Thursday, December 3, 2009

Олон улсын шалгалтуудын тухай

АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хvсвэл тvвшин тогтоох шалгалт єгч, тухайн сургууль, хєтєлбєрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог. Монголд iBT TOEFL, SAT, GRE, IELTS, GMAT, TOEIC шалгалтыг ту тус авч байна.
Шалгалтад хэрхэн бvртгvvлэх, бэлдэх тухай
Доорхи шалгалтуудад оролцохын тулд урьдчилан бvртгvvлэх шаардлагатай. Шалгалтуудыг хаана хаана, хэзээ єгч болох тухай мэдээллийг vнэгvй тараагддаг шалгалтын товхимолоос олж мэдэх хэрэгтэй. Эдгээр товхимолуудад таны єгєх тухайн шалгалтын талаар дэлгэрэнгvй тайлбарлан жишээ хавсаргасан байх ба бvртгэлийн маягт, шалгалтын vнийг хэрхэн тєлєх, яаж бvртгvvлэх тухай мэдээллийг агуулсан байдаг.
•    TOEFL:
Шалгалтыг хэрхэн єгдєг, яаж бvртгvvлэх тухай мэдээллийг http://www.toefl.org хуудаснаас олж vзэх боломжтой.

INTERNET BASED TOEFL - IBT TOEFL
Интернет ТОЕФЛ (Internet Based TOEFL – iBT TOEFL) нь хүмүүсийн англи хэлний чадварыг илэрхийлэх унших, бичих, сонсох мөн ярих чадварыг шалгадаг. Интернет ТОЕФЛ-н хамгийн гол давуу тал нь тусгайлан зохиогдсон програм хангамжийн тусламжтай шалгалт өгөгчдийн хэд хэдэн чадварыг зэрэг шалгадагт оршино. ETS нь интернет сүлжээг ашиглан дэлхий даяар жилд 30-40 удаа Интернет ТОЕФЛ шалгалтыг зохион байгуулж авах хамгийн хүртээмжтэй, найдвартай шалгалтын системийг бий болгож байна.
 iBT TOEFL шалгалтын төлбөр: 150$
iBT TOEFL шалгалтын төвүүд
1. Орчлон сургууль                              Утас:330013
2. Jet Англи хэлний сургууль                СБ дүүрэг Утас: 88000123, 327610
3. Батбуянт                                            ЧГ дүүрэг,Бага тойруу 13-р байр
4. ШУТИС                                            Утас: 327438
5. Study сургалтын төв                       СБ дүүрэг 1-р хороо Сөүлийн гудамж Од плаза
6. Success                                            ЧГ дүүрэг 4-р хороо Зоос гоёл 311 тоот Утас: 99843200, 96663196
7. Stern International Education & Travel Agency      Таван Богд Плаза 202 тоот
8. JM Century Global Ltd (Int Edu Centre)                БЗ дүүрэг, 13-р хороолол Бизнес Плаза
8. Paramita хэлний сургууль, Дархан                       Дархан-Уул аймаг
9. Техникийн сургууль                                           Орхон аймаг, Эрдэнэт хот

•    SAT:
Єгєгдсєн хэд хэдэн хариултуудаас зєвийг нь сонгох хэлбэрээр явагддаг уг шалгалт 3 цаг vргэлжлэх бєгєєд хэлний болон математикийн ерєнхий мэдлэгийг сорино. Ихэвчлэн АНУ-н сургуулиудад баклаврын зэрэг горилон сурахад шаардагдана. Тодорхой мэдээллийг http://www.collegeboard.com хуудаснаас олж vзнэ vv?
SAT шалгалтын төлбөр 71$
SAT шалгалтын төв
1. Улаанбаатарын олон Улсын Их Сургууль
Олимпын гудамж, 4-н улирал цогцолбор Хан-Уул дүүрэг Улаанбаатар Монгол улс
 Утас:976-70160010/20, 976-70160012
•    GRE:
Энэхvv шалгалтыг баклавраас дээш шатны зэрэг буюу магистр, докторын зэрэг горилон суралцах тохиолдолд єгєх шаардлагатай болно.Хаана хэзээ єгч болох тухай мэдээллийг http://www.gre.org/splash.html хуудаснаас авна уу?
GRE шалгалтын төлбөр: 180$
GRE шалгалтын төв
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 3-р байр, 503 тоот

•    GMAT:
GMAT-н шалгалтыг эдийн засаг, санхvv, менежмент, бизнесийн чиглэлээр баклавраас дээгvvр зэрэг голион сурахыг хvссэн тохиолдолд єгєх хэрэгтэй болдог. Бусад мэдээллийг http://www.gmac.com/ хуудаснаас авах боломжтой.
GMAT шалгалтын төлбөр: 250$
GMAT шалгалтын төв
Success төв
Чингэлтэй дүүрэг
Утас: 91903196, 99843200
Цахим шуудан:  ss.success@gmail.com Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
•    IELTS:
International English Testing System нь Англи, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад ажиллаж суралцахад шаардагддаг англи хэлний тvвшин тогтоох шалгалт юм. IELTS нь соносх, унших, бичих, мөн ярих гэсэн 4 хэсгээс бvрдэнэ. http://www.ielts.org


Шалгалтын төлбөр 146$
Шалгалтын хуваарь
6/13- 2009 08/22-2009, 10/4-2009, 12/5- 2009
IELTS шалгалтын төв
1. ESP сан              Утас:  324313, 70160010, 70160020
Цахим шууданl: ielts@esp.mn Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
Web: http://www.esp.mn

No comments:

Post a Comment