Monday, October 19, 2009

Ìàéêë Æåêñîí

Майкл Жэксонтой салах ёслол хийх үйл ажиллагаа боллоо.

И-мэйл Хэвлэх PDF
Майкл Жэксонтой салах ёслол хийх үйл ажиллагаа Лос Анжелес хотын Стэплес төвд болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаанд түүний гэр бүл найз нөхөд, олон мянган шүтэн бишрэгчид оролцсон байна.

Майкл Жэксонтой салах ёслол хийх үйл ажиллагаанд түүний гэр бүл найз нөхөд түүний тухай дурсамж үгээ хэлцгээн тэнд цугларсан олон мянган шүтэн бишрэгчдийн өмнө түүний амьд үедээ дуулж байсан дууг дуулж хүндэтгэл үзүүлсэн байна. Дүүгийнхээ нэгэн адил Жэксон 5 хамтлагт дуулж байсан түүний ах нар өрөөсөн гартаа шигтгээн чимэглэл бүхий бээлий өмсөж ирсэн байсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Мөн түүнчлэн Жэксоны эцэг эх, ах дүү, үр хүүхдүүд найрал дууны хэсэгтэй хамтран түүний Бид эх дэлхий хэмээх дууг дуулсан байна.

Тус үйл ажиллагааны хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг нь Жэксоны охин 11 настай Парис Жэксон тайзан дээр сэтгэлээ барьж чадалгүй нулимсаа дуслуулсан явдал байлаа. Дуучин Жэксоны дүү Жанет Жэксон, ах нар нь түүнийг тайтгаруулахыг хичээж байсан бөгөөд Парис хэлэхдээ “Намайг төрсөн цагаас эхлэн аав минь хамгийн сайн эцэг байсан. Хүний төсөөлж чадах хамгийн шилдэг эцэг” гэж хэлжээ. Марлон Жэксон хэлэхдээ “ Миний дүү амьдралын хүнд хэцүү бүхнийг даван туулах гэж хичнээн зовж шаналж байсныг хэн ч хэзээ ч хэлж мэдэхгүй, Түүнийг янз бүрээр хэлж ярьж байсан. Одоо л чамайг хүмүүс тайван орхих цаг ирлээ” гэж хэлсэн бол дуучны өөр нэгэн ах Жэрмэйн Жэксон дүүгийнхээ дуулсан Хэдийгээр таны зүрх сэтгэл өвдөж байгаа ч инээмсэглээрэй гэсэн үгтэй Инээмсэглэл гэдэг дууг дуулсан байна. Үйл ажиллагааны эхэнд Майкл Жэксоны ах нар алтан цэцгээр бүхсэн түүний шарил бүхий хайрцгийг танхимд оруулж ирэх үед Хэлилуяа хэмээх дууг найрал дуучид дуулж байжээ. Мөн түүнчлэн Майклтай нөхөрлөж байсан олон одууд дурсамжийн үгээ хэлжээ. Мэрай Кэри түүний дуулсан “Би тэнд байх болно” гэдэг дууг дуулсан бөгөөд дууныхаа төгсгөлд Өид чамайг үгүйлнэ гэж хэлсэн байна. Майкл Жэксонтой багаасаа үерхэж байсан жүжигчин Брук Шилдс түүнтэй 13 настай байхдаа танилцсан юм. Тайзан дээр нулимсаа дуслуулан түүнийг дурсахдаа Тэрийг хүн болгон попын хаан гэдэг байсан. Гэхдээ миний хувьд тэр үргэлж хан хүү хэвээрээ байх болно. Майкл бүх зүйлд зүрх сэтгэлээр ханддаг байсан гэжээ. Том дэлгэцэнд гарч байсан дуучны клип дууг танхимд байсан 17500 хүн түрэн дуулж байсан гэнэ. Мөн тус үйл ажиллагаанд хараахан хүрэлцэн ирж амжаагүй ч Өмнөд Африкын ерөнхийлөгч байсан Нельсон Мандела, дуучин Даиана Росс нар дурсамжийн үгээ ирүүлсэн байна. Росс уг захидалдаа Би хэдийгээр уг ёслолд оролцож чадаагүй ч сэтгэл зүрхээрээ тэнд байна.

Майкл миний сэтгэл зүрхний нэг хэсэг байсан, миний дотоод ертөнцийн гол байр суурийг эзэмдэж байсан гэжээ. Үүнээс гадна дуучин Ашер, Английн авяастан тэмцээний түрүүлэгч Триллер хөгжмийн кинонд Майклын бага насны дүрийг бүтээсэн Шахин Жэфэрголи нар оролцжээ. Танхимын тайзыг одоор чимэглэн нэг хэсэгт нь “ Попын хаан Майкл Жэксоны дурсгалд 1958-2009 он гэж бичсэн байв. БиБиСигийн сурвалжлагчийн хэлснээр уг ёслол маш сэтгэл хөдөлгөм үйл явдал болсон бөгөөд хүн бүр чин сэтгэлээсээ түүнийг дурсан нулимс унагаж байсан байна. Уг үйл явдлын гэрч болж Майкл Жэксоны сая сая шүтэн бишрэгчид цэнхэр дэлгэцээр үзсэн байна. Тус салах ёслолын үйл ажиллагааны үеэр Стэплес Төвийн орчин тойрны замыг хаасан байна. Энэ өдрийн өглөө дуучны гэр бүлийн гишүүд Форэст Лавн оршуулгын газарт цуглан багахан хэмжээний салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцсон байна.

No comments:

Post a Comment