Sunday, December 13, 2009

2010 онд дэлхийн III дайн эхэлнэ гэж зөгнөжээ

2010 онд дэлхийн III дайн эхэлнэ гэж зөгнөжээ
Одон орон судлаач, зөнч нарын зөгнөж буйгаар ирэх он буюу төмөр шар бар жилд тийм ч амар тайван байхгүй аж. Зөнч Нострадамусын хэлснээр 2010 онд зүрх сэтгэлгүй, цусанд улайрсан удирдагчид зэр зэвсэг агсаж, Сатан бурхны уул хилэн нум хэлбэртэй бадрах болно гэсэн нь баллистик пуужинг дэлбэлэхийг зөгнөн хэлсэн хэмээн судлаачид таамаглаж байна.

Оросын одон орон судлаач Павел Глобагийн үзэж буйгаар ирэх он оросуудын хувьд аядуу зөөлөн байх ч Европ, АНУ-д эдийн засгийн өөр уналт тохиож болох аж. Мэргэжилтнүүд Нострадамусын зөгнөлийг судалж, 2010 онд тохиож болох үйл явдлын талаар ингэж дурдаж байна.

11 дүгээр сард дэлхийн III дайн эхэлж болзошгүй бөгөөд энэ тулаанд бактерлоги, химийн зэвсэг ашиглана гэжээ.

-Баруун Европ, АНУ-ын хооронд мөргөлдөөн гарна.
-Их Британи, Франц хоёр хоорондоо зөрчилдөнө.
-Крымын хойгт зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй.
-Европ тив эдийн засгийн хямралд өртөнө.
-Хар тэнгист хүхэр шингээсэн устөрөгчийн оролцоотой сүйрэл болно гэж зөгнөснийг мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Эдийн засгийн хямрал дуусах уу?

Одон орон судлаачдын үзэж буйгаар 2010 онд эдийн засгийн асуудал улам нэмэгдэх аж. Дэлхийн улс орны томоохон банкууд дампуурлаа зарлаж, ядуурал гарч авч, шашин, үндэстэн хоорондын мөргөлдөөн гарна гэж зөгнөж байна. Дэлхийн дулаарал хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хохирол учруулж, Төв Азийн бүс нутаг зэвсэгт мөргөлдөөнтэй байх аж.

Оросын шилдэг зөнч Павел Глобагийн мэргээр энэ он оросуудад нааштай байх аж. Европ, АНУ эдийн засгийн хямралтай байна гэж зөгнөжээ. Харин Оросын эрх баригчид санхүүгийн бодлогоо өөрчилснөөр энэ хүнд хэцүү байдлаас хол байх болно гэж орос зөнч хэлжээ. Орос физикч Екатеринагийн зөгнөснөөр:

-Орос улс хүчтэй хэд хэдэн газар хөдлөлтөд өртөнө. Үүний улмаас тус улсын томоохон барилгын нэг нь сүйднэ.
-АНУ-д хэд хэдэн аюул гамшиг тохионо.
-2010 оны 11 дүгээр сарын 11-нд хоёр том гүрний хооронд дайн дэгдэнэ. Үүний улмаас 50 сая хүн амь насаа алдана. Дайны дараа богино хугацаанд энх тайван тогтоно.
-Дөрвөн хаан хоорондоо тулалдаж, өөр нэг дэлхийн дайныг өдөөнө.
-АНУ-ын дээгүүр том шувуу хөөрч, Сатан бөмбөг хаяж, олон хүн цусаар уйлна гэжээ.
Харин шинжлэх ухааны дүгнэлтэд суурилсан зарим нэг мэргэжилтний зөгнөж буйгаар 2010 онд:
-Нарны илч буурна.
-Зүүн Өмнөд Азийн нутагт томоохон хэмжээний үер болно.
-Европ тивд төрөлт буурна.
-Орос, Беларусь улсын эдийн засаг өснө.
-23 жил үргэлжлэх эхийн эрхт үе эхэлнэ.
-АНУ, Европ, Номхон далайн бүс нутгийг хамарсан шинэ холбоо байгуулагдана.
-Улс төр, эдийн засгийн шинэ онол гарч, ирээдүйг өөрчилнө.
-Шинэ роботууд бий болж, өдөр тутмын амьдралд хэрэглэнэ.
Ирээдүйг судлаач орос мэргэжилтэн Лев Мелкиновын зөгнөж буйгаар:
-Эс хувилах эрдэм шинжилгээний ажлыг хориглоно.
-Дэлхийн хэмжээний компьютерийн сүлжээ бий болно.
-Ахуйн хэрэглээнд робот ашиглана.
-Үл мэдэх нисдэг биетийн тайлагдаагүй нууцыг илрүүлж, манай гараг өөр гарагаас зочин хүлээн авна гэжээ. Эгэл жирийн хүмүүсийн хувьд энэхүү таамаг, зөгнөлүүд ирэх онд хэрхэн биелэхийг харж, дүгнэлт өгөх л үлдэж байна.

No comments:

Post a Comment