Sunday, December 13, 2009

ФИФА шилдэг тоглогчоо шалгаруулна

ФИФА шилдэг тоглогчоо шалгаруулна
Португалийн хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Криштиано Рональдо болон Аргентиний шигшээ багийн тоглогч Лионел Месси нар олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ энэ
оны шилдэг тоглогчид нэр дэвшжээ.
  
Хөл бөмбөгийн дэлхийн шилдэг тоглогчийг 12 дугаар сарын 21-нд шалгаруулан шагнал гардуулах юм. Энэ оны шилдэгүүдэд мөн 2007 оны ФИФА-гийн хөл бөмбөгийн шилдэг тоглогч Бразилийн хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч Кака, Испанийн хоёр тоглогч Андрес Иниеста болон Сави нар багтжээ. Нэр дэвшсэн таван тоглогч бүгд Испанийн хөл бөмбөгийн клубт хүчин зүтгэдэг юм. Рональдо, Кака "Реал Мадрид" клубт тоглодог бол Сави, Месси, Иниеста нар Барселона клубт тоглодог билээ.
  
Шилдэг тоглогчийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч нар шалгаруулах бөгөөд тэд өөрийн тоглогчдоо санал өгөх боломжгүй аж. Өнгөрсөн оны шилдэг тоглогчоор Португалийн залуу тоглогч Криштиано Рональдо шалгарсан билээ. Энэ оны цолыг Аргентины 22 настай Месси авах боломж өндөр байгаа аж. Тэрбээр шилдэг тоглогчоор шалгарвал энэ шагналыг хүртсэн Аргентинийн анхны тоглогч болох юм. ФИФА-гаас мөн хөл бөмбөгийн 50 мянган мэргэжлийн тоглогчоос сонгосон шилдэг 11 тоглогчийг шалгаруулах аж.

No comments:

Post a Comment