Friday, December 4, 2009

“Хөгжлийн” гэсэн нэртэй хөрөнгө хуваарилалтын сан

Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулийн гол амлалт болох МАХН-ын 1,5 сая, АН-ын 1,0 сая төгрөгийг иргэдэд хүртээх ажлын эрх зүйн механизмыг энэ сарын 18-нд парламент бүрдүүллээ. Энэ нь Хүний хөгжлийн сангийн тухай хууль. “УИХ ард түмний төлөө асар том шийдвэр гаргалаа” гэж хоёр намыг төлөөлөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, МАХН-ын бүлгийн дэд дарга Г.Занданшатар, гишүүн Д.Зоригт, Ч.Хүрэлбаатар нар мэдэгдэв.
Ерөөсөө байгалийн баялаг ихтэй улс орнууд ашигт малтмалын салбараасаа төсөвт орох орлогыг тусгай санд төвлөрүүлж, зохицуулалтын болон тогтворжуулалтын, хуваарилалтын, эрсдлийн гэх мэт зориулалтаар зарцуулдаг нийтлэг жишиг бий. Ингэж ашиглах нь алс хэтдээ сөрөг үр дагавар багатай, одоохондоо баялаг бүхий улс орнуудын бодож олсон хамгийн шалгарсан арга юм.

Оюу толгой, Таван толгойн болон бусад хэд хэдэн “стратегийн” гэгдэх орд газруудын нөөц, баялаг нэгэнт тогтоогдсон, цаашдаа нэмэгдэх өндөр магадлалтай нь манай улсын уул уурхайн олборлох салбарыг багагүй хугацаанд ирээдүйтэй сектор байлгах нь нэгэнт тодорхой болсон зүйл. Тэгэхээр МАХН, АН-ын сонгуулийн үеэр амласан амлалтууд үнэндээ зайлшгүй хийгдэх л учиртай ажил байсан юм.

No comments:

Post a Comment