Sunday, December 13, 2009

Барилга байгууламж дотор салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглолоо

-Пиротехникийн хэрэгсэл  ашиглахыг хориглолоо-
Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламжид  пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглож Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

Үүнтэй холбоотойгоор соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний болон төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулж, ашиглаж байгаа байдалд холбогдох мэргэжлийн байгууллагууд тухайлбал, 
Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас үзлэг шалгалт зохион байгуулж, нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эхлүүлээд байна. Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслийг ашиглан ёслолын буудлага, гэрэлт үзүүлбэрийг зохион байгуулж явуулах тухай журам боловсруулахаар болсон байна.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай Монгол Улсын хуульд пиротехникийн хэрэгсэл гэдгийг хурц гэрэл гэгээ, цацруулдаг буюу чанга дуу чимээ үүүсгэдэг, баяр ёслол, үзвэр цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгслийг хэлнэ гэсэн заалт байдаг билээ.

No comments:

Post a Comment