Sunday, December 13, 2009

Зуун айл тун удахгүй china town болох нь ээ...

Зуун айл тун удахгүй china town болох нь ээ...
Барилгын материалын үйлчилгээ төвлөрсөн тэр орчмын газрыг манайхан зуун айл хэмээн нэрлэж заншсан. Харин энэ газар маань удахгүй "china town" гэж нэрлэгдэхэд хүрч мэдэх нь.

Ойролцоогоор тэнд 6000 хүн оршин суудаг гэж тоологдсон юм байх. Гэхдээ энэ нь хятад иргэдтэй нийлүүлж тоолсон дундаж тоо гэнэ. Одоогийн байдлаар зуун айлд 800 орчим хятад иргэн оршин сууж байгаа ба 10 айлын тав нь хятад иргэдтэй гэр бүл болсон байдаг сурагтай.

Түүгээр ч зогсохгүй нэг хятад иргэн 2-3 айлын хашаатай дүйцэхүйц газар авч гадна өнгөндөө даржин мэт дүр эсгэвч дотор талдаа тансаг харш мэт тохижуулсан сууцанд амьдардаг аж. Тэд хашаагаа өргөстэй тороор бэхлэн их л чанд хамгаалсан байдаг юм билээ.

Нүд хужирлах, хүний шунал хөдөлгөх эд, идээ элбэг учраас тэр биз. Нэгэнт хөрөнгөө орхиод нүүхгүй нь тодорхой учир тэнд урд хөршийнхний амьдрал үргэлжилж манайхан "china town" гэж нэрлэх л үлдэж байх шиг.

No comments:

Post a Comment