Sunday, December 13, 2009

Би чамд хайртай 2-н ганц 2 хэсгээс

Би анхны харцаар дурлаагүй ч анхны уулзалтаараа л нөхөртөө дурлаж байлаа. Амьдрал дээр юм амархан болохдоо хүрвэл амархан юм билээ. Тэхдээ кинон дээр бол өөр. Хүмүүс ч бас хэлдэг дээ: Тэр чинь кино шдээ, кинон дээр л тэгдэг байх энэ тэр гээл..

Би чамд хайртай 2-г үзэв. Тэгээд ерөнхийдөө бол Нанагийн хэлдэгээр янзүрийн л юм болж байна лээ. Тэрнээс 3-н хэсгийг жишээ татъя.
1. Үзэж байх явцад нам шоконд оруулсан хэсэг: Мэндээ ганц 2хон удаа хальт харсан бүсгүйдээ төрсөн өдрөөр нь конби зохиож байж очисноо төгөлдөр хуур даран дуу дуулж байгаам. Дуулж дуусангуутаа харин микрофоны урд зогсоод бла бла гэжийснээ гэнэт "Золбоо би чамд хайртай" гэдийн. Урд нь ямар ч энэ дурласан байх магадлал, сэгтгэлийн янзүрийн илрэл, холбоо сүлбээ байхгүй байснаа гэнэт тэгж хэлхээр нь голдоо юм хум орхигдчвуу? үсэрчвүү яав? гэж үнэн гайхаж хоцров. Хүн анхны харцаар дурлаж болно лдоо. Хэрвээ тэр анх хараад дурласан юм бол тэрийг нь харуулж өгөх ганц нэг минутын залгаа хийвэл зүгээр байлаа.
2. Инээд хүргэм хэсэг: Үрлээ нулимас цийлэгнүүж ирээл: "Та миний охиныг тэр үед алдаа гэж тооцож байсан биздээ?" гэж хэлэх тэр агшинд ард нь ая эгшиглээл хүмсүүд нээрээ л тэгээздээ гэж бодох гэж байтал ая зогсоол өөдөөс нь "чи чинь одоо юу яриад байгаан?" гэж наадийн. тэрийг сонсоол тасартлаа инээв. Би ч хүний мууд дуртайг хэлхүү. Яг л инээж байгаа хүнд "яаж инээж байгаан чи?" гэж хэлэхтэй адил болсон.

No comments:

Post a Comment