Monday, October 19, 2009

салалт

АВРИЛ ЛАВИНЬ НӨХӨР ДЕРИК ВИБЛЕЙГЭЭС САЛСНЫ ДАРАА БЭЛЭВСНИЙ ТЭТГЭМЖ АВАХААР ШҮҮХЭД ХАНДЖЭЭ.
Канадын поп панк дөрвөл хамтлаг “Сум 41” хамтлагийн одтой гэрлэсэн Аврил Лавинь 3 жилийн дараа албан ёсоор салах болсноо
Лос Анжелесын шүүхэд өнгөрсөн Баасан гарагт зарлалаа. Иймд тэр бэлэвсэрсний тэтгэмж Дерикээс авахаар шүүхэд өргөдөл гаргасан байна.
25 настай од өөрийнхөө блогт бичихдээ, Дерик бид хоёр 3 жил гаруй хамтдаа байсан. Би 17 настай байхдаа түнүнтэй найз байсан. 19-тэйгээсээ болзож эхэлсэн. 21 настай байхдаа гэрлэсэн. Хамтдаа байсан цаг хугацаандаа баяртай байдаг.
Бидний цаашдаа нөхөрлөлийг ивээг. Дерикийг их хүндэтгэдэг. Тэр миний мэдэх хамгийн гайхалтай хүн. Би чин сэтгэлээсээ түүнд хайртай. Бид одоо салж байна гэжээ.
Салахаасаа өмнө Аврил Францын өмнө хэсэгт Брандон Давистэй дарвуулт онгоцонд сарын турш үдэшлэгт хамтдаа байсан тухай хэвлэл мэдээллээр шуугиад байна.
Хэдийгээр эх сурвалжууд тэднийг холбоотой гэж байгаа ч тэд амрагийн харилцаа байхгүй зүгээр л найзууд гэж хариулжээ.

No comments:

Post a Comment