Friday, December 4, 2009

Мөнгөний юу “эрээн авдар” нь ээ хө

Сангийн сайд С.Баярцогт ямартай ч хуулиа батлуулаад авлаа. Төсвийн тухай хууль Засгийн газрын бодлогыг илэрхийлдэг баримт бичиг. 2010 онд “мөнгөний сав” маань 2300 тэрбум гаруй буюу 2.3 их наяд гаруй төгрөгийн орлоготой, 2.8 их наядын зарлагтай байх нь. Зөрүү нь 0.36 их наяд. Алдагдал гэж “албаны” үгээр уншина. Мөн л дөө. Манай улсын ДНБ-ий 5 хувьтай тэнцэж буй. Гэхдээ юунд, яаж алдагдал гаргаж байна вэ гэдэгт ихээхэн агуулга бий.
Ерөөс төсвийн орлого хэр өсч, буурч байгаагаас нийт эдийн засгийн өсөлт ямар байгаа нь харагддаг бол, зарлага юунд зориулагдаж байгаагаар хөгжлийн бодлого тодорхойлогддог.
Төсвийн зарлагын доторх хамгийн чухал статья нь хөрөнгө оруулалт юм. Ирэх оны төсвийн энэ хэсэгт залуу сайд нэлээд ач холбогдол өгч, хамгийн өндөр өсөлттэй жилүүдийн түвшинд хүргэжээ. Ингэхдээ 230 тэрбумыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төсвөөс гаргахаар зохицуулалт хийснийг УИХ-ын гишүүдийн зарим нь “арга ядсан арга” гэж нэрлэж байлаа. Хэдийгээр хүндрэлтэй, хомсдолтой байгаа ч төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн нь хөгжлийн бодлогоо “илүү харсан” Засгийн газрын авууштай алхам боллоо.

No comments:

Post a Comment