Sunday, December 13, 2009

Хятадын хэвлэл Обамаг “хянав”

Хэвлэлийн эрх чөлөө ба интернэтэд чөлөөтэй нэвтрэх талаар Обамагийн үг хэлснийг Хятадын хэвлэл мэдээлэл танаж хасчээ.
Шанхай хотноо өнгөрсөн даваа гаригт Барак Обамаг залуучуудтай уулзах үеэр хэвлэлийн хяналтын талаар асуулт тавихад Ерөнхийлөгч Обама “Би хяналтын эсрэг байдаг
. Гэхдээ улс орон бүрт өөрийн гэсэн уламжлал байдаг” гэсэн товчхон хариу өгөв. Обамагийн айлчлалыг сурвалжилж байгаа барууны хэвлэлийнхэнд чамлалтай тэр хариу харин хятадуудад сүртэй сонсогдсон бололтой. Эхлээд сайтуудад Обамагийн уулзалтын мэдээ бүтэн гарсан байснаа сүүлд нь тэр хэсгийг хассан байна. The People's Daily сонин Обама интернэт мэдээлэл чухал гэж хэллээ хэмээн бөөрөнхийлсөн бол “Синьхуа” агентлаг хятад хэлээр уг уулзалтыг мэдээлэхдээ тэр хэсгийг ойлгоход бэрх болгон гаргажээ.

No comments:

Post a Comment