Thursday, December 3, 2009

Дуучин Т.Баясгалан барууны оддыг дуурайж хүүхдийн угаалга хийжээ

Үрийн зулай үнэрлээд сар гаруйхан хугацаа өнгөрөөд байгаа дуучин Т.Баясгалан өнгөрсөн амралтын өдрүүдээр хүүхдийн угаалга нэрээр “Кекшү цамхаг” дотроо томоохон хэмжээний цайллага хийгээд амжжээ.
Үдээс өмнө улстөрчид, үдээс хойш урлагийнханыг хүлээж авсан энэхүү нүсэр хэмжээний хүүхдийн угаалга хэмээх ёслолд шинэхэн мэндэлсэн бяцхан үрээ танилцуулсан УИХ-ын гишүүн Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар Монголд хамгийн анх барууны жишгийг нэвтрүүлж буй нь энэ. Барууны нэртэй одод хүүхдийн угаалга хийж, томоохон хүлээн авалт зохион байгуулж, хөрөнгө цуглуулдаг нь нэгэнт жам болсон зүйл. Харин манай оронд бол нялх хүүхдийг олон хүнтэй газар хэт удаан байлгавал хөлсөж, өвчин ээрдэг хэмээн хэдийнээсээ цээрлэж ирсэн жам ёстой. Харин УИХ-ын эрхэм гишүүн, дуучин бүсгүй нар бяцхан хүүхдээ олны нүдэнд харуулан, багагүй хэмжээний хөрөнгө цуглуулсан гэнэ лээ.

No comments:

Post a Comment