Thursday, December 3, 2009

Мөнгөн тэмдэгт

Монгол улсын түүхэнд Түрэг улс /VI-VIII зуун / аас эхлээд Уйгар / VIII-XI зуун/, Хятан/Х- XI зуун /, Монголын нэгдсэн улс / XIII-XIV/ зоосон мөнгийг цутган хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Их Чингис хаан 1206 онд монголын тулгар төрийг байгуулаад асар удалгүй Монголын нэгдсэн улсын анхны зоосон мөнгийг “Морь унаж сэлэм барьсан баатар эрийн дүрстэй” гаргаж улмаар зоосон мөнгийг олон удаа цутгуулан гүйлгээнд гаргаж байжээ.

1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгийг алт мөнгөн баталгаатайгаар гүйлгээнд хэрэглсэн. Тэрчлэн монголын нэгдсэн улсын үед 1253 онд нийслэл Хархоринд “ Цаасан мөнгө тушаах банк” болон “олон замд тэгшитгэх банк” нэртэй салбар байгуулж аажимдаа мөнгөний шимтгэл хийж цаасан мөнгийг шатааж устгах газар бий болгох зэргээр мөнгөн гүйлгээний ажлыг өргөн хэрэглэж байсан нь хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан үнэт хувь нэмэр болосн юм.

Монгол туургатны мөнгөн гүйлгээний талаар олсон энэ амжилтууд нь манжийн дарлалд нэрвэгдсэн он жилүүдэд бүрмөсөн мартагдсаныг монгол оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд 1911 онд байгуулагдсан Олноо өргөгдсөн монгол улсын үед сэргээх оролдлого хийж үндэсний мөнгөн тэмдэгт хэвлүүлэх эхлэл хийж байжээ.

1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялж, 1924 онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан бөгөөд өөрийн орны эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах үүднээс 1925 оны 6 дугаар сарын 2 нд Худалдаа аж үйлдвэрийн банк байгуулсан.

1925 оны 12 дугаар сарын 9 нд өөрийн улсын анхны мөнгөн тэмдэгтийг 1,2,5,10,15,20,50 мөнгө, 1 төгрөг гэсэн нэгжтэйгээр гаргасан байна. 1 төгрөгийг 100 мөнгөтэй тэнцэхээр , 18 гр цэвэр цагаан мөнгөөр баталгаа болгон гаргаж нэн удалгүй алтан баталгаанд оруулжээ.
1924 оноос хойшхи төрийн сүлд, албан хэрэг хөтлөх үсэг бичгийн өөрчлөлтүүд нь мөнгөн тэмдэгт, зоосонд тухай бүр тусгалаа олжээ.

No comments:

Post a Comment