Friday, December 4, 2009

Ээлжит детектив

Энэ дэлхийн хамгийн адал явдалд дуртай хүмүүс сэтгүүлчид бид юм. Элдэв үйл явдлын араас нохой мэт шиншлэх байгалын гэмээр дон зөвхөн бидэнд заяасан ч юм шиг санагдаж зарим үед инээд хүрэх нь бий. Бидний зарим маань энэ шинжээ дөвийлгөн цээжээ дэлдэж явсаар хачирхалтай сонин дүр болон хувирсан тохиолдол ч бишгүй ажээ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн дуршил нь өвчин болон үрэвссээр анхны зогсч байсан шатнаас нь хуу татан унагаж, нийгмийн элэг доог болгон шалбаагт хутгаж хэн ч биш болсны жишээ дэндүү олон гэсэн үг. Манай сонин хэвлэлийн зах зээлд ийм „баатрууд”-ын тоо сүүлийн үед  өсөх хандлага ажиглагдаж байгаа. Мэдээж хэвийн түвшинд үүргээ гүйцэтгээд, стандартын дагуу баримтаа олж, тэрийгээ „чулуу” болгоод явж байгаа сэтгүүлчид нь хавьгүй олон. Гэхдээ өчигдөр манайхан хэтийдүүлчихжээ.
Дэндүү гэмээр детектив зохион бичиж, түүнийгээ онлайн сүлжээгээр яах ийхийн зуургүй цацаад зогсохгүй, төвийн хэвлэлүүдийн зарим тэргүүн нүүртээ залчихсан байна.  Мэргэжлийн хэлээр тайлбарлахад шуугиан тарих өндөр магадлалтай мэдээллийн араас баг нь явсан нэртэй ч, түүнийгээ жинхэнэ ёсоор ажиллаж юм болгож чадаагүй, гаргаж тавьсан ажлууд нь юуг ч батлаагүй, чанар чансаа муутай, хэт болхи, ур ухаан тааруу сурвалжлага нэртэй ч таамаг төдий зохиолууд болжээ.  

No comments:

Post a Comment