Thursday, October 22, 2009

Титэм үгс

Би юу хийхийг завдана, түүнийгээ амжуулдаг. Яагаад гэвэл би чухам үүнийг хүсдэг. Би хэзээ ч эргэлздэггүй. Энэ миний бусдаас ялгaрах давуу тал
-- Напелeон

Титэм үгс

Хэрэв би ямар нэгэн зүйл хийхгүй бол би хэзээ ч юу ч сурахгүй, хэрэв би хэзээ ч эрсдэлтэй алхам хийхгүй бол би анх хаана байсан тэр газраа л үлдэнэ
-- Зохиогч тодорхойгүй

Титэм үгс

Хүн юу тарина, түүнийгээ л хураан авдаг
-- Есүс Христ

Титэм үгс

Танин мэдэхүй алмайрч гайхахаас эхэлдэг
-- Аристотель

Wednesday, October 21, 2009

Япон манга



Хар цагаанаар бүтээгдсэн японы зургийн арга барилыг агуулсан комиксийг манга гэж нэрлэдэг. Манга хэмээх үгийг үндэсний Zenga /гэгээрэлд хүрэхийн тулд ашигладаг шог зургууд/ урлагаас үүсэлтэй гэж үздэг. Японы эртний соёлоос үүсэлтэй бийрэн урлаг болох choujuu giga / Будда, шувууд амьтдын зураг/ өндөр түвшинд хөгжсөн нь хар цагаан зурагтай манга стиль маш хүчтэй дэлгэрэхэд нөлөөлсөн хэмээн судлаачид үздэг байна.

Япон хүний бизнесийн соёлын талаар



Япон хүн аливаа мэдээллийг хэрхэн хүлээн авч боловсруулдаг вэ?
Ерөнхийдөө гадны нөлөөнд автдаггүй хүмүүс боловч өөрсдийн бүлэг дотроо санаагаа чөлөөтэй солилцож нээлттэй байдаг. Бүлэгтээ үнэнч байдал нь тэднийг тодорхой, бодитой болгож өгдөг. Тэд бусдын хэрэгцээг урьдчилан мэдэж чаддаг хэмээн бахархдаг хүмүүс. Япончууд юуг баталгаатай хэмээн хүлээн зөвшөөрдөг вэ гэвэл тэд бодит байдлаас илүүтэйгээр өөрийн мэдрэмжинд итгэдэг.
Зан суртахууны онцлог
Хуучин зан үйлийн тогтолцоо нь өнөө үед эрс өөрчлөгдөж байна.

Монгол дахь Японы ЭСЯ


Гадаад оюутны солилцоо


 Дэлхийн маргаашийг үүрэх залуу үеийн харилцаа нь ирээдүйн Япон Улс болон бусад улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд асар их чухал үүрэгтэй билээ.

Фантаро - Асашорюү

Их аварга Асашорюү Кока-Кола компанийн Фанта ундааны цуврал сурталчилгаанд тоглож, гэрээнийхээ хүрээнд Шибүяд болсон загварын шоунд хүртэл оролцоод авсан билээ.

Уг цуврал рекламанд Монголоос шилжиж ирсэн, 13 настай дунд сургуулийн сурагч Фантаро-гийн дүрийг аварга маань бүтээдэг.
"Үнэндээ Фантаро бол сайн хүн юм шүү дээ" - Рекламны гол консепт нь энэ. Далд утгаараа үргэлж элдэв хэл амны бай болж байдаг Дагвааг маань сайн хүн юм шүү гэсэн мессежийг япончуудад өгч чадаж байгаа гэж хэлж болно, доорх рекламуудыг үзсэн япончууд Дагваад хандах хандлага нь сайжирч байгаа бололтой. Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, эсвэл Сүмогийн холбоо, Ёкозүнагийн зөвлөлөөсөө шүүмжлэлээр бөмбөгдүүлэх үед нь түүнийг өмөөрч буй япон хүнтэй их тааралдах болсон нь энэ рекламны нөлөө ч байж магадгүй.

Энэ оны 1 сарын тэмцээнд муу барилдвал зодог тайлж магадгүй гэсэн яриа тархсан хүнд нөхцөлд түрүүлсэн нь бүгдийн сэтгэлийг хөдөлгөсөн. Асашорюүгийн сүмод дуртай байдал, цөхрөлгүй тэмцэгч чанар, зорилгодоо хүрэх тэмүүлэл нь Япончуудад арай гэж ойлгогдсон гэж хэлж болох юм.

Сайхан хөлний нууц

Гоо сайхан | 2009 / 04 / 27
Хөлөө сайн амраах нь ядаргаанаасаа бүрэн ангижрах нэг үндэс болдог. Мэдээж сайхан хөлтэй байхыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж үгүй. Сайхан хөлтэй байхад арчилгаа маш чухал. Доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаад үзээрэй.

  • Хөлөө угаах: Өдөржин алхаж, ядарсан хөлийг амраахын тулд ургамлын хандтай бүлээн усанд хөлөө хэдэн минут байлгаж, угаахад хөл амрахаас гадна зөөлөрнө.

Хэнд хэдийд ямар цэцэг бэлэглэх вэ?

Бэлгэнд бэлтгэсэн цэцгийг бусдын нүднээс нууж, тоос шороо, нарны туяа, хүйтэн, халуун гараас хамгаалахын тулд дандаа цаасанд боож авч явах ба бэлэглэхийн өмнө боодлыг авна. Хаалгаар орохын өмнө хонгилд эсвэл үүдний өрөөнд баглааны цаасан боодлыг авч ширээн дээр эвхэж тавих ба эсвэл өөрийнхөө халаасанд хийнэ. Харин гялгар боодлыг авахгүй байж болно.