Wednesday, October 21, 2009

Монгол дахь Японы ЭСЯ


Гадаад оюутны солилцоо


 Дэлхийн маргаашийг үүрэх залуу үеийн харилцаа нь ирээдүйн Япон Улс болон бусад улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд асар их чухал үүрэгтэй билээ. Үүний дотроос оюутны солилцоо нь Япон болон бусад улс орнуудын найрамдал, түншлэл болон Японы тухай ойлголтыг гүнзгүйрүүлэх, Япон Улсын дээд боловсролын байгууллагын даяаршилал, бүс нутаг, компаний хөгжлийг идэвхжүүлэх болон хөгжиж байгаа улсын ирээдүйг нуруундаа үүрэх боловсон хүчинг сургах гэсэн төрөл бүрийн ач холбогдолтой. Япон Улс нь энэ байр сууринаас дэлхийн улс орны залуусыг Японд суралцахыг талархан хүлээн авч, оюутны солилцоог хөгжүүлж байна.

Япон Улсын Гадаад хэргийн яам, Японд суралцах гадаад оюутныг хүлээн авах ажлыг голлон хариуцдаг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам зэрэг холбогдох яам газруудтай хамтран улс бүрийн оюутнуудад Японд суралцахын өмнө мэдээлэл өгөхөөс эхлээд суралцаад ирсний дараа Японд суралцагсдад дэмжлэг үзүүлэх хүртэл өргөн хүрээтэй ажил эрхэлдэг.


Монгол дахь оюутны солилцоо


Монгол-Японы оюутны солилцоо нь 1974 оны Соёлын харилцааны протокол байгуулж, 1976 онд анхны нэг монгол оюутныг судлаач оюутнаар хүлээж авснаар эхэлсэн.
Түүнээс хойш жил болгон нэг хоёр хүн хүлээн авдаг байдал үргэлжилж байсан. Монгол Улс ардчилагдсанаас хойш хоёр улсын харилцаа огцом хурдтай хөгжсөнөөр монгол оюутны тоо эрс өсөж 2005 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 924 монгол оюутан Япон Улсын дээд боловсролын байгууллагад харъяалагдаж байна.

No comments:

Post a Comment