Friday, December 4, 2009

“Монголчууд: Нүүдэл, суудал” төрийн шагнал хүртлээ

“Монголчууд: Нүүдэл, суудал” ном анх 1996 онд хэвлэгджээ. Энэ цаг үе бол бидний хувьд нүд нээгдсэн үе байв. Социалист үзэл суртлын жилүүдэд түүхийн бүх дүгнэлтүүдийг нам, төрийн
захиалгаар үйлдэж, нийгмийн ухамсрыг зохиомлоор төлөвшүүлж байсныг мэдсэн ард түмэн тухайн үед үл итгэхийн мананд төөрөлдсөн байлаа. Элдэв хэтийдэлгүй түүхийн чин үнэн дүгнэлт хүмүүст хэрэгтэй болсны хоосон зайг дүүргэж Баабар 15 жилийн судалгааныхаа үр дүнг гаргасан нь уг ном юм.

No comments:

Post a Comment