Wednesday, October 21, 2009

Гахайн ханиадтай хийх тэмцэлд таван тэрбум юань зарцуулаад байна

Гахайн ханиадтай хийх тэмцэлд таван тэрбум юань зарцуулаад байна
Хятадын засгийн газар 2009 оны дөрөвдүгээр сард A/H1N1 ханиад аюулын харанга дэлдэж эхэлснээс хойш нийт таван тэрбум юань зарцуулаад байгаа аж.


Энэ зорилгоор гаргасан мөнгөний тодорхой хэсгийг орон нутгийн удирдлагуудад хуваарилсан нь гахайн ханиадны эсрэг тэмцэлд ихээхэн үр нөлөө өгч байна хэмээн тус улсын Сангийн яам мэдээлжээ. Мөн 660 сая юанийг нисэх буудал болон тусгай хорионы бүсэд биеийн халуун хэмжих төхөөрөмж болон бусад хамгаалах хэрэгсэл худалдан авахад зориулсан байна.

Үүнээс гадна 1.08 тэрбумыг вакцин болон эм гарган авах, материал техникийн шаардлагатай нөөц бүрдүүлэх ажлыг санхүүжүүлжээ.

Одоо тус улсад өөрийн улсын үйлдвэрүүдийн гарган авсан бэлдмэлээр хүн амаа вакцинжуулах ажил явагдаж байна. Гэсэн хэдий ч уржигдар Хонконгод A/H1N1 ханиадаар 51 настай өвчтөн нас баржээ. Одоогоор энэ өвчнөөр нас барсан хүний тоо 31 болж байна. Мөн түүнчлэн халдвар авсан 54 настай сахарын шижин өвчтэй, даралт өндөр өвчтөний биеийн байдал маш хүнд байгаа аж.

No comments:

Post a Comment