зарлагтай байх нь. Зөрүү нь 0.36 их наяд. Алдагдал гэж “албаны” үгээр уншина. Мөн л дөө. Манай улсын ДНБ-ий 5 хувьтай тэнцэж буй. Гэхдээ юунд, яаж алдагдал гаргаж байна вэ гэдэгт ихээхэн агуулга бий.
Ерөөс төсвийн орлого хэр өсч, буурч байгаагаас нийт эдийн засгийн өсөлт ямар байгаа нь харагддаг бол, зарлага юунд зориулагдаж байгаагаар хөгжлийн бодлого тодорхойлогддог.

Ээлжит детектив

Энэ дэлхийн хамгийн адал явдалд дуртай хүмүүс сэтгүүлчид бид юм. Элдэв үйл явдлын араас нохой мэт шиншлэх байгалын гэмээр дон зөвхөн бидэнд заяасан ч юм шиг санагдаж зарим үед инээд хүрэх нь бий. Бидний зарим маань энэ шинжээ дөвийлгөн цээжээ дэлдэж явсаар хачирхалтай сонин дүр болон хувирсан тохиолдол ч бишгүй ажээ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн дуршил нь өвчин болон үрэвссээр анхны зогсч байсан шатнаас нь хуу татан унагаж, нийгмийн элэг доог болгон шалбаагт хутгаж хэн ч биш болсны жишээ дэндүү олон гэсэн үг. Манай сонин хэвлэлийн зах зээлд ийм „баатрууд”-ын тоо сүүлийн үед  өсөх хандлага ажиглагдаж байгаа. Мэдээж хэвийн түвшинд үүргээ гүйцэтгээд, стандартын дагуу баримтаа олж, тэрийгээ „чулуу” болгоод явж байгаа сэтгүүлчид нь хавьгүй олон. Гэхдээ өчигдөр манайхан хэтийдүүлчихжээ.

Засаг даргыг торгожээ

Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг хөрөнгө орлогоо худал мэдүүлснийг Авлигатай тэмцэх газраас илрүүлж, энэ асуудалд хариуцлага тооцох хүсэлтийг холбогдох дээд байгууллага болох

Биднийг арслан болгох БРЭНД буюу ОЮУТОЛГОЙ

Оюутолгойн гэрээ батлагдаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Гадаад, дотоодод олон хүний сэтгэл тайвширч, дараа дараагийн үйл ажиллагааных нь зам чөлөөлөгдөж, бас гадаад, дотоодын цөөнгүй нэгний цээжийг хорсгож, төлөвлөсөн бодсонд нь тээг тавьж энэ гэрээ батлагдсан.

Зодолдоогүй үнсэлцсэн

Ер нь бол хятадуудад баярлаж ч байх шиг. Сая манай хилчдийг манай хилчид бутцохих үеэр ороод ирвэл ороод ирэх л байсан ш дээ. Тэхэд мөрөөрөө л байгаад байсан байгаа юм даа.

Ер нь урьд хилээ манай хилчдийг бууддаггүйгээр нь хятадын талд хариуцуулчихвал хүн ардын маань амь насанд ээлтэй юм биш байгаа?

Хөвж яваа онгоц хөлгийн ахмадтай, луужинтай болох нь

Сонгогдсноосоо хойш АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг тогтмол унаж иржээ. Бүр 50 хувь руу оров. Иргэдийнхээ 50 хүрэхгүй хувийн дэмжлэгтэй Ерөнхийлөгчийн засаглал бүхий төрийн тэргүүн байж болохгүй учраас Цагаан ордон ч сандарч эхэлж. Уналтын шалтгааныг олохоор санал асуулга явуулав. Есдүгээр сарын 11-ний хэргийн сэжигтнүүдийг цэргийн бус

Баатар хотын нэг өдөр

Улаанбаатар угаасаа байлдаан тэмцлийн нэртэй хот. Улаан шороон дунд баатарлагаар амьдарч байгаа эр зоригтнуудын өлгий. Дайны үед бүслэлтэнд байсан хотод оросууд баатар цол олгон мандуулсан билээ. Тэгэхэд манай нийслэл жилийн жилд, эргэх дөрвөн улиралд бүх төрлийн бүслэлт, довтолгоон дунд байна. Улаанбаатарын шинэ иргэн төрөхийн шалан дээр гудиггүй

ТАВАНТОЛГОЙ: ХЯТАД РУУ НҮҮХ ҮҮ, МОНГОЛД ҮЛДЭХ ҮҮ?

ГАШУУНСУХАЙТЫГ ЗҮГЛЭХ ГАШУУДЛЫН ЦУВАА: ҮНДЭСГҮЙ МӨЧИР ҮЛ УРГАНА
Гашуунсухайтын боомт-Хятадын Баотайг зүглэсэн төмөр зам тавих тууз хайч­лах ёслолд биечлэн оролцохоос Сү.Батболд эмээжээ. Тавантолгойг ашиг­лах эрхийн бичгийг өвөрлөж, “улаан­тан, цагаантан” 13 олигархийг та­тан оролцуулсан анхны, гол зохион байгуулагч нь “Сү” биш өөр хэн байх вэ. Орондоо “морь унасан толгойгүй хүн” довтолгосон байна.

Зандашуулсан цогцос нисгэж, хүн-чонын эрлийзтэй нөхцдөг монгол дууны үг

Дууны үгийг задлан шинжилсэн фельетон
Дууны үг, утгыг нарийн задалбал садист, садомазохист, террорист, триллер трансексуал, далд ертөнц, байгалийн гоц сонин үзэгдлийн, элдэв гаж донгийн, зөн билгийн тулааны гэх мэт маш

Хүн чулууны гуниг

Түүхийн дурсгал мөхлийн ирмэгт
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нотолсноор Өмнөговь аймгийн нутгаас гурван метр урт, зөвхөн толгой нь мотоциклийн тал шиг том араг яс олдсон байна. Онцгой сонин ийм

Дэлхийн хамгийн намхан ээж хүүтэй болно


Дэлхийн хамгийн намхан ээж гэгддэг хатагтай Стеси Херальд эмч нарын сануулгыг үл хайхран гурав дахь хүүхдээ түрүүлэхээр шийдсэн байна. АНУ-ын иргэн 35 настай С.Херальд 70 см өндөртэй. Бага насанд нь туссан хүнд өвчний улмаас өсөлт нь зогссон аж.