Monday, October 19, 2009

Хонь (III/21-IV/19)

10 сарын 19. Даваа гараг. Мэргэжлийн ажил маш амжилттай. Алдсан цаг хугацааг нөхөж чадахгүй ч ажил хэрэг давгүй урагшилж байна. Та өөрийгөө азтай наймаачин амжилтадаа итгэдэг хүн гэдгээ харуулах ёстой. Эрчимтэй шийдвэр, тодорхой үйлдэл, гэнэтийн тусламж нь таныг бүх ажил дээрээ амжилт гаргахад чинь тусална. Үдээс хойш хөрөнгөтэй холбоотой асуудал үүснэ, алдагдал, гэмтэл гарч болзошгүй.
Vхэр (IV/20-V/20)
10 сарын 19. Даваа гараг. Шургуу, довтолгоонд бэлэн байх, эрүүл, тооцоотой байх өдөр. Шинэ ажлаа эхлэх цаг болсон байна. Хуримтлагдсан энергиэ зарцуулах шаардлагатай байна. Эс тэгвээс тэр таныг хэдэн хэсэг болгон хаях болно гэдгийг од эрхэс зөвлөж байна.
Ихэр (V/21-VI/20)
10 сарын 19. Даваа гараг. Мөнгө төгрөг хэвийн, та багагүй орлоготой байна. Хэрэв та сар бүр мөнгөө хадгалж чадвал үр шимийг нь удахгүй мэдэрнэ. Хувийн ажлаа хөөцөлдөхөд тааламжтай. Гэрийнхэн тусламж гуйвал тэднийг дэмж.
Мэлхий (VI/21-VII/22)
10 сарын 19. Даваа гараг. Ажил гэрт хүнд нөхцөл байдал үүснэ. Өөрийгөө энэ амьдралаас тасарсан мэт төсөөлнө. Ажил дээрээ орой болтол бүү суу. Унтахын өмнө эсвэл ажил руугаа явган алхаж бай. Оройд бүлээн шүршүүрт орж өглөөгүүр дасгал хийж бай. Үсчинд очвол сэтгэл санаа сэргэнэ.
Арслан (VII/23-VIII/22)
10 сарын 19. Даваа гараг. Ажил дээрээ тун тухгүй байдлыг мэдэрнэ. Муу санаатнуудын далд нууц явуулга ил болно. Хамт олонтойгоо ярилцаж, энэ хүмүүсийг илчил. Эс тэгвээс таны нэр хүнд, нөлөө унана. Гэхдээ хорон муу аргаар тэмжэх гэсний хэрэггүй. Энэ удаагийн хэргийг байдаг л зүйлд тооцож тайван бай.
Охин (VIII/23-IX/22)
10 сарын 19. Даваа гараг. Өнөөдөр Охиныхон тансаг байдалд хүрэхийн тулд хувиа хичээсэн нарийн тооцоотой ажиллах нь. Тэд бусдын тусламж, хамтын ажиллагааг авахын тулд боломжийн эсвэл шударга үнэ төлөхөд бэлэн байна. Хүч хүрэхгүй үүргээр өөрийгөө бүү зовоо, боломжийнхоо хязгаарыг тогтоо.
Жинлvvр (IX/23-X/22)
10 сарын 19. Даваа гараг. Санхүүгийн байдал атаархмаар сайхан байна. Энэ өдөр хөрөнгө оруулах, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад сайн.
Хилэнц (X/23-XI/22)
10 сарын 19. Даваа гараг. Телевиз эсвэл холбооны шинэ салбарт ажиллагсад, дизайнерууд, нийгэм судлаачид, прораммчид болох хүмүүст аз авчрах өдөр. Ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь, зохион байгуулалтгүй, анхааралгүй залхуугаас болж хүндрэл учирч болзошгүй.
Нум (XI/23-XII/21)
10 сарын 19. Даваа гараг. Албан тушаал дэвшинэ. Хайр дурлал шинээр ирнэ. Боломж их. Хуучныг эрмэлзвэл бүх зүйл алдагдана. Ажил хэрэгч бай. Өрийн дарамтаас гарахад туслах хүн олдох бололтой. Нумынхныг гарах гарцгүй байдалд оруулж улмаар нэлээд алдагдал хүлээж байж энэ байдлаас гарах бололтой.
Матар (XII/22-I/19)
10 сарын 19. Даваа гараг. Алба ажил эрхэлдэг хүмүүс өөрийн хүрээ бий болгоно. Хайртай хүнтэйгээ тэнд танилцана. Хэзээ ч бэлэн бай. Та бол эелдэг ялдам хүн. Сайн талаа битгий нуу. Танихгүй хүмүүстэй ширүүхэн зөрчилдөнө. Зүрх судасны өвчин тусна. Матрынханд аз хийморь нүүрээ бууруулахад бэлэн байна.
Бумба (I/20-II/18)
10 сарын 19. Даваа гараг. Оюун ухааны нарийн мэдрэмжтэй, уран бүтээлч сэтгэлгээтэй, эрх мэдэлд дуртай хүмүүсийг од эрхэс ивээж байна. Тэднийг баян тансаг байдал, хамаатнуудын асуудал, мөнгөтэй холбоотой тогтворгүй асуудлууд хүлээж байна. Хэрвээ хувь заяаны олгосон азтай тохиолдлуудыг ашиглаж чадвал та эрх мэдэл, баялагт хүрч чадна. Хэрвээ тэгж чадахгүй бол гэр бүлийн хүндрэл, байнгын санаа зовоосон зүйлүүд өдөр тутмын хүнд хөдөлмөрөөр таныг хүлээж байна.
Загас (II/19-III/20)
10 сарын 19. Даваа гараг. Бүтээлч мэргэжлийн хүмүүсийн санхүүгийн байдал эрс өөрчлөгдөж болзошгүй. Үүнд нөлөө бүхий танилууд, ивээн тэтгэгчид, хөрөнгө оруулагчид, ивээгчид нилээн үүрэгтэй. Танд сэтгэл санааны болон эд материалын тусламж хэрэгтэй. Тиймээс тэдгээрийг хүртэх гавьяатай хүн гэдгээ харуулагтун.

No comments:

Post a Comment