“Чамд итгэхэд”
Бидний зүрхэн дэх итгэлийн дууг
Хэн нэгэнд сонсогдохгүйгээр
Олон шөнө бид залбирлаа
Хэдийгээр эмээх зүйл их байгааг мэддэг ч
Одоо бид юунаас ч айхгүй гэдгээ
Арай ядан ойлголоо
Бид чадна гэдгээ мэдэхээсээ өмнө
Удаан хугацааны турш
Чамайг итгэх үед
Ид шид биеллээ олдог юм
Найдвар чинь хэдий сул байсан ч
Гайхамшиг гэж юу болохыг мэддэг хүний
Итгэлийг бөхөөх амаргүй
Хэрвээ чи итгэж чадвал
Юунд ч хүрч чаднаа
Ямар нэг аргаар чи
Хүрэх л болно
Айж эмээхийн цагтаа
Дэмий мөргөж залбирах үед
Итгэл найдвар минь бидэнд яг л
Алсын алсад нисч одсон
Хэтэрхий шаламгай шувуухай шиг санагддаг
Харин одоо би энд зогсч байна
Зүрх сэтгэл минь хангалуун байна
Итгэл найдварыг эрж хэлэх үгээ би
Тайлбарлаж чадахгүй нь
Энэ талаар ярина гэж хэзээ ч бодож байсангүй ээ
Чамайг итгэх үед
Ид шид биеллээ олдог юм
Найдвар чинь хэдий сул байсан ч
Гайхамшиг гэж юу болохыг мэддэг хүний
Итгэлийг бөхөөх амаргүй
Хэрвээ чи итгэж чадвал
Юунд ч хүрч чаднаа
Ямар нэг аргаар чи
Хүрэх л болно
No comments:
Post a Comment