Monday, October 19, 2009

äóóëèàí

17-нд болсон цасан шуурганы үеэр 4 хүн амь насаа алджээ... 10-р сарын 17-ны өдөр Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар цасан шуурга 16-20 метр секунд хүрч шуурсаны улмаас малдаа явж байсан 4 хүн осгож амь насаа алдсан байна. Онцгой байдлын ажилтнууд сураггүй болсон хүмүүсийн араас эрэл тавьж 11 хүнийг эсэн мэнд гэрт нь хүргэж, осголтын байдалтай 2 хүнийг эмнэлэгт хүргүүлжээ. Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт малдаа явсан таван хүн сураггүй болж эрлийн гурван хэсэг гарч 78 настай эрэгтэй, 7 настай эрэгтэй хүүг сумын төвөөс 4 км зайд Хөшөөтийн бууц гэдэг газар осгож нас барсан байсныг, үлдсэн гурван хүнийг эсэн мэнд олж гэрт нь хүргэжээ. Сүхбаатар аймгийн хувьд 18-ны өдрийн 05-09 цагийн хооронд шуурсан хүчтэй шуурганы улмаас Төмөртэйн уурхай гэдэг газраас 3 хүн, шороот гэдэг газар 2 хүн малдаа яваад алга болж, оцнгой байдлыхан сумын удирдлагууд хэсэг болон эрж хайж эсэн мэнд олжээ. Нийт аймаг сумдыг багцалбал 2009 оны 10 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас Дундговь аймагт 4, Говь-Алтай аймагт 5, Дорноговь аймагт 2, Сүхбаатар аймагт 5, нийт 16 хүн малдаа яваад сураггүй болсноос эрлийн бүлгүүд 2 хүнийг осголтын байдалтай, 11 хүнийг эсэн мэнд, 4 хүнийг осгож нас барсан байсныг олсон байна. 10 –р сарын 20-ны өдрөөс эхлэн цаг агаар дахин муудаж, цасан шуурга шуурах тул ард иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлж бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. 20-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун зүгийн нугийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Энэ үеэр салхи 7-12 секунд, зарим үед 16 метр секунд болон шүрүүсэх юм байна.

No comments:

Post a Comment