Thursday, December 3, 2009

Томоохон 50 зээлдэгч ихэнх зээлийг гартаа оруулжээ

УИХ 2010 оны төсөв батлахдаа алдагдлыг өнгөрсөн оны төсвийн тодотгол хийсэн хэмжээнээс бага зэрэг буурч ДНБ-ий таван хувьд барихаар төлөвлөсөн.
Гэсэн ч төсвийн алдагдлыг нөхөхийн тулд УИХ зэсийн үнийг ихэсгэж тусгасан гэж Дэлхийн банкнаас гаргадаг Монгол Улсын аравдугаар сарын эдийн засгийн байдлын талаарх тоймд бичжээ.

Санхүүгийн байдал урт хугацаанд уул уурхайгаас орж ирэх орлогоос хамаарч сайн байх ч 2015 он хүртэл тодорхойгүй байна. Тодруулбал, 2011 онд цуцлагдах Гэнэтийн ашгийн албан татвар алга болж хандивлагч нарын санхүүжилтгүйгээр их хэмжээний төсвийн алдагдлуудыг нөхөхөд хүндрэл учрах аж. Харин сүүлийн саруудад худалдааны алдагдал багасч, валютын нөөц болон ханш тогтвортой байжээ.

No comments:

Post a Comment