Sunday, December 13, 2009

Тусламж авах боломжгүйгээс хугацаа алджээ

Тусламж авах боломжгүйгээс хугацаа алджээ
Томуугийн H1N1 вирүсын халдварын лаборториор онош батлагдсан тохиолдол хамгийн сүүлд бүртгэгдсэн Дундговь аймагт томуугаар нас барсан тохиолдол гарав.
Томуугаар нас барсан тохиолдол Баянжаргалан, Гурвансайхан суманд гарсан агаад Гурвансайхан суманд нас барсан нэг нас гурван сартай хүүхэд эмнэлзүйн шинж тэмдгээрээ  H1N1 вирүсын халдвараар биш хатгаа авч хүндэрснээс шалтгаалжээ.

Харин Баянжаргалан сумын малчин 25 настай жирэмсэн эмэгтэй H1N1 вирүсын халдвараар өвчилж хүндэрснээс нас барсан байна. Эмч нар эмнэлзүйн шинж тэмдгээр  нь дээрх вирүсийн халдвар болохыг тогтоогоод ХӨСҮТ-ийн лаборторид шинжилгээг нь явуулжээ.
Хотоос өвлийн идшээ авахаар очсон хамаатан садан нь ханиадтай байснаас бүсгүйд халдварласан байх магадлалтай байна.

Сум, аймаг руу дуудлага өгч, эмнэлгийн тусламж авах боломжгүйгээс нэлээд хугацаа алдсаны эцэст аймгийн төвөөс идэш хоол авахаар очсон хүнээр дамжуулан эмнэлгийн яаралтай тусламж дуудсан ажээ.

No comments:

Post a Comment