Thursday, December 3, 2009

“Энержи Ресурс"-ийнхан хүлээц хязгаартайг санууллаа

Монгол-Хятадын хилээс 245 км зайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаахудгийн ордоос “Энержи ресурс” компани коксжих нүүрс олборлож байгаа.
Уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэхийн тулд тус компани Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр замын суурь тавих тусгай зөвшөөрлийн дагуу уг ажлыг хэрэгжүүлэх төслийг эхлүүлжээ. Төслийн техник эдийн засгийн үнэлгээг нарийвчлах, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг Германы “Дойче Банн Интернэйшнл”, АНУ-ын “Вилбур Смит” зэрэг компаниар гүйцэтгүүлж байгаа аж. Үүнээс гадна Европын сэргээн босголт хөгжлийн банк энэ оны хоёрдугаар сард “Энержи ресурс”-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажиллахаар болсон. Тус компани уул уурхайн салбарт мөрдөгддөг олон улсын стандартыг ажил хэрэг болгож, хариуцлагатай уул уурхайн жишиг тогтоохыг зорьж байгаа. Иймээс “Лейтон Азия”, “Сежмен” зэрэг техник технологи, санхүүгийн салбарын тэргүүлэгч компаниудаас туршлага судалж хамтран ажилладаг. “Энержи ресурс” нь “М Си Эс”, “Петровис”, “Шунхлай” зэрэг үндэсний нэр хүнд бүхий томоохон группийн хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан зэрэг танилцуулгаар тус компанийг үүсгэн байгуулагчид өчигдөр хэвлэлийн бага хурлаа эхэлсэн юм.

No comments:

Post a Comment