Sunday, December 13, 2009

Гахайн томуугийн араас ямааны ханиад гарч ирлээ

Дэлхий нийтэд энэ оны дөрөвдүгээр сараас Мексик улсаас гаралтай Гахайн томуу буюу A/H1N1 вирусын халдвар дэлгэрээд байгаа. Манай улсад энэ өвчний тархалт аравдугаар сарын эхнээс эхэлж лабораторийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн дүн мэдээнээс харвал 1000 гаруй хүн өвчлөн 26 хүн амиа алдаад байгаа билээ.

    Энэ өвчний тархалт дэлхийн хэмжээнд буурах шатандаа орж байгаа юм байна. Гэтэл тайвшрах болоогүй ажээ. Саяхан Голландад Ямааны ханиад гэх шинэ төрлийн өвчин илэрч одоогийн байдлаар зургаан хүн амь насаа алдаад буй ажээ. Шувуу, гахайн томуугийн араас ямааны ханиад гарч ирсэн нь дэлхийн дулааралтай холбоотой, хэвийн байх ёстой температур өөрчлөгдөхөд томуугийн вирус мутацид орж хувиран, амьтны өвчин хүнийх болж хувирдаг хэмээн үзэж байгаа юм байна.
    Голландад ямааны ханиад ид дэлгэрч эрчимтэй түгж байгаа талаар “Die Presse” агентлагийн мэдээлэлд тулгуурлан “InoPressa” агентлаг мэдээлсэн байна. Тус улсад энэ өвчнөөр 2300 хүн өвчилж зургаа нь нас баржээ. Уг өвчин малаас шууд хүнд халдварлаж буй тул Голландад нэн даруй 20 мянган толгой хонь, ямааг устгахаар болсон байна. Уг өвчнийг эмнэлгийнхэн Q ханиад гэж нэрлээд байгаа аж.
Цэвэр, хуурай агаарт өвчний вирус тэсвэргүй нь батлагдсан тул задгай бэлчээрийн маллагаатай 50 сая толгой малтай монголчууд арай тайван байж болох бололтой.

No comments:

Post a Comment