Thursday, December 3, 2009

Байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Ц.Даваасүрэн нар шинээр томилогдлоо

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Өнөөдрийн хуралдааны хамгийн түрүүнд байнгын хороодын дарга нарыг томилох асуудлаар хэлэлцлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өөрийн намын гишүүний даргалдаг байнгын хорооны дарга нарыг солиогүй юм.
Харин МАХН зарим байнгын хорооны дарга нарыг солих санал гаргасан.
Үүний дагуу холбогдох байнгын хороодоор асуудлыг хэлэлцэн өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар дарга нарыг томиллоо.

Үүнд:
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар З.Энхболд гишүүнийг  95,2 хувийн саналаар,
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Батбаяр гишүүнийг 100 хувийн саналаар,
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Арвин гишүүнийг 100 хувийн саналаар,
-Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ө.Энхтүвшин гишүүнийг 100 хувийн саналаар,
-Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн гишүүнийг  100 хувийн саналаар,
-Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ гишүүнийг 95,8 хувийн саналаар,
-Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Баярсайхан гишүүнийг 97,9 хувийн саналаар тус тус томиллоо.


Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Ц.Даваасүрэн нар шинээр бусад нь улиран байнгын хорооны даргад томилогдож байгаа юм.
УИХ-ын нэгдсэн чуулган яг одоо үргэлжилж байна.

No comments:

Post a Comment