Thursday, December 3, 2009

Ан амьтан

Манай улс нь байгаль цаг агаар, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтаны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдрах нөхцөл нь бүрджээ. Монгол орны амьтаны аймаг хөхтөн 138, шувууд 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, дэд зүйл бүртгэгдээд байна. Нугламгүйтэнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйл бүртгэгдээд байна.

Арьс мах болон бусад бүтээгдэхүүнийг нь авч ашигладаг зэрлэг хөхтөн амьтан, шувуу загасыг ан гэнэ. Монголын нутагт агнуурын холбогдолтой 60 шахам зүйл хөхтөн, 50 гаруй зүйл загас, 90 орчим зүйл шувуу байдаг байна. Анг ашиглах, үндсэн бүтээгдэхүүнээр нь махны, арьсны, үслэг гэж ангилна.

Музей

Монгол улсын музейн үүсэл хөгжлийн түүхэн онцлог

Музей нь тухайн орны түүх соёлын өв, дурсгалт зүйлсийг олонд ил тодоор харуулан мэдүүлж таниулагч билээ. Манай улсын анхны музей 1924 онд үндэсний музей нэртэйгээр тухайн үеийн ардын гэгээрүүлэх яам гэгдэж байсан байшингийн залгаа таглагар дээвэртэй төвд дуганы загвартай дүнзэн байшинд байрлаж байжээ. Энэ нь одоогийн Улаанбаатар зочид буудлын баруун жигүүрийн хавьцаа газар юм.

Улаанбаатар

Монгол улсын нийслэл хот анх үүссэн түүх нь 17-р зуунаас улбаатай. Шарагчин туулай жил буюу 1639 онд Халхын түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн түүнд зориулж тусгай өргөө байгуулж өгчээ. Өндөр гэгээнд зориулан барьсан энэхүү өргөө нь эдүгээгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл байлаа.

1706 онд Цэцэрлэгийн  Эрдэнэ толгой гэдэг газар Батцагаан хэмээх цогчин дуган барьсан нь Их хүрээний суурь болсон ажээ. Байгуулагдсан энэ үеэс одоогийн Богд хан уулын ар Туулын хар шугуйд суурьшин тогтохоос өмнө нийт 17 удаа нүүдэлжээ. Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ гэсэн хэд хэдэн нэр сольж байжээ. 1911 онд Монголчууд эрх чөлөөний тэмцэлийн үр дүнд , Манж Сандог хөөн зайлуулж, Жавзундамба хутагтыг сэргэн мандсан Монгол улсын шашин төрийг хослон барьсан эзэн хаанд өргөмжлөх ёслол Их хүрээнд болжээ. Улмаар Богд хааны зарлигаар Их - хүрээг сэргэн байгуулсан Монгол улсын нийслэл хот хэмээн нэрлэх болсон байна.1921 оны хувьсгалын дараа Нийслэл хотын амьдралыг удирдан зохион байгуулах хэргийг Дотоод яам хариуцаж байв. 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлаар  Нийслэл хүрээг БНМАУ-н Нийслэл хэмээн хуульчилж Улаанбаатар гэж нэрлэжээ.

Зам тээвэр

Зам тээвэр
Монгол овог аймгууд хүй нэгдлийн байгууллын үед хүрээгээр нүүх аргыг голлож байжээ. Монголын нэгдсэн улс байгуулагдсанаас хойш хүрээний оронд баг сууриар буюу дайн байлдааны цагт хэдэн зуу мянгаараа ч бөөгнөрөн хорооллож нүүдэг болсон аж.

Хүн ам

Монгол газар нутагт 800000-н жилийн тэртээгээс хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр иржээ. Манай улс нь 2.5 сая хүн амтай. Хэлний хоёр бүлэгт багтах угсаатан ястан оршин суудаг. 90 гаруй хувийг монгол хэлний бүлэгт багтах халх, баяд, буриад, барга, дарьганга, дархад, дөрвөд, мянгад, захчин, өөлд, торгууд, үзэмчин, хамниган, харчин, хотгойд, цахар эзэлдэг. Хоёрдахь бүлэгт турк хэлтэн, казак, урианхай, хотон орно.

Монгол улсын эдгээр угсаатан ястангууд үндсэн хуулиар батлагдсан бүрэн эрх эдэлж, нийгэм улс төр, эдийн засаг, соёл боловсролын үйл хэрэгт адил тэгш эрхтэй оролцдог. 16 нас хүрсэн хүн Монгол улсын иргэний үнэмлэх авч 18 наснаас насанд хүрсэнд тооцогдож хуулийн дагуу бүрэн эрх эдэлнэ.

Монгол угсаатны бүрэлдэхүүн, гарвалзүйн талаар:

1. Монгол угсаатны хэлэлцэх хэл нь алтай овгийн хэлний салбар болох түрэг, хамниган-манж хэлтэй төрөл болно. Монгол хэл нь төв монгол, буриад, халимаг-ойрад, монгор, дүнсян, баонь, дагуур, могол зэрэг олон хэл аялгуу болон салбарладаг бөгөөд МУ-ын хүн ам нь халх, ойрад, буриад-барга, өвөрлөгчдийн аялгуугаар хэлэлцэгдэнэ.

2. Монгол угсаатан нь хүн судлалын төрхөөрөө монголжуу арьстны их бүлгийн умард салаа төв Азийн хэв маягт багтахын дээр МУ-ын хүн амын тал хувь нь нийтлэг монгол хэв маяг, гуравны нэг нь халх төрхийн хүмүүс болно.

Мөнгөн тэмдэгт

Монгол улсын түүхэнд Түрэг улс /VI-VIII зуун / аас эхлээд Уйгар / VIII-XI зуун/, Хятан/Х- XI зуун /, Монголын нэгдсэн улс / XIII-XIV/ зоосон мөнгийг цутган хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Их Чингис хаан 1206 онд монголын тулгар төрийг байгуулаад асар удалгүй Монголын нэгдсэн улсын анхны зоосон мөнгийг “Морь унаж сэлэм барьсан баатар эрийн дүрстэй” гаргаж улмаар зоосон мөнгийг олон удаа цутгуулан гүйлгээнд гаргаж байжээ.

1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгийг алт мөнгөн баталгаатайгаар гүйлгээнд хэрэглсэн. Тэрчлэн монголын нэгдсэн улсын үед 1253 онд нийслэл Хархоринд “ Цаасан мөнгө тушаах банк” болон “олон замд тэгшитгэх банк” нэртэй салбар байгуулж аажимдаа мөнгөний шимтгэл хийж цаасан мөнгийг шатааж устгах газар бий болгох зэргээр мөнгөн гүйлгээний ажлыг өргөн хэрэглэж байсан нь хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан үнэт хувь нэмэр болосн юм.

Монгол туургатны мөнгөн гүйлгээний талаар олсон энэ амжилтууд нь манжийн дарлалд нэрвэгдсэн он жилүүдэд бүрмөсөн мартагдсаныг монгол оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд 1911 онд байгуулагдсан Олноо өргөгдсөн монгол улсын үед сэргээх оролдлого хийж үндэсний мөнгөн тэмдэгт хэвлүүлэх эхлэл хийж байжээ.

Монгол хэл, бичиг

Өсөхөөс сурсан Үндэсний хэл
   Мартаж болшгүй соёл           
                            Д.Нацагдож
Монгол угсаатны хэлэлцэх хэл нь алтай овгийн хэлний салбар болох түрэг, хамниган-манж хэлтэй төрөл болно. Монгол хэл нь төв монгол, буриад, халимаг-ойрад, монгор, дунсян, баонь, дагуур, могол зэрэг олон хэл аялгуу болон салбарладаг бөгөөд манай улсын хүн ам нь халх, ойрад, буриад-барга, өвөрлөгчдийн аялгуугаар хэлэлцдэг.

Монголын түүх

Монгол туургатны уугуул газар бол хүн төрөлхтний эртний өлгий нутгуудын нэг билээ. 800000 жилийн тэртээгээс Монгол газар (оронд) хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр иржээ.

2000 гаруй жилийн өмнө Ази тивд нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан. Өнөөгийн монгол улсын нутгаас олж илрүүлэн судалсан хүний гараар хийгдсэн чулуун зэвсгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь палеолитын доод үед буюу одоогоос 750000-800000 жилийн тэртээд холбогдоно.

Монголчуудын өвөг дээдэс олон мянган жилийн турш нутаг усаа эзэмдэн идээшихдээ өөрийн түүх соёлоо бүтээж хойш хойш нь уламжлуулан залгаж хөгжүүлсээр иржээ. Монголын чулуун зэвсгийн үеийн урлагт дээд палеолитын үе ба мезолит, неолитны үеийн орон зайн урлагийн дурсгалууд хамаарна.

Түүх соёл

Монгол туургатны уугуул газар бол хүн төрөлхтний эртний өлгий нутгуудын нэг билээ. 800000 жилийн тэртээгээс Монгол газар (оронд) хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр ирсэн. Монгол нутагт амьдарч түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн овог аймгуудын анхных нь Ди нар юм.

Төв Ази, монгол оронд оршин амьдарч байсан монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь, ямааг гаршуулан мал адуулж амьдрах болсон байна. Монголчуудын өвөг дээдэс олон мянган жилийн турш нутаг усаа эзэмдэн идээшихдээ өөрийн түүх соёлоо бүтээж уламжлуулан залгаж хөгжүүлсээр иржээ.

Өнөөгийн монгол улсын нутгаас олж илрүүлэн судалсан хүний гараар хийгдсэн чулуун зэвсгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь палеолитын доод үед буюу одоогоос 750000-800000 жилийн тэртээд холбогдоно.

чамгүйгээр


Chris Daughtry "Over you"
Now that it’s all said and done
I can’t believe you were the one
To build me up and tear me down
Like an old abandoned house
What you said when you left
Just left me cold and out of breath
I fell too far, was in way too deep
Guess I let you get the best of meeee