Friday, December 4, 2009

Хөвж яваа онгоц хөлгийн ахмадтай, луужинтай болох нь

Сонгогдсноосоо хойш АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг тогтмол унаж иржээ. Бүр 50 хувь руу оров. Иргэдийнхээ 50 хүрэхгүй хувийн дэмжлэгтэй Ерөнхийлөгчийн засаглал бүхий төрийн тэргүүн байж болохгүй учраас Цагаан ордон ч сандарч эхэлж. Уналтын шалтгааныг олохоор санал асуулга явуулав. Есдүгээр сарын 11-ний хэргийн сэжигтнүүдийг цэргийн бус
эрүүгийн журмаар шүүх боломж олгосон, Афганистанд нэмэлт цэрэг илгээх шийдвэр гаргахдаа удсан, ганцхан эрүүл мэндийн салбарт хэтэрхий анхаарч байгаа, Шанхайд оюутнуудад шг хэлэхдээ хятадуудад үгээ цензурдуулсан гээд олон шалтгаан нэрлэжээ. Тэдгээрийн дунд Ерөнхийлөгч салбараа онож сайн үг хэлж чадахгүйг байгааг санал асуулгад оролцогчдын ихэнх нь нэрлэсэн тухай гаднын хэвлэлүүдэд ид бичиж байна.

No comments:

Post a Comment