Friday, December 4, 2009

Засаг даргыг торгожээ

Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг хөрөнгө орлогоо худал мэдүүлснийг Авлигатай тэмцэх газраас илрүүлж, энэ асуудалд хариуцлага тооцох хүсэлтийг холбогдох дээд байгууллага болох
Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргад удаа дараа хүргүүлсэн билээ. Гэвч хариу арга хэмжээ авалгүй таг байсаар олон сар өнгөрсөнд АТГ-аас шаардлага хүргүүлж, Авлигын тухай хуулийн заалтыг үл тоомсорлож байгааг анхааруулснаар саяхан хариуг нь ирүүлжээ. Уг хариуд, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг гурван сарын цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ авч, хариуцлага тооцлоо хэмээн мэдэгджээ.

No comments:

Post a Comment