Sunday, December 13, 2009

Нам дахь байдал нь эвгүйтсэн учир МАХН-ын хотын бүлэг, У.Хүрэлсүх нар бага хурлаа хойшлуулав бололтой

УИХ- хоёр жил болоод байнгын хороодын дарга нараа сольдог. Тиймээс өнгөрсөн долоо хоногт байнгын хороодын дарга нараа шинэчиллээ.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 44.4 хувь нь баталгаажаагүй дүгнэлттэй байжээ

Зах зээлд чанарын баталгаатай эсэх нь тодорхой бус хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдаалагдсаар байна. Үүний дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдаалдаг нийт 249 аж ахуй нэгж, 223 иргэнд шалгалт хийжээ

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд тоног төхөөрөмжтэй боллоо

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд тоног төхөөрөмжтэй боллоо
Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банк хамтран “Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3”-ын хүрээнд Баянхонгор, Дорноговь, Дорнод, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 1,5 сая ам долларын үнэ бүхий сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өгөв.

“Эвт” мастер кросс Ш.Гомбодоржийнх болов

“Эвт” мастер кросс Ш.Гомбодоржийнх болов
Монголын автомастерууд энэ амралтын өдрөөр "Айдсын даваа"-нд цугларлаа. Цастай, гулгаатай, бартаат зам дээр өөрсдийн ур чадвараа сорихоор 32 тамирчин хүрэлцэн иржээ.

Барилга байгууламж дотор салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглолоо

-Пиротехникийн хэрэгсэл  ашиглахыг хориглолоо-
Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламжид  пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглож Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

Үүнтэй холбоотойгоор соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний болон төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулж, ашиглаж байгаа байдалд холбогдох мэргэжлийн байгууллагууд тухайлбал, 

Малгайгүй явах үс гэмтээдэг

1.Үс халцрах. Энэ нь олон учир шалтгаантай боловч дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй шууд холбоотой юм. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст энэ байдал нилээд ажиглагддаг. Үс халцралт зулайгаасаа эхэлж 30-40-100 ширхэгээс олон удаа унана. Үсээ багаасаа арчилж байгаагүйгээс үүдэлтэй. Өвлийн цагт малгай өмсч, хоол унд амралтаа зөв тохируулах хэрэгтэй.

Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг

Залуу хосуудын хэрүүл тэмцэл нь гэр бүлийг салгадаг болохыг судлаачид тогтоожээ. Ерөөс хэрүүл гэдэг сайн сайхан харьцааг устгагч хүчин зүйл юм. Залуу гэр бүлд яагаад үл ойлголцол үүсдэг вэ? Үүнд хэд хэдэн үндсэн шалтгаан бий.

Ёсолсон: Мүзээн билээтийн каасны Каасчан.

Уг удмаасаа тэнгэрээс заяагдсан, өндөр язгуурт монголчуудынхаа энэ сайхан өдрийн амар амгаланг эрье! За энэ хүртэл өөрийгөө цинзүүрдээд монголоор бичсэн шүү.

Friday, December 11, 2009

Анкет

Саналаа бичээрэй

Wednesday, December 9, 2009

Инээмсэглэх хэрэгтэй юу?

Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүд л гэж байдаг юм гэсэн суутны үг бий. Тэгвэл тэр аз жаргал гээч зүйлийг бид хэрхэн бүтээх хэрэгтэй юм, түүнийг бид өөрсдөө бүтээж чадах уу, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарах биз. Энэ бүхний хариулт маш энгийн зүйлээс эхэлнэ. Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг юм.