Friday, December 4, 2009

Банкуудын дампуурлын салхи сэвэлзэх хэнд ашигтай вэ

Дэлхийн санхүүгийн ертөнцөд болсон анхны том газар хөдлөлтийн чичиргээнд өртөж, эмгэнэлтэйгээр зүйл дууссан хөөрхий манай муу жижигхэн банк „Анод”-ын тухай бүх асуудлууд нэгэнт домог болж, түүний араас дампуурч мэдэх банкаар тодроод байсан  “Зоос” банкны талаар Монголбанкнаас  албан ёсны мэдээлэл хийж ээлжит түгшүүрийн харанга зүй ёсоор хангиналаа. „Юу болох гээд байна вэ” гэсэн далдын айдсыг хагалж Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарав. Албаны хэлээр өгүүлбэл “Зоос” банкинд Эрх хүлээн авагч томилсон тухай болон “Зоос” банкыг 100 хувь төрийн өмчит банк болгох шийдвэр гарч, түүнийгээ хариуцлагатай эрхмүүд
хэвлэл мэдээллийнхэнд зарлалаа. Уг нь тэд “Зоос” банкыг „Хадгаламж”, „Монголшуудан” банкуудын нэгдэлд хамруулах тухай мэдээллийг хэдхэн хоногийн өмнө өгч байсан юм. Гэвч энэхүү нэгдлийг “Зоос” банкны хувьцаа эзэмшигч Европын сэргээн босголт банкнаас хүлээн зөвшөөрөөгүй юм байх аа.

No comments:

Post a Comment