Friday, December 4, 2009

Дэлхийн хамгийн намхан ээж хүүтэй болно


Дэлхийн хамгийн намхан ээж гэгддэг хатагтай Стеси Херальд эмч нарын сануулгыг үл хайхран гурав дахь хүүхдээ түрүүлэхээр шийдсэн байна. АНУ-ын иргэн 35 настай С.Херальд 70 см өндөртэй. Бага насанд нь туссан хүнд өвчний улмаас өсөлт нь зогссон аж.


Тэрбээр одоогоор явж чадахгүй, тэргэнцэр хэрэглэж байгаа юм. Эмч нар хэвлий дэх хүүхэд нь хэт томорвол эхийнхээ дотоод эрхтнийг гэмтээх магадлалтай  гэж үзэж буйгаа хэлсэн байна. Түүний нөхөр Вилл Херальд 160 см өндөр нуруутай. Гурав дахь хүүхэд нь хүү гэж эмч нар хэлсэн нь түүнийг баярлуулсан ч эхнэрийнх нь амь нас хутганы ирэн  дээр очиж магадгүйг дуулаад яахаа мэдэхгүй байгаа гэнэ.

Тэднийх хоёр охинтой. Ууган охин Катери 2006 онд, удаах охин Макая нь 2008 онд мэндэлжээ. Харамсалтай нь ууган охинд эхийнх нь өвчин удамшсан тул ердийн өндөртэй болж өсөх боломж бага юм байна. Гэхдээ охидууд нь одоогоор ээжээсээ өндөр болсонд Херальдийн гэр бүл сэтгэл хангалуун байгаа. С.Херальдийн хэвлий дэх хүү 30 долоо хоногтой болоод байн

No comments:

Post a Comment