Sunday, December 13, 2009

Малгайгүй явах үс гэмтээдэг

1.Үс халцрах. Энэ нь олон учир шалтгаантай боловч дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй шууд холбоотой юм. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст энэ байдал нилээд ажиглагддаг. Үс халцралт зулайгаасаа эхэлж 30-40-100 ширхэгээс олон удаа унана. Үсээ багаасаа арчилж байгаагүйгээс үүдэлтэй. Өвлийн цагт малгай өмсч, хоол унд амралтаа зөв тохируулах хэрэгтэй.

2. Үс хагтах. Өөх тос, бодисын солилцооны өөрчлөлтөөс үс хагтдаг. Мөн ходоод гэдэсний хямрал, дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл, зуны цагт наранд хэт халснаас болох нь бий. Хэт хуурайшилтаас ч үүдэлтэй. Иймд үсний тосыг түрхэж хуйхандаа тэжээл өгөөрэй.
3. Үс гэмтэх нь бие организмд дутагдаж буйн илэрхийлэл тул витамин ууж хэрэглэх шаардлагатай. Мөн шампуниа тохируулж хэрэглэхээс гадна янз бүрийн бэлдмэлээр үсээ арчлаарай. Энэ бэлдмэлд нь өтгөн хар цай эсвэл залуу халгайн навчаар хандалж угаагаарай. Үсийг өдөр бүр угаавал гэмтэж хагтах аюултай. Иймд долоо хоногт хоёроос гурван удаа угааж бай. Үсийг байнга сэнсээр хатаах нь (гэрийн нөхцөлд) гэмтэх нэг үндэс болдгийг мартуузай.

No comments:

Post a Comment