Sunday, December 13, 2009

Монгол-Солонгосын коллеж уул уурхайн салбарт мэргэжилтэн түлхүү бэлтгэнэ гэв

Монгол-Солонгосын Техникийн коллежи 2500 оюутан, 200 гаруй багш ажилтантай. 34 мэргэжлийн чиглэлээр гурван шатны шаталсан  сургалт явуулдаг. Коллежийн зүгээс уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, зам барилга, машин механизмын засварчид үйлчилгээний ажилтанг бэлтгэхэд нэлээд анхаарч буй юм байна. Тус коллеж нь 140 гаруй үйлдвэр аж ахуйн газар, БНСУ, ОХУ-тай холбоотой ажилладаг байна. Төгсөгчдийн нэлээд хувь нь “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК, “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаа аж. Төв аймгийн Баянчандмань суман дахь салбар сургуульд уул уурхай, хөдөө аж ахуйн машин механизмын мэргэжилтэй ажилчдыг мөн бэлтгэж байгаа юм байна.

No comments:

Post a Comment