Friday, December 4, 2009

Биднийг арслан болгох БРЭНД буюу ОЮУТОЛГОЙ

Оюутолгойн гэрээ батлагдаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Гадаад, дотоодод олон хүний сэтгэл тайвширч, дараа дараагийн үйл ажиллагааных нь зам чөлөөлөгдөж, бас гадаад, дотоодын цөөнгүй нэгний цээжийг хорсгож, төлөвлөсөн бодсонд нь тээг тавьж энэ гэрээ батлагдсан.

Арслангийн барьсан амьтны зэмийг тойроод өөрсдөө ч халдаж, ойртож чадахгүй байж өрөөлийг ч дөхүүлэхгүй тэмцэлдэн, хялалзан, архиралдсаар өөр нэгэнд алдаад өлөн гуринхай чигээрээ тарж оддог амьтдын араншинг “National Geography”-гаар үзэж байгаа юм шиг л сонин өрсөлдөөнийг сүүлийн зургаа долоон жилийн турш бид харцгаасан. Оюутолгойг тойрон хэчнээн хэрэлдэж хэмхэлдэв ээ! Яг цөөвөр чоно шиг. Цаг урсаад байдаг. Ходоод өлсөөд байдаг...

No comments:

Post a Comment