Friday, December 4, 2009

ЖАРАН НАЙМ

Дээр үед жаран найм гэж нэг содон тоо байсан юм. Хулхи юмыг тэгэж нэрлэдэг байлаа. Юу гэвэл “Жаран долоо” гэж Америкийн Вэльс машины орос хувилбар бий. “Жаран ес” гэхээр өнөө америк машиныг танигдахгүй болгосон “ориг” орос машин болчиж буй нь тэр. Монголд мосттой машин
хувьд байхыг зөвшөөрдөггүй. Ингэнгүүт энд тэндээс түмэн хог цуглуулж байгаад өнөө орос-америкийн жаран долоогийн суурин дээр хулхи машин босгоно доо. Тэрийгээ “жаран найм” гэж нэрлэнэ. “Жаран найм” гэдэг нь монголчилсон, хулхидсан, нүд хуурсан, гар хийцийн, аюул осолтой, үйлдвэрийн бус, хуулийг хуурч аргалсан гэсэн утга агуулах ба “мань хүн жаран наймтай” гэвэл машины эзэн зайтай, оготны нүхээр ороод гардаг, хууль бус юм хийхдээ гаргууд, хуруу хумс урттай, бусдыг хохироохдоо тоодоггүй гэсэн давхар санаа агуулна.

No comments:

Post a Comment