Sunday, December 13, 2009

Үзмэрч ээжтэй Ука алзахгүй

Үзмэрч ээжтэй Ука алзахгүй
"NТV" телевизээс зохион байгуулсан "Зөн билгийн тулаан"-ы шувтаргын тоглолт "АСА" циркт болж өндөрлөсөн.

Хот хөдөөгийн олон үзмэрч, зурхайч энэ тэмцээнд оролцсоноос төгсгөлийн шатанд  Т.Заманд, Т.Мандхай, Г.Түдэв, М.Мягмардорж, Н.Алтангэрэл, С.Богд-Очир нар өрсөлдсөн аж.

Тэд энэ удаа хоёр даалгавар гүйцэтгэсэн. Эхнийх нь олны танил хүнийг хар нөмрөгтэй хүмүүсээс олох байжээ. Үүнийг С.Богд-Очироос бусад нь олсон байна. Харин сүүлийн даалгавар нь СD-нд юуны тухай бичлэг байгааг таах байсан бөгөөд зөн билэгтнүүд үүнийг  сайн гүйцэтгэжээ.


Тэмцээний төгсгөлд тэдэнд үзүүлэх хүсэлтэй иргэдийг үзэх даалгаврыг биелүүлсэн байна. Ингээд үзэгчдээс санал авахад шилдэг зөн билэгтнээр үе дамжсан удган гэгдэх Т.Заманд тэргүүлж 10 сая төгрөгийн эзэн болсон бол удаах байрт удган Г.Түдэв, зөн билэгтэн Т.Мандхай нар оржээ.

Шүтэн бишрэгчийнхээ ар гэр амьдралыг сайтар судалсан байдаг үзэгчид удган Т.Замандыг "Киви" хамтлагийн дуучин шар үст Укагийн ээж гэдгийг мэдээд "Ука ч алзахгүй ээ" хэмээж байсан аж.

Үнэхээр ч Ука хамтлагийнхаа гол ноён нуруу гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз ээ.

No comments:

Post a Comment