Sunday, December 13, 2009

“Тамирчны алдар-2” клипийг Хөдөлмөрийн баатрууд чимнэ

“Тамирчны алдар-2” клипийг Хөдөлмөрийн баатрууд чимнэ
Тамирчын алдар анхны клип 2001 оны есдүгээр сард зураг авалтаа эхэлж, 2002 оны хоёрдугаар сард дууссаж байсан түүхтэй. 1968 оны олимпын анхны мөнгөн медалиас эхлээд шинэ зууны анхны дэлхийн
аваргын медалийг эх орондоо авчирсан О.Пүрэвбаатар хүртэлх спортын алдартнууд бүгд багтсан.
Тэгвэл олимпын анхны аварга, дэлхийн аваргуудыг багтаасан “Тамирчны алдар-2” клип удахгүй хийхээр болжээ. Уг клипэд МУГТ, Ардын багш Ч.Насантогтох, Д.Банди, МУГТ , Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган,Х.Цагаанбаатар, Д.Дагвадорж, П.Сэрдамба, О.Гүндэгмаа, Д.Баатаржав, сүмогийн 69 дэх аварга М.Даваажаргал, даян аварга А.Сүхбат, даян аварга Г.Өсөхбаяр, МУГТ Г.Өсөхбаяр /уулын спорт/, Н.Төгсцогт, О.Насанбурмаа, Б.Одончимэг нар оролцох юм байна. Мөн МУГД Ч.Наранбаатар, Ц.Бадамхатан, Х.Болдбаатар болон жүдо, бокс, чөлөөт бөхийн шигшээ багийн 70 гаруй хүн клипний зураг авалтад орохоор болжээ.

No comments:

Post a Comment